Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Их Долоо, Европын Холбоо $100-ын үнийн дээд хязгаарыг Оросын дизель түлшинд тогтоохоор тохиролцжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Их Долоогийн бүлэг болон Европын Холбооны удирдлагууд гуравдагч орнуудад нийлүүлэгдэх Оросын дизель түлшний баррелийн үнийг $100-оор хязгаарлах тохиролцоонд хүрчээ.

Энэ бол газрын тосны бүтээгдэхүүнээс олох Москвагийн эрх баригчдын орлогыг хязгаарлаж, Украины дайныг санхүүжүүлэх чадварыг нь сулруулах зорилготой арга хэмжээ юм.

Энэ удаагийн хязгаарлалтад бусад газрын тосны бүтээгдэхүүнүүд бас багтаж байна.

Одоо тохиролцсон хязгаарлалтыг ажил хэрэг болгоход Их Долоогийн гишүүн орнууд болон Европын Холбооны гишүүн орнуудын бүрэн дэмжлэг хэрэгтэй юм.

“Бидний тохиролцсон үнийн дээд хязгаар бол хууль бус дайныг санхүүжүүлэх Оросын чадавхыг сулруулах зорилготой олон улсын хамтын нийгэмлэгийн арга хэмжээ юм” гэж АНУ-ын сангийн сайд Жанет Йелен мэдэгджээ.

Тогтоосон дээд хязгаараас давсан үнээр Оросын газрын тосны бүтээгдэхүүнийг гуравдагч оронд нийлүүлэхэд оролцсон бүх компаниуд, тухайлбал тээвэрлэгчид, даатгагчид Өрнөдийн эдийн засгийн хоригоор шийтгүүлэхээр болж байна.

Өмнө нь Өрнөдийн холбоотнууд Оросын түүхий газрын тосны баррелийн үнийг $60-аар хязгаарлах шийдвэр гаргасан юм.

 

Эх сурвалж: Bloomberg