Боловсролын салбарын хөгжилд сүүлийн жилүүдэд гарсан томоохон өөрчлөлтүүдийн нэг бол яахын аргагүй интерактив хичээл мөн. Интерактив хичээл нь сургалтын үйл явцыг илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгохын зэрэгцээ дижитал эрин үеийнхний сурч хөгжих боломжийг бүрдүүлж байгаа шинэлэг арга барилуудын нэг юм.
Монгол улсын хувьд боловсролын салбартаа интерактив хичээлийг нэвтрүүлж, чамлахааргүй санг бий болгоод байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ–ын Хүүхдийн Сан нь “Марчаахай”, “Монгол Контент”, “Номадик Бэйр Гэймс” зэрэг компаниудтай хамтран сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сурагчдад зориулсан интерактив хичээлийг бүтээх “Цахим аялал” төслийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар medle.mn боловсролын платформ дээр 160 гаруй интерактив хичээл байршиж байгаа бөгөөд нийслэл, сум дүүргийн олон мянган хүүхэд эдгээр хичээлүүдийг үзэж мэдлэгээ бататгасаар байна.
Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ интерактив хичээл нь ямар давуу боломжуудыг суралцагчид өгдгийг танилцуулъя.
Интерактив хичээл нь
Интерактив хичээлийг зөвхөн суралцагч хүүхэд багачууд төдийгүй эцэг эх, асран хамгаалагчид ч үзэж, хүүхдийнхээ сурах үйл явцыг дэмжих боломжтой. Мөн багш сурган хүмүүжүүлэгчид сургалтын үзүүлэн, материал болгон ашиглах нь нээлттэй.
“Цахим аялал” интерактив хичээлийн талаар шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь авч, үзэхийг хүсвэл Цахим аялал Digital adventure хуудсыг дагаарай.
Нийтлэл бичсэн: “Цахим аялал” төсөл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!