• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдүүдэд тоглонгоо сурч хөгжих боломж байна

ikon.mn
2023 оны 6 сарын 16
Сурталчилгаа

Хүүхэд тоглох эрхтэйг та мэдэх үү? Ялангуяа бага насны хүүхдүүд тоглож байхдаа аливааг таньж мэддэг бөгөөд тоглох нь тэдний үндсэн ажил гэж хэлж болно. Тэгвэл тоглоомын аргаар боловсрол эзэмшүүлдэг болсон гэвэл танд ямар санагдаж байна. Олзуурхууштай биш гэж үү?

Хэдхэн жилийн өмнө нь л хүүхэд сурах, хүүхэд тоглох гэдэг хоёр тусдаа үйл байсан. Тэгвэл өнөөдөр “тоглонгоо сурч хөгжих” гэсэн нэг ойлголт болчхоод хурдацтай хөгжиж байна. Тоглоом угаасаа сонирхолтой учраас хүүхдийн анхаарлыг татаж, хичээлдээ идэвхтэй оролцоход түлхэц болдог. Тоглоом нь ихэвчлэн зорилго тавьж, түүнийхээ төлөө зүтгэх, ямар нэг асуудал шийдвэрлэх,  сорилт бэрхшээлийг даван туулах, шийдвэр гаргах, турших, таамаглал дэвшүүлэх, алдаанаасаа суралцахыг тоглогчид зааж, энэ чадваруудыг нь хөгжүүлж байдаг. Мөн тоглоомд байх төсөөллийн дүрүүдэд  орлон тоглосноор хүүхдийн төсөөлөн бодох, бүтээлч чадварууд хөгжиж байдаг. Тоглоомд байх сорилт, шагнал, өрсөлдөөн, ахиц дэвшил гэх мэт зарчмууд нь  хүүхдийн дахин тоглох сэдлийг өдөөж, улмаар суралцах чадвар, бүтээмжийг нэмэгдүүлж, оролцоог сайжруулдаг. Ийм л учраас л тоглоомын арга, боловсрол хоёр салшгүй холбоотой болсон.

Тэгвэл та ч бас яг ийм тоглоомын аргаар хүүхдийнхээ сурах үйл явцыг дэмжих боломжтой болоод удаж байгааг мэдсэн үү? БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран бага насны хүүхдүүдэд зориулсан интерактив хичээл бүтээх “Цахим аялал” төслийг хэрэгжүүлж, жил бүр шинэ контентууд бүтээж байна. Хичээл тус бүрийг казах, тува хэлнээ буулгаж, сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохируулан хөрвүүлсэн  тул хүүхэд бүр үзэж, тоглонгоо сурч хөгжих, тэгш хүртээмжийг хангаж чадсан юм.

зураг
 

“Цахим Аялал” хичээлийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД мөн ЭНД дарж уншина уу. 

2022 онд бүтээсэн 60 интерактив хичээл нь мэдлэгийн хэсэг буюу хүүхэлдэйн анимейшн, дасгал сорилын хэсэг буюу тоглоом гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Дотроо 150-160 өөр төрлийн тоглоомыг багтаасан. Түүнчлэн тоглох бүрд гүйцэтгэх дасгалын өгөгдлүүд өөрчлөгддөг тул хүүхэд боломжит бүх хувилбарыг сурч мэдэх боломжтойгоороо онцлог юм. Хичээлийн агуулгыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан мэргэжлийн багш аргазүйчид, “Марчаахай” ХХК, “Номадик бэйр гэймс” компаниуд хамтран тоглоом болгох бүтээлч хөрвүүлэлтийг хийсэн.

Өгөгдлүүдээс зөвийг холбох, олох, нөхөх, дүүргэх, зөв байранд нь оруулах, будах, эвлүүлэх, цуглуулах, буудах, чирч байрлуулах, асуултад хариулах зэрэг тоглоомын олон төрлүүдийг багтаасан нь хүүхэд уйдамгүй болж чадсан юм.

“Тоглож хөгжилдөнгөө сурч хөгжье” уриатай “Цахим аялал” интерактив хичээлүүдийг www.medle.mn нээлттэй сайтаас үнэ төлбөргүй үзэж, хичээллэх боломжтой. Мөн Цахим аялал Digital adventure фэйсбүүк хуудсыг дагаж, интерактив хичээлтэй холбоотой мэдээллийг өдөр бүр авч байгаарай.

 

Нийтлэл бичсэн: “Цахим аялал” төсөл

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Индра [122.201.31.62] 2025/3/21
маш их таалагдлаа
1 | 0 Хариулах