Уншиж байна ...
Зураг
Зураг

Э.Эрдэнэсан: Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газрын ажилтнуудын цалин хамгийн их буюу ₮5.2 сая байна

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2023 оны эхний хоёр сарын танилцуулгыг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр хийлээ. 

НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны дөрөвдүгээр улирлын тайланд хамрагдсан 756 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1,285,000 төгрөг байна. Энэ нь өмнөх улирлаас 109,000 төгрөгөөр буюу 11.1%-аар нэмэгджээ. 

Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 312,000 төгрөгөөр буюу 21.7 хувь, өмнөх улирлаас 177,100 төгрөгөөр буюу 11.3 хувиар нэмэгдсэн байна. 

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 оноос хоёр дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 36.7%-аар нэмэгдсэн гэдгийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан хэлэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.2 сая төгрөг байна. Харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 1,1 сая төгрөг байна. Мөн төсөвт байгууллагад ажиллагчдын дундаж цалин 1,432,000 төгрөг" гэдгийг хэллээ. 

зураг
 
ҮСХ