НЗДТГ: Энхтайваны гүүрний засварыг шөнийн 23:00-06:00 цагт гүйцэтгэж байна

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны гүүрэн дээрээс автомашин унасан осол энэ сарын 16-нд гарч, гүүрний хашлагад эвдрэл үүссэн. 

Тус хэсгийн засварын ажлыг зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор шөнийн 23:00-06:00 цагийн хооронд “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж, бетон хайсны засварын ажлын хүрээнд эвдэрсэн хэсгүүдийг зайчлан шинээр хэв хашмал зангидан цутгалтын ажлыг хийж дуусаад байна.

Одоогоор зүлгүүр, будаг болон тоноглол хийх ажил үлдээд байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

зураг