ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Тойрогт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь эмэгтэй байх саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй"

Т.Саран, iKon.mn
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
УИХ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн уралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулав.  

Хуулийн төсөлд тойрог бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох, нийгмийн төлөөллийн оролцоог бүрэн хангах, жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага явуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар хоёр удаа нягтлан шалгах зэрэг асуудлуудыг тусгасан байна. Тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар төсөлд тусгасныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс “40-өөс доошгүй” болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Түүнчлэн хуулийн нэгтгэсэн төсөлд, нэг намын саналын босго гурван хувь, хоёр нам бүхий эвслийн босго таван хувь, гурав болон түүнээс олон нам бүхий эвслийнх долоон хувь байх, мөн жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй, намууд тойргийн мандатын 50 доошгүй хувьд нэр дэвшүүлэх, жагсаалтаар нэр дэвшигчдийн цахим хуудсыг бүртгэх, цахим орчинд явуулах сурталчилгааны зардал нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын 15 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтыг тусгаж байгаа юм. 

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, хуулийн төсөлд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө олгохоор тусгасныг 22 болгож, хуучнаар нь үлдээх, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, саналын хуудсанд нам, эвслийн нэрийг Улсын Их Хурлын өмнөх сонгуульд авсан суудал, саналын тооны ихээс бага руу жагсаах дарааллаар бичнэ гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасны Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссаны дараа найруулгын болон хуулийн төслийн нэр томьёог жигдлэх, зүйл, хэсэг, заалт, эшлэлийн дугаарыг нийцүүлж өөрчлөх Ажлын хэсгийн саналаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн хамт өргөн мэдүүлсэн Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж, Эрүүгийн болон Монгол Улсын төсвийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзэв. Ингээд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Түүнчлэн, хуулийн төслийн зүйл, заалтууд Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэнтэй холбоотойгоор сонгуулийн сурталчилгааны нэгдсэн зурагт самбарын зохицуулалт, бэхэн тэмдэглэгээний тухай заалт орох болсноор шаардлагагүй болж буй төслөөр хөндөгдөөгүй хуулийн 66.14 дэх заалтыг хасах, сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоног болгохтой уялдуулсан өөрчлөлтийг хийх, хуулийг дагаж мөрдөх хугацааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй нийцүүлэх асуудлуудаар Улсын Их Хурлын Тамгын газраас хууль зүйн дүгнэлт гаргуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.190] 2023/6/9
Эмэгтэйчүүдийн квотыг 40% батлаагүй юм чинь эмэгтэйчүүд хүн амын 51% юм чинь санал өгөхгүй байх …..,,,,,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.120] 2023/6/9
Ёстой балай үг
0 | 0 Хариулах
Цөлжилт хуурайшилт нь байдаг л байгалийн процесс [85.52.215.108] 2023/6/8
Эмэгтэйчүүд улс төр шүүхийн шийдвэр гаргах ажилд угаасаа чадваргүй.
0 | 0 Хариулах
Зочин [73.225.77.210] 2023/6/8
Үнэхээр сонгогдож чадвал 100 хувь эмэгтэйчүүд байх ч боломж хуулиараа бий. Чадахгүй бол нэг ч сонгогдохгүй байж болно. Жендерийн тэгш эрх гэдэг чинь 50:50-аар сонго гэсэн үг биш, аль алинд нь шударга өрсөлдөх боломж олго гэсэн үг. Монгол бол эмэгтэйчүүд давуу эрхтэй байдаг цөөхөн хэдэн улсын нэг. Үнэхээр хувь тэнцүүлэх гээд байвал демографаараа гишүүдийн 70 хувь нь 35 хүртэл насных гэдэг юм уу эсвэл төлөөлөл бүрээс хүн оруулах гээд байвал гишүүдийн дотор ядаж 1 гей, 1 лесби бас нэн трансжендер гишүүн байна гээд заачих. Хаана байна нөгөө гэр бүлийн хууль яриад байсан Ундрам гишүүн гэр бүл тогтворгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, зaвxaй явдалтай, тэгсэн мөртлөө бусдын гэр бүлд заар гээд явж өгөх байлгүй.
1 | 0 Хариулах
Цөлжилт хуурайшилт нь байдаг л байгалийн процесс [46.27.145.211] 2023/6/8
Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах болно. ◻️ Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх, хянах чадваргүй болно. ◼️ Эмэгтэйчүүд үргэлжлүүлэн ажиллах бөгөөд гэрийн эзэгтэй байх боломжгүй болно. ◻️ Салалт маш амархан, харин гэрлэлт маш хэцүү байх болно.
1 | 0 Хариулах
Цөлжилт хуурайшилт нь байдаг л байгалийн процесс [46.27.145.211] 2023/6/8
Нийгмийг сүйрүүлж гэр бүл гэсэн ойлголтыг устгаж хүүхэдгүй болгож эр эм хоёрыг хоёуланг нь зарцлахын тулд эмэгтэйчүүдийн эрх тэгш эрх ажиллах эрх гэсэн муу ёрын ажил хийгээд байгаа төдий 😈 манай нам засаг ухаантай ухнууд чинь өөрийн гэсэн бодол алга даа
1 | 0 Хариулах
Цөлжилт хуурайшилт нь байдаг л байгалийн процесс [46.27.145.211] 2023/6/8
Дараа нь удахгүй транс гомонуудыг гарга гэнэ шүү дээ 😤🤮
1 | 0 Хариулах
Цөлжилт хуурайшилт нь байдаг л байгалийн процесс [46.27.145.211] 2023/6/8
Энэ бол гадны эздүүдийнх нь хорон даалгавраар ажиллаж байгаа байдал 😈
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.61] 2023/6/8
Монголчууд бид олон удаа олон ч эмэгтэйчүүдийг дэмжиж УИХ гишүүн болгожээ. Харин одоо олон байх бүр хэрэггүй санагдсан.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.68] 2023/6/8
Эр эмээр нь хүчээр чихдэгээ больчих
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/6/8
Өмнөх сонгуулийн саналаар жагсаана гэсэн нь уг нь зөв байсан юм даа, дээр үед бүртгүүлсэн идэвхгүй намууд баахан хор хутгаж заваардаг, 3т жагсдаг намын дарга намаа Мояа нарт зарах сурагтай
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.100] 2023/6/8
Нэмэх хэрэггүй. Монголд боловсролтой, мэдлэгтэй, гадаад хэлтэй, юм уншдаг эмэгтэйчүүд улс төрөөс аль болох хол явахыг боддог. Тэгэхээр өнөө л баахан худлаа юм ярьдаг хүүхдүүд Их хуралд орно ш дээ. Одоо байгаа хэдэн хүүхнүүд юу хийж байгаа юм хар л даа.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/6/8
сонгогдсон эмэгтэйчүүд дунд олигтой хүн бараг л байдаггүй шаал дэмий угаасаа 30% дундаасаа чадалтай бол хэд ч сонгогдох боломжтой, 70-80% ч байж болно
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.196] 2023/6/8
50%
0 | 1 Хариулах
Зочин [202.21.96.254] 2023/6/8
Ugaasaa tiim teneg shiidver gej baikhgui ee!!! 40% khurgekh geed baakhan sonin yumnuud orood irne. Tegej baisan dor bol unekheer medleg bolovrsol oor n uursduu gardch irsen n deer shuu. Yalanguya mongol emegteichuud yamar bilee, khun oilgokh ukhaangui uursdiinkhuuruu zutgedeg!!!
5 | 1 Хариулах
Зочин [66.181.178.208] 2023/6/8
Zuv. Alivaa huchleheer l demii bdag. Huiseer yalgavarladag oron bishldee mongol bol. Todrood garaad irsen uls turchiig hussen huseegui l songono. Harin ingej huchilbel harin zavhrana
2 | 1 Хариулах