Та энэ кофег хэнтэй хамт уух вэ?
2024 оны Баристагийн Дэлхийн аварга Mikael Jasin-тай хамтран бүтээсэн Colombia Nariño El Tablon кофе Coffee Namu-ийн бүх салбарт худалдаалагдаж эхэлсэн. Late Harvest ургац, жимслэг тод амт, хамтдаа хуваалцах мөч гэсэн утга санаанаас гарсан энэхүү хамтралын талаар Coffee Namu-ийн Гүйцэтгэх захирал П.Гялбаатай ярилцлаа.
- Coffee Namu яагаад Баристагийн Дэлхийн аваргатай хамтран кофе гаргахаар шийдсэн бэ?
- Монголын specialty coffee-ийн соёл жилээс жилд өргөжин тэлж байна. Өмнө нь хүмүүс кофег зөвхөн сэргээх ундаа гэж хардаг байсан бол өнөөдөр гарал үүсэл, боловсруулалт, амтны онцлогийг сонирхон судалдаг хэрэглэгчдийн хүрээ нэмэгдэж байна.
Бид энэ удаагийн хамтралаар зөвхөн шинэ бүтээгдэхүүн танилцуулахыг хүсээгүй. Харин дэлхийн түвшний мэргэжилтэнтэй хамтран ажиллаж, хэрэглэгчдэдээ шинэ амтны туршлага хүргэхийг зорьсон. Тиймээс 2024 оны Баристагийн Дэлхийн аварга Mikael Jasin-тай хамтран энэхүү кофег гаргасан юм.
- Mikael Jasin-тай хамтран ажиллах явц ямар байсан бэ?
- Үр сонголтоос эхлээд боловсруулалт, амтны чиглэл, хууралтын арга барил зэрэг бүх шатанд хамтран ажилласан. Олон төрлийн үр туршиж, санал солилцсоны эцэст Colombia улсын Nariño бүсийн El Tablon кофег сонгосон юм.
Mikael-ийн хувьд кофе бол зөвхөн амт биш, харин хүмүүсийг холбодог туршлага гэж үздэг. Энэ үзэл санаан дээр тулгуурласан.
- Яагаад Colombia Nariño El Tablon-г сонгосон бэ?
- Энэ кофе нь Late Harvest буюу жимсийг ердийн хугацаанаас арай удаан модон дээр нь байлгаж, бүрэн боловсорсны дараа түүж авдгаараа онцлогтой.
Ингэснээр жимсний байгалийн чихэрлэг байдал илүү хөгжиж, амтны бүтэц нь илүү баялаг болдог. Энэхүү арга нь дарсны үйлдвэрлэлд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд кофенд хэрэглэснээр илүү гүн, олон давхар амтыг бий болгодог.
Амтны хувьд lychee, mangosteen, peach, cherry, blueberry зэрэг жимслэг өнгө аяс мэдрэгдэнэ. Монгол хэрэглэгчдийн дассан шоколадлаг, самарлаг амтаас өөр, шинэ төрлийн мэдрэмжийг санал болгож байгаа нь энэ кофены хамгийн том онцлог юм.
- Энэ кофег ямар хэлбэрээр амталж болох вэ?
- Coffee Namu-ийн бүх салбаруудаар энэхүү үрээр бэлтгэсэн Single Origin Americano худалдаалагдаж эхэлсэн.
Мөн гэртээ, аяллаар явахдаа ч уух сонирхолтой хэрэглэгчдэд зориулан 100 болон 200 граммын савлагаатай үрийг худалдаалж байна.
- Single Origin Americano нь энгийн Americano-оос юугаараа ялгаатай вэ?
- Манай өдөр тутмын Americano нь Dark Horse Signature Blend үрээр бэлтгэгддэг.
Харин Single Origin Americano нь нэг гарал үүсэлтэй specialty үрээр хийгддэг учраас тухайн бүс нутгийн онцлог амт илүү тод илэрдэг.
Энэхүү хамтралын кофе нь Late Harvest ургацтай тул жимслэг, тод чихэрлэг өнгө аястай. Зарим хүн lychee-г илүү тод мэдэрч байхад өөр нэгэн нь peach эсвэл blueberry-г илүү анзаарч болно.
- Энэхүү хамтралын гол санаа болох “Shared Moment” хэрхэн төрсөн бэ?
- Бид зөвхөн шинэ specialty coffee танилцуулахыг хүсээгүй. Харин кофе хүмүүсийг хэрхэн холбож, яриа өрнүүлж, кофе уух зуур хуваалцаж буй тэрхүү мөчийг үнэ цэнтэйгээр илэрхийлэхийг хүссэн.
Нэг аяга кофены эргэн тойронд олон сонирхолтой бас онцгой мөчүүд өрнөж хүмүүс хоорондоо туршлага, шинэ санаа, сонин сайхан яриа, урам зориг гээд хуваалцдаг шүү дээ.
Тиймээс энэхүү хамтралыг “Shared Moment” буюу хамтдаа хуваалцах мөч гэсэн санаан дээр бүтээсэн. Кофе хамт уух уу? гэдэг асуулт ирэхэд хэн бүхэн дуртай байдаг даа.
- Ярилцлагын төгсгөлд Specialty coffee сонирхогчдод хандаж юу хэлэх вэ?
- Specialty coffee бол зөвхөн уух зүйл биш. Энэ бол хөдөлмөр, ур чадвар, сониуч зан, хүмүүсийн холбоосын тухай ойлголт юм. Өөр өөр гарал үүсэлтэй кофег туршиж үзэх, шинэ амтыг нээх, мэдрэмжээ бусадтай хуваалцах нь specialty coffee-ийн хамгийн үнэ цэнтэй хэсэг байдаг.
Тиймээс бидний асуух ганцхан асуулт бий. Та энэ кофег хэнтэй хамт уух вэ?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
