Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын БАНЦҮКЭ
Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээний хуваарь болон банцүкэг Сүмогийн Холбооноос зарлалаа.
Тэмцээн долдугаар сарын 12-ны Ням гарагт эхлээд 26-ний Ням гарагт өндөрлөх юм. Харин чансааны хувьд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, Оносато, озеки Киришима Б.Лхагвасүрэн, Котозакүра нар тэргүүлж байна. Украины Аонишики озеки цолоо алдаж өнгөрсөн тэмцээний түрүү бөх Вакатакакагэ цолоо буцаан авснаар энэ сарын тэмцээн дөрвөн секивакэ барилдахаар болжээ.
Монгол бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил 13 жилийн дараа жюүрёод унасан бол озеки Киришима Б.Лхагвасүрэн ёкозүна цолын болзол сонсоод буй.
Энэ тэмцээнд Монголын 22 сүмоч барилдахаар болжээ.
Монгол бөхчүүдийн чансаа
Дээд зиндаа
- Ёкозүна - Хоошёорюү С.Бямбасүрэн,
- Озеки - Киришима Б.Лхагвасүрэн,
- Б-5 - Ошома П.Дэлгэрбаяр,
- Б-10 - Чиёошома Г.Мөнхсайхан,
- З-12 - Асахакүрюү Р.Жамъяантогтох,
- З-15 - Онокацү Б.Чойжилсүрэн,
Жюүрёо
- Б-1 Кёкүкайюү Ш.Далайбаатар
- Б-3 Дэванорюү Т.Тэмүүлэн
- Б-4 Тошинофүжи Ө.Дэмиджамц
- З-7 Б.Мөнх-Оргил Тамаваши
- Б-10 Тамашёохо Э.Энхманлай
Макүшита
- Б-9 Ваканофүжи Т.Бөхчулуун
- З-11 Асахифүжи Б.Очирсайхан
- З-13 Хокүтэнкай Г.Сүхбат
- Б-23 Тацүбаяма М.Буянтогтох
- З-31 Казэноүми Ц.Билгүүн
- Б-39 Саданохикари Д.Наранцогт
- З-42 Госэйзан Б.Мөнх-Од
- З-56 Тэнросэй С.Лувсангомбо
- Б-59 Сачинофүжи Ганзориг Оргил
Санданмэ
- З-3 Тэншёояма Г.Отгонбат
Жонидан
- З-6 Хакүгэцүро А.Сүхбат
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
