Эхийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүүгийн биеийн байдлын талаар Гэмтлийн эмнэлгээс тодрууллаа.
ГССҮТ-ийн эх сурвалж "Өнөөдрийн байдлаар хүүгийн биеийн байдал хүнд хэвээрээ, амьсгалын аппараттай байгаа. Ухаан ороогүй. Эрчимт эмчилгээг хийж байна" гэв.
Болсон хэргийн талаар цагдаагийн байгууллагаас "Гурван настай, эрэгтэй хүүхэд бусдад зодуулан 2023 оны гуравдугаар сарын 8-ны 09:40 цагийн орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтай ирж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Шалгалтын явцад түүний эхтэй хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай хүүг зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө тухайн хэрэг болсон. Энэ хугацаанд эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байж байгаад 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгөөд Э нь зугтсаныг баривчилсан" болохыг мэдээлсэн юм.