Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ үеийнхэн интерактив хичээлээр сурч байна

ikon.mn
2023 оны 5 сарын 26
Сурталчилгаа

Техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр боловсролын салбарын сургах, сурах арга зүй ч хувьсан өөрчлөгдөж байна. Урд нь зөвхөн танхимын сургалтаар дамжуулан мэдлэг боловсрол олж авдаг байсан бол энэ үед технологи, интернэт ашиглан хаанаас ч, хэзээ ч, өөрийн сурах арга барилд тохируулан суралцах боломжтой болсон. Үүнийгээ дагаад дижитал ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн өсөж байгаа “Альфа” үеийнхний цахим хэрэглээнд нийцүүлсэн сургалтын арга зүй дэлгэрч байгаа бөгөөд энэ хувьслыг интерактив хичээл түүчээлж байна.

Интерактив хичээл нь хүүхдүүдийн үзэх дуртай видео, хөдөлгөөнт дүрс, тоглох дуртай тоглоом зэрэг төрөл бүрийн мультимедиа элементүүдээр баялаг байдаг. Хүүхдийн оролцоог нэмэгдүүлсэн сургалтын энэ арга нь хүүхэд өөрөө туршиж мэдэх, алдаа оноогоо өөрөө олох, мэдсэнээ бататгах, шийдвэр гаргах, бие даан сурах зэрэг чадварыг нь нэмэгдүүлж байдаг байна.  Өдөр болгон гар утас нэхэх хүүхдийнхээ цахим хэрэглээг эцэг эх та зөв чиглүүлж, боловсролын интерактив хичээлүүдийг санал болгож, үзүүлж тоглуулснаар хүүхдийнхээ сурах үйл явцыг  сонирхолтой, шинэлэг аргаар дэмжиж болох юм.

Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сурагчдад зориулсан интерактив хичээл бүтээх “Цахим аялал” төслийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж, нийт 164 интерактив хичээлийг medle.mn нээлттэй сайтад байршуулаад байна. Хичээлийн агуулгыг боловсролын мэргэжилтнүүд, бага ангийн багш, аргазүйчидтэй хамтран боловсруулдаг. Хичээл тус бүр шинэ мэдлэг, ойлголтыг тусгасан 3-5 минутын хөгжилтэй анимейшн, 3-4 үе бүхий тоглоом буюу бататгал дасгал, сорилын хэсэгтэй. Түүнчлэн тэгш хамруулан сургах үүднээс бүх хичээлээ казах, тува хэлнээ буулгаж, сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан хөрвүүлсэн учир хүүхэд бүр үзэж, суралцаж болно. 

Мөн энэ жил 1-р ангийн монгол хэлний хичээлийн суралцахуйн зорилтын хүрээнд 20 шинэ интерактив хичээл бүтээх бүтээлч ажлыг “Марчаахай” ХХК удирдан гүйцэтгэж байна.

Эцэг, эхчүүд та бүхэн “Цахим аялал” интерактив хичээлүүдийг хүүхэдтэйгээ хамт үзэхийг хүсвэл www.medle.mn сайтаас үнэ төлбөргүй үзээрэй. Мөн албан ёсны олон нийтийн сувгуудыг дагаснаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм.

  1. Цахим аялал Digital adventure | Facebook
  2. Цахим aялал (@tsakhim_ayalal) | Instagram
  3. Цахим аялал Digital Adventure (@tsakhim_ayalal) | TikTok
  4. Цахим аялал Digital Adventure (@Tsakhimaylal) / Twitter
  5. Цахим аялал Digital Adventure - YouTube

 

Нийтлэл бичсэн: “Цахим аялал” төсөл