Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн банк "Хүндэтгэлийн аян-2023"-аа зарлаж байна

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 1 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын өнцөг булан бүрд 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг үзүүлдэг Төрийн банк нь 10 дахь жилдээ нийт ахмад харилцагчдадаа зориулан “Хүндэтгэлийн аян”-аа зарлаж байна. Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян”-аар Төрийн банкны хамгийн өндөр настай 93 ахмад харилцагчдадаа хүндэтгэл үзүүлж сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардуулна.

Мөн 2023 оны 01-р сарын 18-ны өдрөөс эхлэн 02-р сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Төрийн банканд шинээр хадгаламж нээлгэсэн, хадгаламждаа орлого нэмсэн, шинээр тэтгэврийн данс болон карт нээлгэсэн мөн тэтгэврийн зээл авсан ахмадуудын дунд урамшуулалт аян зарлаж нийт 37 харилцагч ахмадуудаа урамшуулахаар болжээ.

Аяны урамшуулалд:

  • 31 харилцагчийг “Эрүүл иргэн” хадгаламжийн алтан багцыг 100,000 төгрөгөөр нээлгэх эрх
  •  Гурван харилцагчийг “Эрүүл иргэн” хадгаламжийн 400,000 төгрөгийн багцтай оношилгоонд хамрагдах эрх
  • Гурван харилцагчийг 1,000,000 төгрөгийн хадгаламжийн эрхээр тус тус урамшуулна.

“Хүндэтгэлийн аян-2023” аяны урамшууллын эздийг 2023 оны 02-р сарын 19-ний өдөр Төрийн банкны State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.


Эрхэм харилцагч Та бүхэн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилдээ Эвийг хичээж, сайныг бэлгэдэн, сайхан шинэлээрэй!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.