"Элсэлтийн Шалгалтын үеэрх гар утасны асуудлыг нэг мөр шийдэх шаардлагатай байна"
Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын байранд гар утас, томьёоны хураангуй, тооны машин зэргийг авч орохыг хориглодог.
Гэвч жилийн жилд гар утастайгаа орсон, ашиглахыг оролдсон тохиолдол тодорхой хэмжээнд бүртгэгдэж, дүн оноогоо тэглүүлэх нь бий. Энэ жил ийм тохиолдол 22 бүртгэгдсэн нь өмнөх жилүүдээс хавьгүй илүү гарсныг Боловсролын Яамнаас мэдэгдэв.
Иймээс дараагийн шалгалтуудад онцгойлон анхаарч, сүлжээ унагаагч төхөөрөмжийг холбогдох хууль дүрмийнх нь хүрээнд тавих, шалгуулагч нарт зөв мэдээлэл өгөх зэргээр гар утасны асуудлыг нэг мөр шийдэх шаардлагатай байгааг албаны хүн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

