- "Playtime" хөгжмийн фестиваль долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Налайх дүүрэг дэх Playtime хүрээлэнд болох гэж байна. Иймд эхний өдрийн онцлох хамтлаг болон уран бүтээлчдийн гарах цагийг хүргэж байна. Энэ жил нийт уран бүтээлчдийн 49% нь амьд хөгжмийнх, 51% нь электроник хөгжмийнх байгаа юм. "Playtime" хөгжмийн фестивалийг зорин очихоосоо өмнө уран бүтээлчидтэй танилцаж, хөгжмийг нь сонсож үзээд өөрийн сонсох хамтлаг дуучдынхаа жагсаалтыг гаргаарай. Хайртай хамтлаг, уран бүтээлчдээ болон цоо шинэ мэдрэмжүүдийг алдалгүй сонсохын тулд урьдаас өөрийн жагсаалтаа гаргаж сонсохыг зөвлөж байна.