Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтайгаас мах ачсан машины цуваа Улаанбаатарыг зорьжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Говь-Алтай аймгийн малчид махаа ченжээр дамжуулалгүй Улаанбаатарын хэрэглэгчдэд хүргэнэ хэмээн өнгөрсөн аравдугаар сард зарлаж байв.

Мах ачсан машины эхний цуваа өчигдөр Алтай хотоос Улаанбаатар хот руу хөдөлжээ. Тэд 17 сумын 460 гаруй малчны 106 тонн махыг тээвэрлэн нийслэлийн 1,100 гаруй өрхөд хүргэхээр ирж байгааг мэдээллээ.

Ирэх сарын сарын 1-ний өдрөөс Барс-2 худалдааны төвд Говь-Алтай аймгийн нийт сумын махны амталгаат худалдааг зохион байгуулах аж.

Махны худалдаа сар шинийн баяр хүртэл нийт гурван сар үргэлжилнэ. Хотын иргэд “Шимт богц” онлайн худалдааны сайтаар дамжуулан амт чанар сайтай махыг захиалан, хүргүүлж авах боломжтой юм байна.