1
2
3
4
5

СОНС: Playtime 2026-д оролцох ЭЛЕКТРОНИК хөгжмийн БҮХ УРАН БҮТЭЭЛЧИД

М.Батчимэг, ikon.mn
7 минутын өмнө
IKON.MN
СОНС: Playtime 2026-д оролцох ЭЛЕКТРОНИК хөгжмийн БҮХ УРАН БҮТЭЭЛЧИД
Зураг

"Playtime" хөгжмийн фестиваль долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Налайх дүүрэг дэх Playtime хүрээлэнд болох гэж байна. 

Playtime нь амьд хөгжим болон электроник хөгжмийн хосолсон фестиваль учир хоёр фестивалийг нэг дор үзэж буй мэт байдгаараа давуу талтай байдаг. Энэ жил нийт уран бүтээлчдийн 51% нь электроник хөгжмийн уран бүтээлчид байна. 

Playtime фестивалийн DJ уран бүтээлчдийн line up Азидаа нэлээд дээгүүр ордог ба амьд хөгжмийн тоглолтууд оройдоо болдог бол электроник хөгжмийн сетүүд шөнөөс эхлээд үүр цайтал үргэлжилдэг юм. Энэ жилийн хувьд дуу чимээний бохирдлыг багасгахын тулд тайз хооронд дуу тусгаарлагч контейнерууд байрлуулж байгаа аж. Мөн хоорондын зай хэт хол байсныг ойртуулсан байна. 

Хүмүүсийг нэг дор авчраад дуу хөгжмөөр бөмбөгдөх нь чухал биш. Чанартай, таарсан тооны уран бүтээлчидтэй байх нь чухал гэдгийг "Playtime" хөгжмийн наадмын үүсгэн байгуулагч, хөгжмийн хөтөлбөрийн захирал Ц.Нацагдорж онцолсон юм. 

Өмнө нь бид  амьд хөгжмийн уран бүтээлчдийг танилцуулсан бол энэ удаа электроник хөгжмийн тайзууд дээрх уран бүтээлчдийг танилцуулж байна. 

"Playtime" хөгжмийн фестивалийг зорин очихоосоо өмнө уран бүтээлчидтэй танилцаж, хөгжмийг нь сонсож үзээд өөрийн сонсох уран бүтээлчийнхээ жагсаалтыг гаргаарай. Өнгөрсөн жилийн 224 цагийн хөгжмийн аялал ямар байсан талаар сонирхохыг хүсвэл ЭНД ДАРААРАЙ. 

 

Naaglihats

Хэрэв та бүжгийн талбай дээр үүр цайтал үлдэхийг хүсдэг бол таны очих газар бол Naaglihats. Уг тайз нь дэлхийн underground электроник соёлыг хамгийн ойроос мэдрэх орон зай бөгөөд acid house, electro, EBM, industrial, techno, breakbeat зэрэг урсгалуудыг амьд сетээр толилуулах Helena Hauff, DJ Stingray 313, Aisha Devi, JASSS, Diskonnected зэрэг уран бүтээлчид байна.

Мөн Lord Spikeheart нь хүнд металын эрч хүчийг электроник элементтэй огтлолцуулсан өвөрмөц үзүүлбэрээрээ тайзны хамгийн онцгой уран бүтээлчдийн нэг байх төлөвтэй байна. Түүнчлэн Монголын электроник хөгжмийн төлөөлөл болсон 2MAI7, GIIN, TMK, Tukso, KABUKI JO, ODISSEY, eauxing, COOLSCHEISSE, Bodikhuu нар байна. 

Aisha Devi 

Aïsha Devi нь Швейцари-д төрсөн, Непалын уугуул өв соёлтой уран бүтээлч бөгөөд түүний хөгжмийн хэв маяг нь нууцлаг дуу хоолой, электрон хэмнэл, туршлагатай дууны загвартай хосолсон. Danse Noire лэйблийг үүсгэн байгуулж, Of Matter And Spirit (2015), DNA Feelings (2018), Death Is Home (2023) зэрэг шүүмжлэгчдэд өндөр үнэлэгдсэн бүтээлүүдийг гаргасан. 

зураг
 
Diskonnected 

Diskonnected нь Тайванийн DJ бөгөөд Smoke Machine эвсэлд үүсгэн байгуулагч, бүтээлч хүчний үүрэг гүйцэтгэдэг. Домогт Korner клубт резидент байсан бөгөөд одоо Тайванийн Pawnshop ба Хонг Конгийн алдартай 宀 клубт тоглодог. Арван жилийн турш тэр Smoke Machine хөгжмийн онцлогийг бий болгож, Тайванийн Organik фестивалийн гол хөгжмийн төвийг бүрдүүлсэн. 

DJ Stingray 313

DJ Stingray 313 нь Детройтод суурьшсан DJ бөгөөд өөрийн онцлог балаклава ба хүчтэй, тасралтгүй electro хөгжмөөрөө алдартай. Тэрээр домогт Drexciya хос (James Stinson ба Gerald Donald)-той нягт холбоотой бөгөөд Mystic Tribe A.I нэрээр Sunday Night Live at the Laptop Cafe дээр анх гарч, дараа нь Drexciya-гийн албан ёсны аялан тоглолтын DJ болж, “Drexciyan DJ Stingray” хочийг авсан. 

зураг
 
Helena Hauff 

Гамбургт төрсөн DJ, продюсер Helena Hauff нь acid house, EBM, industrial нөлөөлөлтэй, хатуухан electro-techno хөгжмөөрөө алдартай. Тэрээр дуугаа бүхэлд нь аналог төхөөрөмжөөр, ихэвчлэн нэг удаа бичдэг. Түүний гол цомгууд нь Discreet Desires (2015) болон Qualm (2018), EP-үүд нь Living with Ants (2019) болон Living with Ladybirds (2022) юм. 

зураг
 
JASSS 

Испанийн саунд артист, продюсер, DJ JASSS нь AD-93, Ostgut Ton, Never Sleep зэрэг лейблүүд дээр уран бүтээлээ гаргаж, Herrensauna-д резидентээр ажилладаг. Түүний ретро-футурист өнгө аястай дуугаралт нь гүн басс, цохилтот хэмнэлд төвлөрч, techno-д дөхөх ч industrial pop, nu-metal distortion, R&B-ийн гаж хэлбэрүүдийг хослуулсан өвөрмөц уур амьсгалыг бүтээдэг. Үр дүнд нь хүчтэй, гүнзгий, бүжгийн талбайд цохилох эрч хүчтэй хөгжим бий болдог. 
 

зураг
 
Lord Spikeheart

Кенийн дуучин, продюсер Мартин Канжа буюу Lord Spikeheart нь Африкийн метал хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг юм. Death metal-ын архиралт, хашгираан хоолой, ширүүн рэпийг хүнд инструменталтай хослуулсан түүний хэв маяг нь экстрем хөгжимд шинэ өнгө авчирдаг. 

зураг
 
2MAI7

2MAI7 буюу TUVSHIN нь 1997 оноос эхлэн DJ хийж эхэлсэн бөгөөд CUE+ / TANZRAUM-н үүсгэн байгуулагч юм. 

Bodikhuu 

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатараас гаралтай Bodikhuu нь продюсер, хип хоп сонирхогч. Өмнө нь кран оператороор ажиллаж байсан тэрбээр бүрэн бүтэн хөгжмийн карьер руу шилжиж, хип хоп урлагт өөрийгөө зориулсан.  

зураг
 
COOLSCHEISSE 

COOLSCHEISSE нь Улаанбаатар хотын электроник хөгжмийн томоохон төлөөлөл болох CUEplus клубт resident DJ хийдэг ба олон sub урсгалаар тоглодгоор онцлог билээ. Тэрээр энэ жилийн наадмаар Dark Electro, Electro болон Industrial урсгалаар тоглох юм. 

eauxing 

2023 оноос эхлэн Eauxing нь андерграунд ертөнцөд идэвхтэй ажиллаж, Posthaus-ийн үүсгэн байгуулагчдын нэг, өмнө нь CUE+ клубын резидент байсан. Electronica, breakbeat, techno, post-dubstep, Detroit techno болон electro-ийг уялдан хослуулж, түүний сетүүд байгалийн урсгал мэт зохицдог. Autechre, Djrum, Helena Hauff, Farmersmanual-аас нөлөөлсөн тэрбээр DJ-гийн урлагийг бүжгийн талбайнаас илүү архитектурын философиор ханддаг — дууны дизайн, сонголт, бүтэц дээр төвлөрдөг. 

зураг
 
GIIN 

Techno label TEPPAKT-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Majesty Mongolia-гийн уран бүтээлч GIIN нь 2017 оноос хойш Монголын электроник хөгжмийн томоохон DJ нарын нэг билээ. Тэрээр 90-ээд оны Techno сетүүд болон хүчтэй Trance дуугаралтаар танигдсан. 

зураг
 
KABUKI JO 

KABUKI JO нь анх 2008 оноос DJ хийж эхэлсэн бөгөөд Techno / Hypnotic Techno & Groove, Liner урсгалаар хөгжим хийдэг Монгол DJ юм. 

зураг
 
ODISSEY

ODISSEY нь 2022 оноос эхлэн Tanzraum Label-д элсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хөгжмийн элемент нь underground урсгалд багтах ба EBM , Techno, Dance/Electronic хэв маягийн чөлөөт хийц, хэмнэлийг агуулдгаараа онцлог Монгол DJ юм. 

TMK

TMK нь 2006 оноос одоог хүртэл тасралтгүй Монголын чадварлаг топ DJ нарын нэгт тооцогддог бөгөөд Breakbeat, Electro болон Techno урсгалыг гарын таван хуруу шигээ эзэмшсэн нэгэн билээ. 

Tukso 

DJ Tukso нь EBM, Hypnothic Techno болон хатуу мелодик элементүүдийг хослуулан тоглодгоороо танигдсан Монгол DJ юм. 2014 оноос Бээжингийн Lantern болон Dada зэрэг шилдэг газруудад клубүүдэд тоглож байсан туршлагатай. Одоо ISO.Room-ийн уран бүтээлч болон менежерээр ажиллаж байгаа. 

HONGOR 

Хонгор бол Берлинд амьдардаг, Улаанбаатар хотоос ирсэн DJ болон олон талт уран бүтээлч юм. Тэрээр Германы Берлин хотын клубийн бүжгийн талбайн туршлагаасаа өөрийн дуу авианы дүр төрхийг олсон нэгэн юм. Хуучин болон шинэ үеийн техно холилдсон, Хонгорын дуу авианы цар хүрээ уянгалаг, дуб, транс, омгийн болон ховсдох хэмнэл элементүүдийг агуулдаг. 

зураг
 
SOYOL

Soyol нь Минимализм, Dub, Deep, Minimal House, Hypnotic, Minimal Techno зэрэг урсгалуудаас бүрдсэн хөгжим хийдгээрээ онцлог Монгол DJ юм.

зураг
 

 

Fire

Fire Stage бол Playtime Festival-н хамгийн эрчимтэй электроник тайзуудын нэг. Нэрийнхээ адил гал шиг тасралтгүй энерги, хүчтэй хэмнэлээрээ үзэгчдийг өглөө хүртэл бүжиглүүлэхэд зориулагдсан орон зай юм. Энэ жилийн бүрэлдэхүүнийг харахад Fire Stage нь Монголын электроник хөгжмийн шинэ үеийг хамгийн тод харуулж байна.
Bayr 

Bayr 2023 оноос хойш DJ хийж эхэлсэн бөгөөд Electronic, Electro Breakbeat болон Techno урсгалаар тоглодог. Энэ жил анх удаа Playtime Festival дээр тоглох гэж байгаа билээ. 

зураг
 
Deena 

Deena нь 2021 онд Teppakt Label-д элсэж, өөрийн DJ карьераа эхлүүлж байсан билээ. Тэрээр House, Breakbeat, Techno зэрэг урсгалаар тоглодог бөгөөд өөрийн хөгжмийг минимал, эрчимтэй, groovy байдлаар илэрхийлэх дуртай. DJ хийсэн 4 жилийн хугацаандаа Улаанбаатар хот дахь томоохон клубүүдэд тоглож, Playtime, Intro Electronic Music Festival зэрэг фестивалиудад оролцсон удаатай.

зураг
 
eid55558.55

eid55558.55 нь Улаанбаатарын хотоос гаралтай продюсер бөгөөд хүчтэй басс, тасралтгүй энергитэй хотын хатуу, хотын уур амьсгалыг дамжуулдаг. Electro, techno-г хослуулж, төрөл жанраас хамааралгүй туршилт хийдэг бөгөөд Монголын electro-г дэлхийд шинэ утгаар тодорхойлж байна. 

зураг
 
Enkeegch

2016 оноос music production, singer, songwriter чиглэлээр ажиллаж эхэлсэн бол 2023 оноос DJ хийж эхэлсэн. Хөнгөн хирнээ хүнд, аялгуулаг, groovy хөгжим тоглох дуртай. Сүүлийн үед транс хөгжим тоглож байгаа болоод байгаа.

зураг
 
Gerlee Merlee 

Gerlee Merlee нь Улаанбаатар хотын андерграунд орчинд Берлин хотын нөлөөг шингээсэн артист. 2015 оноос андерграунд тайзнаас Playtime International Music Festival болон ISO Club зэрэг томоохон тайзуудад тогложээ. Түүний хөгжим хурдтай техно, acid хэмнэл, транс өнгө аясыг гипнотик урсгалд нэгтгэдэг.

зураг
 
Greta 

Greta нь 2023 оноос эхлэн голчлон Electro, Breakbeat урсгалаар тоглож буй Монгол артист юм.

зураг
 
miau

Тэр 2023 онд электрон хөгжмөнд дурласан бөгөөд эхлээд контроллероор тоглож, сүүлд DJ академид суралцан ур чадвараа дээшлүүлсэн. Одоо breakbeat болон electro тоглодог.

зураг
 
OG (Live)

DJ OG Ganbold нь 1997 оноос DJ хийж эхэлсэн бөгөөд голчлон Hip-Hop болон Breakbeat урсгалаар уран бүтээлээ туурвиж буй продюсер, битмэйкер, багш юм.

зураг
 
Temujin71

Temujin нь 2013-2020 оны Berlin хотод өөрийн Tribe нэртэй цуврал Event-ийг Arena Berlin Club-д зохион байгуулж байсан туршлагатай уран бүтээлч юм.

зураг
 
Wectorstyle

Тэр 2019 оноос DJ болон techno продьюсинг хийж эхэлсэн бөгөөд карьераа TEPPAKT label-ээс эхэлсэн. 2020 оноос Choco Metropolis, Lava Night Club, Mint Club зэрэг жижиг эвентүүдэд тоглосон. 2021 онд Rhythmic Station зохион байгуулсан INTO THE WILD фестивальд оролцсон. Мөн тэр жилдээ анхны албан ёсны бүтээл болох MONGUL-ийг гаргасан бөгөөд 2023 онд анхны цомог WSTYLE EP 1 цувралаа гаргасан. 2024 онд GINJLEES label-ийн эвентэд тоглосон.

зураг
 
Zolmaa

Тэр 2023 онд DJ Academy-г төгссөн бөгөөд электрон хөгжмийн гүн сонирхолтой, сетээрээ мэдрэмж, сэтгэл хөдлөлийг дамжуулахыг эрхэмлэдэг. 2023–2025 онд 505 EL Club-д резидент DJ-ээр ажиллаж, Laut 100, Tunnel Vol.03, Laut NYP’25 болон бусад клуб, private gigs-д тоглосон туршлагатай. Одоо house, electronic, hypnotic techno, hardgroove чиглэлээр тоглож, DJ сетээ жанраас үл хамааран мэдрэмжийг илэрхийлэхэд төвлөрдөг.

зураг
 

Grove

Энэ жил Grove тайз байраа сольж өөр газар байршиж байгаа ба Азийн топ зэрэглэлд визуал болон тайз, гэрлийн дизайн гаргадаг Японы Soihouse студи ажиллаж байгаа аж. Тус баг нь өөрсдийн дууны инженертэй нийт найман хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм байна. 

Grove тайзан дээр гурван өдрийн турш нийт 22 уран бүтээлч тоглож байгаагаас 10 нь гадаад уран бүтээлчид байгаа аж. Мөн Тайландын уран бүтээлч NOTEP-н үзүүлбэр багтжээ. 

Плэйтайм наадмын продакшн хариуцсан захирал, Grove тайзны куратор Б.Бат-Оюу  "Grove тайзыг сонсогчдод олон төрлийн мэдрэмжийг хүргээсэй гэж боддог. Хэт ойролцоо уран бүтээлчид байхаас илүүтэйгээр энэ жилийн хувьд гурван өдрөөрөө ялгарсан өөр өөр уран бүтээлчид байна. Сонирхолтой хөгжим хийдэг хүмүүсийг онцолж авчирч байгаа" гэв. Түүний хувьд саяхан Солонгосын The Air House фестивальд эхний өдөр төв тайзыг хааж тоглоод ирсэн юм. 

IDENTIFIED PATIENT 

Identified Patient бол Амстердам DJ, продюсер бөгөөд Нидерландын андерграунд электрон хөгжмийн хамгийн нэр хүндтэй уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр олон өнгө төрхтэй, өндөр энерги бүхий сетүүдээрээ танигдсан бөгөөд Pinkman, Dekmantel зэрэг лэйблүүдээр уран бүтээлээ гаргаж ирсэн.  

зураг
 

 

GABBS 

Gabbs бол электрон хөгжимд хязгааргүй дурласан Италийн DJ юм. Түүний сетүүд хүчтэй, эрчтэй өрнөдөг ч үргэлж нарийн хяналттай байж, орчин, дуугаралт, үзэгчдийн мэдрэмжтэй нягт холбогддог. Маскгүй, хиймэл дүр төрхгүй — зөвхөн зөн совин, оновчтой сонголт, хүмүүсийг хөдөлгөж, мартагдашгүй мэдрэмж үлдээх гүн ойлголт дээр суурилсан тоглолтуудыг хүргэдэг. 

зураг
 
NOTEP 

NOTEP (No-Tep) буюу Note Panayanggool нь Тайландын хөгжимчин, продюсер, байгаль орчны идэвхтэн бөгөөд урлаг, байгаль, өөрийгөө танин мэдэх аяллыг бүтээлдээ нэгтгэдгээрээ танигдсан. Түүний хөгжим нь электрон аялгууг уламжлалт хөгжмийн зэмсэг, амбиент өнгө аяс болон өөрийн хоолойтой хослуулан, олон мэдрэхүйг зэрэг өдөөсөн гүн туршлагыг бүтээдэг. Hybrid DJ/live сетүүд болон аудио-визуал тоглолтуудаараа дамжуулан NOTEP нь үзэгчдийг оршихуй, соёл, харилцан холбоонд суурилсан аялалд хөтөлдөг.

зураг
 
AAGUU 

DJ, продюсер Aashish Gupta буюу AAGUU нь 2010 онд Энэтхэгийн Бангалор хотод 90-ээд, 2000-аад оны электрон хөгжимд урамшиж хөгжмийн замналдаа орсон. 2018 онд Берлин рүү нүүж, хөгжмийн хэв маягаа хөгжүүлэн Sampadan 19 дуугаа Todh Teri-ийн зөвхөн винил дээрх лэйблээс гаргасан.

зураг
 
AFRODITE

AFRODITE нь Сөүл хотод төвтэй DJ, артист бөгөөд байгалиас сэдэл авсан, перкусс төвтэй хэмнэл болон гүн урсгалтай сетээрээ танигдсан. Хаус хөгжимд суурилсан ч жанрт баригдахгүй, уур амьсгал ба мэдрэмжид төвлөрөн сонсогчдыг нэгэн цогц хөгжмийн аялалд хөтөлдөг. Тэрээр Wonderfruit зэрэг Азийн томоохон фестивалиудад тоглож, тэнцвэр, мэдрэмж, урсгалаар дамжуулан орон зайг дүүргэх immersive энерги бүтээдгээрээ онцлог юм.

зураг
 
 Jesse You

Сөүлд төвтэй DJ, продюсер Jesse You minimal, tech house, progressive, electro, techno урсгалуудыг хослуулж, тухайн мөчийн уур амьсгалд нийцсэн сет бүтээдэг. Сүүлийн арав гаруй жилд Ази, Австралийн тайзнаа тоглож, Wonderfruit Festival зэрэг фестиваль, Savage зэрэг клубуудад уран бүтээлээ хүргэсэн. Түүний Tone Select (2024) болон 2025–2026 оны EP-үүд нь уран бүтээлийнх нь чиг хандлагыг тодорхойлж, Walls and Pals бие даасан лейбл болон Club Hertz клуб дахь резиденси нь Сөүл хотын шинэ давалгааны төвд авчирч байна. Trommel-ийн “2025 онд заавал сонсох 12 артист”-ын нэгээр нэрлэгдсэн тэрээр бүжгийн талбайг шинэлэг, нарийн мэдрэмжтэй дуугаралтаар амилуулсаар байна.

зураг
 
MYLE

MYLE нь Швейцар гаралтай артист бөгөөд байгаль ба технологийн мэдрэмжийг нэгтгэсэн органик электроник дуугаралтаараа танигдсан. Техно DJ байдлаар олон жил тоглосны дараа тэрээр MYLE төслөө эхлүүлж, ethnic, melodic, synthetic элементүүдийг хослуулсан илүү гүн мэдрэмжтэй хөгжмийг бүтээж эхэлсэн.

зураг
 
Ouissam

Ouissam Mokretar нь Франц–Вьетнамд төвтэй DJ, куратор бөгөөд Азийн dance music орчинд нөлөө үзүүлсэн уран бүтээлч. Тэрээр Cliche Records-ийг үүсгэн байгуулж, Ханойд Savage клубыг байгуулан Snug queer үдэшлэгийг зохион байгуулдаг. 2023 онд Wonderfruit фестивалийн хөгжмийн захирлаар ажиллаж, Equation фестивалийг кураторлодог. Түүний сетүүд disco, house, techno-г нэгдүүлсэн баяр баясгалантай хэмнэлээр танигдсан.

зураг
 
11-Polar

11-Polar нь psychedelic, deep techno, minimal, болон experimental электроник урсгалыг сонгодог хийлийн хөгжимтэй хослуулан бүтээл туурвидаг Монгол DJ болон мэргэжлийн хийлч юм. Электроник хөгжимд арав гаруй жил гүнзгий дурласан тэрээр 2025 оны 3-р сард DJ-ийн замналаа эхлүүлж, сонгодог ба электроник дуугаралтыг нэгтгэсэн сэтгэл татам хэмнэлээр үзэгчдийг татаж байна.

зураг
 
bu.cca

2023 оноос DJ тоглож эхэлсэн бөгөөд trance, minimal deep tech, house урсгалаар сетүүдээ бүрдүүлдэг. Хэмнэлтэй groove, ховсдом уур амьсгал, аялгуулаг эрч хүчийг хослуулан бүжгийн талбайд шимтэх мэдрэмж төрүүлэхийг зорьдог.

зураг
 
ELC.TSOGTT

ELC.TSOGTT нь 2018 оноос DJ хийж эхэлсэн бөгөөд Funky House, Progressive House, Italy House, Soulfunk урсгалаар хөгжим хийдэг Монгол DJ юм.

зураг
 
NAIM

NAIM нь 2022 оноос шинээр гарч ирж буй Монгол DJ артист бөгөөд голчлон House, Indie Dance болон Electronic хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг билээ.

зураг
 
NOMTII

NOMTII нь 2019 оноос DEMI MOORS-ийн эгнээнд эвлэлдэн нэгдсэн. "The Colors" хамтлагт keyboard, synth тоглодог мөн "The Ballroom Records"-ийн үүсгэн байгуулагч, продюсер юм. Тэрээр анх электроник хөгжмийн гараагаа live performance хийж эхэлж байснаараа онцлогтой Монгол DJ юм.

зураг
 
Poppa

 Тэр 2022 оноос DJ хийж эхэлсэн бөгөөд breakbeat, house, hip hop төрлөөр тоглодог. Одоо Zu Club-д резидент DJ-ээр ажиллаж байна.

зураг
 
Tokiyo

2022 оноос DJ хийж байгаа бөгөөд 505 el club-ээс гараагаа эхлүүлсэн. Тэрээр Deep house, Ambient house чиглэлээр тоглодог.

зураг
 
Wahyahseh

Wahyahseh нь 2024 оноос тоглож эхэлсэн бөгөөд голчлон Acid, Electro болон Jackin House урсгалаар тоглодог.

зураг
 
AKHMYETALI

AKHMYETALI нь бага байхдаа аавынхаа хөгжмийг сонсож өссөн. Тэрээр бүх зүйлийн утга, хэрхэн бүтсэн, хэрхэн бий болсонд нь маш их сонирхолтой бөгөөд дуртай хөгжмөө улам илүү мэдэх, өөрийнхөө доторхыг хүмүүст тайлбарлахгүйгээр хүргүүлэх зорилготой DJ болохоор шийдсэн. Deep House, Tech House, Minimal House тоглох дуртай.  

зураг
 
JIK 

JIK буюу Мөнхжин нь 2015 оноос эхлэн Xome хэмээх клубээс гараагаа эхлүүлж байсан бөгөөд 2023 онд өөрийн анхны EP болох “Motions” –ыг Лондон хотын Elastic Dimension label-ээс олон нийтийн хүртээл болгосон билээ. Түүний хөгжим нь нарийн уянгалаг Электроник дуугаралтуудаас бүтэдгээрээ онцлогтой Монгол улсдаа өөрийн өнгө төрхийг бүрдүүлсэн туршлагатай DJ нарийн нэг юм. Одоогийн байдлаар Солонгос улсын Сөүл хотод амьдран электроник хөгжмийн андерграунд чиглэлээр /Хаус, Мелодик Хаус, Дееп Хаус, Электроник.../ гэх урсгалаар микс сет тоглож байна. 

зураг
 
MUNHURO 

Munhuro нь 2024 оноос DJ чиглэлээр сурч, идэвхтэй тоглож эхлээд 4 сар болж байна. Afro House болон Tech House урсгалаар түлхүү тоглодог. 

зураг
 

Disco Ger

Rhom Omit

Rhom Omit нь Берлин гаралтай DJ, продюсер бөгөөд Minimal, Techno, House-г гүнзгий groove-той хослуулдаг. 2015 онд Бээжинд нүүж, BLACKOUT төслийг үүсгэн олон улсын уран бүтээлчидтэй тоглосон. 2020 оноос Европт буцаж ирж, Serialism Records-д уран бүтээлээ гаргаж, A&R багт ажиллахын зэрэгцээ дэлхий даяар immersive тоглолт хүргэсээр байна.

зураг
 
TO-RU b2b RIOT HUNTT

TO-RU b2b RIOT HUNTT нь turntablism болон клуб соёлын хоёр хүчирхэг төлөөллийг нэгтгэсэн хамтарсан сет юм. Sendai хотоос гаралтай DJ TO-RU нь DMC Japan зэрэг тэмцээнүүдэд өрсөлдөн нэр хүндээ өсгөж, дараа нь Bangkok хотын хөгжмийн орчинд чухал нөлөө бүхий уран бүтээлч болж, GOJA арт орон зайг үүсгэн байгуулан олон улсын тёрнтэйблист соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Түүнтэй хамт тайзнаа гарч буй RIOT HUNTT нь Бангкокт төвтэй DJ бөгөөд хүчтэй scratch техник, battle ур чадвар, өндөр энерги бүхий тоглолтоороо танигдсан.

зураг
 
ATLAS

Хоёр жилийн өмнөөс DJ тоглож эхэлсэн бөгөөд indie dance, groovy disco, minimal deep tech, house, funky зэрэг groove давамгайлсан урсгалаар сетээ бүрдүүлдэг.

зураг
 
Buska

Buska нь олон жил хөгжимд дуртай яваад 2021 оноос DJ болохоор шийдэж Disco, Hip-Hop урсгалаар голчлон тоглож эхэлсэн. Тэрээр хүмүүс биеэ барилгүй, хамтдаа хөгжимд автаж нэгдэх таатай орчин бүтээхийг хичээдэг билээ.

зураг
 
Cota

Cota нь 2021 оноос хойш DJ хийж эхэлсэн бөгөөд голчлон House урсгалаар тоглодог. Түүний хамгийн дуртай урсгал бол UK Garage ба энэ жилийн наадмаар энэхүү урсгалаар тоглох болно.

зураг
 
Don Turito

Don Turito нь Afrobeat, Latin болон hip hop урсгалд уран бүтээл туурвидаг DJ, реппер юм. Тэрээр олон нийтийн сонирхолд нийцэх хэмнэлтэй бүтээлүүдийг миксэлж, дэлхийн өнгө аястай groove-ийг эрч хүчтэй тоглолтоороо амилуулдгаараа танигдсан. Эрч хүчтэй тайзны үзүүлбэрүүд нь клуб, арга хэмжээ, фестивалиудад онцгой уур амьсгал бүрдүүлдэг.

зураг
 
Eamar

Хай-Фай Радиогоос эхлэн 10 гаран жил хөгжим, соёл түгээн дэлгэрүүлж яваа тэрээр хүний нутгаас ирсээр Дүнзэнгарав хэмээх хөгжмийн баарыг ажиллуулж Улаанбаатарын залуусын орох дуртай газруудын 1 болгосон байна. Диско Гэр болон Streetz тайзнаа тэрээр өөрийн дуртай хөгжмөөсөө Плэйтаймын сонсогчдын сонорыг мялаах болно.

EBA

Элбэгбат нь Dunzengarav Music Bar-ын DJ EBA нэрээр танигдсан, бараг 2 жил DJ хийж байна. Анх techno, hard techno тоглож эхэлсэн бол одоо funky house, jacking house, disco, indie dance, tech house, breakbeat, drum & bass дээр төвлөрдөг.

зураг
 
Eda

Groovey, Funky хөгжмүүдэд дуртай болохоор грүүви хип хоп, хаус, Р энд Би тоглох хандлагатай. Сүүлийн үед Нэро Фанк мөн сонирхож байгаа. 

зураг
 
ENKOOLION

ENKOOLION Нь 2014 оноос Playtime Festival-д оролцож буй Монгол DJ артист юм.

ERMUUN

ERMUUN нь 2009 оноос DJ хийж эхэлсэн бөгөөд багын найз DJ Eamar-ын хамтаар NWA (Ninjaswitattitute), DJ Enkoolion-ын хамтаар DDI (Deepdowninside) бүлгэмүүдийг үүсгэн байгуулсан. Disco, House урсгалаар голчлон тоглодог Монгол DJ бөгөөд 2013 оноос хойш Playtime festival-д уран бүтээлчээр оролцож байна.

зураг
 
La Bombè

Нэрийг нь анх ах нь Woof Dogg өгч байсан. Багаасаа хип хоп сонсдог байсан тул DJ-гийн хүрээнд энэ жанрыг хүргэх сонирхолтой болсон. Одоогоос бараг 6 жилийн өмнө Бодьхүүтэй танилцсан бөгөөд түүний нөлөөгөөр сет бүртээ хип хоп соёл, street energy-г шингээж тоглохыг сурсан. Монголд хип хоп DJ цөөн байдаг тул тэр энэ жанрыг олон хүнд таниулахыг зорьдог бөгөөд хөгжмийг олон талаас нь судалж, сонсогчдын хүрээг тэлэхийг ч эрмэлздэг.

зураг
 
Nex

Тэрээр 70, 80, 90 болон 2000-аад оны эхэн үеийн хөгжмийн урсгалаас санаа аван өөрийн электро хөгжмийн өвөрмөц хэв маягийг бий болгосон. Энэхүү өргөн хүрээний олон төрлийн хөгжмийг сонирхон хөгжүүлэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн нь түүний аавын хуурцгийн цуглуулга байсан юм. 

PJ

PJ нь 2012 онд үүсгэн байгуулагдсан Deep Music Freakz Crew-ийн үүсгэн байгуулагч, гишүүн бөгөөд голчлон Disco House, Deep House, Liquid Drum and Bass урсгалаар уран бүтээлээ туурвидаг. 2020 онд өөрийн Drum and Bass "XACYXAH" нэрээр "Шатараа Нүү EP" цомгийг гаргаж байжээ.

зураг
 
Puje

Disco house болон indie dance тоголдог.

зураг
 
Tsengee

Японы Токио хотод амьдарч, reggae болон dub урсгалаар selecta хийдэг. Одоогоор Shinjuku Open Dub Club-ийн Melting Pot эвентэд сар бүр тогтмол DJ хийж байна. Мөн Jah Jah Time, Asian Unite зэрэг томоохон reggae эвентүүдэд сет тавьж байсан. Пянз болон дижитал аль алинаар нь тоглох боломж бий.Японд байх хугацаандаа Yahman Drum Song, бусад олон underground venue-д тоглож байсан. Монголын reggae артист Jiijah Токиод лайв хийхэд нь хамтран DJ хийж байсан.

зураг
 
Tsxlmxxn

Tsxlmxxn нь 2016 онд Хятадын Ухань хотод дижэ ба продюсерээр карьерээ эхэлсэн. Тэр Ухань дахь хэд хэдэн клубт резидент DJ-ээр ажиллаж, голчлон тухайн үед хотод ганц underground venue байсан Wuhan Prison Bar-д олон андерграунд арга хэмжээг зохион байгуулсан.

зураг
 
 Zolooroc

DJ Zolooroc нь хөгжимд дурласан хүүхэд байсан бөгөөд хуучны хөгжим, рок урсгалыг найз нөхөдтэйгөө хуваалцдаг байсан нь түүний DJ замналын эхлэл болсон. 2015 оноос Япон хип хоп болон джазыг судалж, jazzy, lo-fi, instrumental хэв маягтай сетүүдээр өөрийн өнгө төрхийг бий болгожээ. 2016 оноос ROC Coffee Shop-д бариста хийж, кофе ба хөгжмийн соёлыг хослуулсан эвент, listening session, community gathering зохион байгуулсан. Тэр хувьд кофе нь зөвхөн ундаа бус — уур амьсгал, хөгжим нь зөвхөн дуу биш — мэдрэмж. Эдгээрийг нэгтгэн дулаан, тав тухтай орчинд groove, soul, jazzy vibe-ийг түгээдэг нь түүний signature концепц юм.

зураг
 

989 Tent

Death Souljah /Electronic/

Death Souljah нь Улаанбаатар хотоос гаралтай underground артист бөгөөд dark trap, witch house, EDM болон experimental hip-hop урсгалыг хослуулдгаараа онцлог. Монголын шинэ үеийн underground урсгалын төлөөлөл болж, айдас төрүүлэм уур амьсгал, минимал хэрнээ хүчтэй продакшн, avant-garde horror дүрслэлээрээ ялгардаг. Түүний бүтээлүүд дотоод зөрчил, ганцаардал, залуусын соёлын харанхуй талыг хөндөж, дотоодын тайзнаас хальж өргөжин тэлж байна. 

зураг
 

 

Margad Delger /Electronic/

Маргад Дэлгэр нь Улаанбаатарт төрсөн, Токиод суурьшсан бие даасан уран бүтээлч юм. Тэр hyperpop болон туршилт шинжтэй хөгжмийг өндөр эрч хүчтэй продакшн, хөгжилтэй, cute-core дуу хоолойгоор хослуулан бүтээдэг. Маргадын хөгжмийн онцлог нь динамик вокал засвар, текстур бүхий дууны бүтэцэд төвлөрдөг бөгөөд энергиэр дүүрэн, сэтгэл хөдлөлийг өгсөн, зэрэгцээ сонирхолтой, хурц авиатай бүтээлүүдийг туурвидаг.

зураг
 
Sinusoid  /Electronic/

Sinusoid бол байгалийн бус төгс, хязгааргүй дуугаралт бөгөөд 2 хүнээс бүрдэх electronic duo юм. 2024 оноос Electro, Breakcore, Drum n Bass, Hyperpop урсгалаар уран бүтээлээ нийтэлж эхэлсэн. 

зураг