Х.Тамир: Их сургуульд элсэх босго оноог цаашид гурван жилээр нь зарлаж, тогтмол өсгөхөөр төлөвлөсөн

Г.Мөрөн, iKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элсэлтийн Шалгалт явагдаж дууссанаар их сургуулиудын элсэлт эхлээд байгааг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Х.Тамир хэллээ. 

Мөн тэрбээр "Ур чадварын шалгалтуудыг зургаадугаар сарын 29, 30-нд зохион байгуулснаар зарим их сургууль долдугаар сарын 1-нээс элсэлтээ эхлүүлнэ. Босго оноог нэлээд хэдэн сарын өмнө зарласан тул өөрчлөөгүй.

Ирэх оноос эхлэн босго оноог гурван жилээр нь гаргахаар төлөвлөж байна. Тухайлбал ирэх онд 480, дараа онд нь 495, түүний дараа онд 505 гэх мэтчилэн тогтмол өсгөнө. Ингэхдээ урьдчилж зарлаж, хүүхдүүдэд бэлтгэх боломж олгоно.

Гэхдээ босго оноог өндөрсгөхдөө хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг дагаж хөдөлгөх юм. Суралцагчийн хувьд эрэлт өндөр байгаа бол босго оноог өндөрсгөнө" гэлээ.

Түүнчлэн тэрбээр эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцвал тэтгэлэг авдаг тул суралцах чиглэлээ сонгохдоо Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн цахим хуудаснаас мэдээлэл лавлаж харахыг зөвлөв.