ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: 1,072 хувьцаа эзэмшигчийн гэрчилгээг хүүхдийг төрөхөд нь шууд олгодог болох хэрэгтэй

Т.Саран, iKon.mn
2023 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Таван "Ш" ажиллагааг зарласныг та бүхэн мэднэ. Хуулиудыг зөрчиж, төрийн албанд томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, тухайн сарын 10-ны дотор ЗГХЭГ-т хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх мэдээлэл ирүүлэх учиртай. Ор үндэсгүй үүрэг өгч байгаа зүйл биш.

Төрийн албанд хууль зөрчиж томилогдсон 800 орчим албан хаагч бий талаар АТГ-аас мэдээлж байсан. Шүүр ажиллагааны хүрээнд эдгээр хүнийг ажлаас нь чөлөөлөх ажлыг хийнэ. 

Авлигын улмаас хураагдсан хөрөнгийг цаашид тулгамдсан асуудлаа шийдвэрлэх салбарт ашигладаг байх зохицуулалтыг хийгээч гэж иргэд шаардаж байна. УИХ-ын гишүүдийн олонх нь ч тухайн хураагдан байгаа хөрөнгийг нийгмийн хэрэгцээ шаардлагатай зүйлд зарцуулаач гэсэн саналыг хэлж байна.

Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд хууль санаачлах шаардлага бий. Өнөөдрийн зохицуулалтаар хураагдсан мөнгө шууд төрийн санд ордог. Төрийн санд орсон мөнгийг өөр зориулалтаар ашиглах боломжгүй. Тэгэхээр тодорхой хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гадаад руу оргосонтой холбоотой "Шувуу ажиллагаа" хэрэгжүүлж байгаа. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс олноор очиж оршин суугаад байгаад улс оронтой эрх зүйн харилцан туслалцааны яриа хэлэлцээрийг эхлүүлж байгаа.

Баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулж оруулж ирэхээр ажиллаж байна. Аялал жуулчлалын тухай хуулийг яаравчлан батлах шаардлагатай" хэмээв. 

Аялал жуулчлалтай холбоотойгоор "БНСУ-ын агаарын тээврийн компаниудтай яриа хэлэлцээр хийсэн. Үүний үндсэн дээр энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд БНСУ-руу хийх долоо хоногийн нислэг 70-80 нислэгийн давтамжтай болсон. Нэг ёсондоо өдөртөө 10 орчим онгоц нисэж байх юм. Энэхүү ажлын үр дүнд бид энэ онд нэг сая жуулчин хүлээж авна гэсэн тооцоолол байна.

Аялал жуулчлал, үйлчилгээний салбарт орж ирж ажиллах гадаадын ажиллах хүчинд тавигддаг төлбөрийг тодорхой хэмжээгээр хөнгөлөх журмыг баталсан" гэсэн юм. 

"Монголын иргэн бүр хувьцаа эзэмшигч байх ёстой"

Түүнчлэн "Гадаадын 16 орчим хөрөнгө оруулагч манай улсад үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсыг төлөөлж хийсэн гэрээ хэлцэлдээ үнэнч байна уу гэдэг асуудал яригддаг. Хуулийн байгууллага хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах тал дээр ажиллаж чадах уу гэдэг зүйл ч хөндөгддөг. 

"Петрочайна Дачин Тамсаг" компанийг шалгаж байгаа ажлын хэсгийн зүгээс тодорхой хэмжээнд гэрээнд тусгагдах ёстой зарим төрлийн татвар төлөлттэй холбоотой заалт орхигдсон гэсэн дүгнэлт гаргасан. 

Энэ асуудалтай холбоотойгоор БНХАУ-ын Элчин сайдын яамнаас миний нэр дээр бичиг ирсэн байна. Тус компанийн дансыг хаах шийдвэр гаргасан нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж байна гэдэг зүйлийг бичсэн байгаа юм" хэмээв. 

Монголын иргэн бүр хувьцаа эзэмшигч байх ёстой. Цаашид хүүхэд төрөхөд 1,072 хувьцаа эзэмшигчийн гэрчилгээг шууд олгодог болох хэрэгтэй. Насан өөд болоход уг хувьцаа эзэмших эрх нь зогсдог байдал руу явах нь зүйтэй гэсэн зөвлөгөөг мэргэжилтнүүд өгч байгаа. Жил бүр ногдол ашгаа тогтмол авч байх нөхцөл рүү орох нь зөв гэж үзэж байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
эрдэмтэн [202.131.251.130] 2023/3/21
эдийн засгийн эргэлтэнд ордоггүй, зарж худалдаж болдоггүй ийм хувьцаа хэнд хэрэгтэй юм вэ? бараг ноогдол ашиг өгдөггүй гэж хэлж болно. ЭТТ компанийг 100 % ард түмэндээ хувьцаагаар өг гэж олон хүн хүсээд, хэлээд, шаардаад байгаа. энэ тохиолдолд хулгай үгүй болно.Ардын нам хулгайг байлгах, өөрсдөө хулгайлах гээд ард түмнээсээ харамлаад байгаа юм уу? Оюунэрдэнэ та хоёр дандаа худлаа ярихаа боль. хүүхэд чихрээр хуурдаг шиг харагдаад бна. Дахиад хэдэн Аюурсайханыг төрүүлж хүн хорлохоо больчих. Наадах чинь ард түмний баялаг шүү дээ.
0 | 0 Хариулах
Яая даа байз [103.140.11.219] 2023/3/21
Энэ новшнуудыг хэнийг сонгосон ч хэрэг алга.
0 | 0 Хариулах
Z [202.126.89.198] 2023/3/21
Хүмүүсийг тэнэг гэж бодсоор байна уу
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.116] 2023/3/20
ЗГ ын 2012 оны 218 р тогтоолоор иргэн бүрд ЭТТийн толгой компани ЭРДЭНЭС МОНГОЛЫН давуу эрхийн хувьцаа олгосон байгаа . гэтэл өдий хүртэл уг ажилыг ЗГХЭГ, СЯам, МХБирж, ҮЦТХТөв зэрэг байгууллагууд хэрэгжүүлэхгүй өдий хүрч байгааг засах цаг болжээ. монгол улсын иргэн бүр ЭТТийн 1072 хувьцаанаас гадна ЭРДЭНЭС МОНГОЛын 1 ш давуу эрхийн хувьцаатай юм шүү
2 | 0 Хариулах
Зочин [202.179.25.148] 2023/3/20
Оюутолгой зэрэг гадаадын хөрөнгө оруулалтын гэрээнд ОЛОН УЛСЫН АУДИТ хэзээ оруулах вэ
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.189.224] 2023/3/20
ЖИЛДЭЭ 10.000₮ ГЭЭД БОД. 3$ Ч ХҮРЭХГҮЙ. ҮҮНИЙГЭЭ БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ 1072 ХУВЬЦААГ ХҮҮХЭД БҮРТ ЭНЭ БҮГД ЗҮГЭЭР Л ПОПРОЛТ ЮМ. СОНГУУЛИАР ИХ Л ШОУ ХИЙНЭ ДЭ.
3 | 0 Хариулах
Зочин [103.161.242.182] 2023/3/20
Xaxax yamarch ashig xvrtej chadaxgui bxad xvvxded uguud uxaj duusad nvxnees ashig xvrtex v
1 | 0 Хариулах
Зочин [192.82.64.64] 2023/3/20
Naad 1072 huvitsaa gesen uls turjuulj onoo avdag tarhi ugaaltaa bolio comment uudaas harahad humuus oilgodog boljee Ternii orond bodit huuhdiin emneleg tsetserleg surguuli barih uugeer ni damjuulan eruul mend bolovsroliig tegsh hurteemjtei chanartai bolgoh arga hemjee avahgui yumuu Mungiig ni naad ETT goo uls turchid namchinguudaas hol bailgaj ajluulaad tatvaraas ni gargah buren bolomjtoi shuu
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.189.224] 2023/3/20
ЖИЛДЭЭ САЙНДАА Л 10.000₮ НООГДОЛ АШИГ НЭГ ХҮНД ОНОГДОЖ БАЙГАА. ХҮН АМ ӨСӨХ ТУСАМ БУУРНА. НИЙТ ХҮН АМДАА ХУВААЖ ТАРААХ УЧРААС. СОНГУУЛЬ ДӨХӨӨД ТӨРЖ БАЙГАА ХҮҮХЭД БҮР ХУВЬЦААТАЙ ГЭЖ ШОУ ХИЙЖ БАЙНА.
4 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.189.224] 2023/3/20
ҮҮНИЙГЭЭ БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ ГЭЖ ГОЁ ҮГЭЭР ХУУРЧ БАЙНА. МАШ БАГА ХЭСГИЙГ АРД ТҮМЭНД ОЛГОЖ БАЙГАА. ИХЭНХИ ХУВЬЦАА НЬ ХЭН ХЭНИЙ ГАРТ БАЙГААГ МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.167] 2023/3/20
Сайхан шаажийнаа. Дуусахгүй...дуусаагүй
0 | 0 Хариулах
Irgen [192.82.73.50] 2023/3/20
Хэдэн жил шоу хийдгийн хүнд нэмэр болж байгаа юм уу улс төрч хулгайч нарт л хожоотой байгаа биз дээ
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.189.224] 2023/3/20
ТАРХИ УГААЛТ АА ЗОГСОО. НООГДОЛ АШИГ ГЭДЭГ БОЛ НИЙТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИДДЭЭ ХУВААЖ ОЛГОДОГ ЗҮЙЛ. ХҮН АМ ӨСӨХ ТУСАМ БУУРНА ГЭСЭН ҮГ. ЦААШДАА ЖИЛ ИРЭХ ТУСАМ БУУРНА. МӨН НИЙТ ХУВЬЦААНЫ БАГАХАН ХУВИЙГ АРД ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛСЭН. ИХЭНХИ ХУВЬЦАА НЬ ОЛИГАРХУУДЫН ГАРТ БАЙНА. ҮҮНЭЭС БОЛЖ БАЯН ХООСНЫ ЯЛГАА УЛАМ ИХЭСНЭ. АРД ИРГЭДЭЭ ХУУРААД ЯАХАВ ДЭ.
5 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.189.224] 2023/3/20
ЭНЭ ХУВЬЦААГ АВААД 10 ГАРАН ЖИЛ БОЛЖ БАЙНА. НАДАД ЯГ ЮУ НААЛДААД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. ЭНЭ БОЛ СОНГУУЛИЙН ШОУ ТОГЛОЛТ ПР Л БАЙСАН. ЯГ АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛД ЯМАР Ч ӨСӨЛТ ҮЗҮҮЛЭХГҮЙ ЭНЭ ХУВЬЦАА.
6 | 0 Хариулах
Зочин [183.177.97.14] 2023/3/20
Наад компаний мөнгийг нь МАН нүүрсний хулгайчууд ирээдүйн орлогыг нь идчихсэн одоо хэдэн жил нүүрсээ үнэгүй өгөхөөс өөр аргагүй болсон, ноогдол ашиг бүү хэл яаж дамдуурахгүй байх вэ гэдэг дээрээ очсон
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.152] 2023/3/20
Ашиг өгдөггүй хувьцаагаар яах вэ?
7 | 0 Хариулах