ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунчимэг: Эмийн хяналтын лабораторийн аппарат эвдэрсэн тул импортын эмийн гаж нөлөөг тодорхойлох боломжгүй байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг импортын эмийн чанарын асуудлыг хөндөв.

Тэрбээр "Эмийн хяналтын лабораторид саяхан ажиллахад сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудал сүүлийн үед ихсэж байгааг хэлж байсан. Гаднаас орж ирж байгаа эмийг гаж нөлөө бага гэж байгаа. Гэвч үнэхээр гаж нөлөө багатай байна уу гэдгийг батлах химийн болон биологийн найрлагыг шалгах боломжгүй байна гэсэн. Аппарат нь эвдэрсэн тул сүүлийн 3-4 жилийн хугацаанд яамнаасаа 5-6 тэрбум төгрөгийг нэхэж байгаа ч шийдэгдээгүй гэж байсан. Гаднаас орж ирж байгаа эмийг гаж нөлөө багатайг хаана тогтоодог бэ? Ямар эмийг ямар компани оруулж ирж байгаа вэ? Мөн зах зээлийн үнийн талаар мэдээлэл өгөөч?" хэмээн асуулаа. 

Түүний асуултад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал В.Баярмаа "Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад хамгийн сүүлд гаж үйлчилгээ багатай 41 эмийг шүүж оруулсан. Гаж нөлөөг нь клиникээр нь ярьж байгаа. Хуучин өмнөх эмийг хэрэглэж байхад шүлс нь гоождог, гар нь чичирдэг, нүүрэн дээр нь батга гардаг байсан. Одоо бол гар чичирч, шүлс гоождоггүй. Эмийн гаж нөлөөний хуудас байдаг. Энэхүү хуудсыг бөглөснөөр гаж нөлөө багатай гэж үзэж байгаа" гэлээ.

Үнэтэй эм уугаад л байдаг. Даанч чанаргүй

"Гаж нөлөө багатай гэдгийг зөвхөн шүлс гоожих нь багасаж байна гэх мэт харагдах байдлаар нь ярьж байна. Гэтэл илүү донтож, сэтгэцийн өөрчлөлтөд орох нөлөөтэй эмүүд импортоор орж ирэх магадлалтай гэж салбарын эрдэмтэд ярьж байгаа юм. Ажиглалтаар ярьж болохгүй. Судалгаа, шинжилгээнд суурилж ярих ёстой. 85 төрлийн эмийг найман эм ханган нийлүүлэх байгууллагууд оруулж ирж байна. 

Монгол Улсад ганцхан байгаа Эмийн хяналтын лабораторийн үйл ажиллагааг жигдрүүлэх тал дээр төсөв дээр ямар мөнгө тусгагдаж байгаа вэ?

Эмийн хяналтын лабораторийг хэвийн ажиллуулахгүй бол энэ их өвчин, эмийн чанарын тухай яриад ч хэрэггүй юм билээ. Та ч мэдэж байгаа. Үнэтэй эм уугаад л байдаг. Даанч чанаргүй. Сүүлдээ донтож байна. Ганц жишээ бол сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ийм байна шүү дээ" гэдгийг М.Оюунчимэг гишүүн дахин хэллээ.  

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эмийн хяналтын лабораторид тоног төхөөрөмж гээд шаардлагатай хөрөнгө оруулалт хийхэд 5.3 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг судалгааг яамнаас гаргасан. Энэ дагуу улсын төсөвт оруулсан. Гэвч шинэ тоног төхөөрөмж худалдан авах боломжгүй гэдэг үүднээс энэ жилийн төсвөөс хасагдсан. Олон улсын донор болон хамтран ажилладаг байгууллагуудтай энэ талаар санал солилцож байгаа" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
БУРУУ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.24.153] 2022/11/23
Дээр үед эмнэлгийн тоног төхөөрөмж засварын газар гэж байсан. Ардчилалын буянаар устгасан даа. Энэ багажийг нь бол засчих л өайсан байх. Аягүй бол ганц гал хамгаалагч нь шатчихсан байгаа даа. Сэтгэлтэй хүмүүс байсан бол тэр олон тэрбум төгрөг нэхэж байснаас засуулах гэж хөөцөлдөх байсан байх даа. Бүхэл бүтэн улс байна даа, нэг муу багаж засчихаж чадахгүй байх уу? Төрийн байгууллагын хөргөгч ч засагддаггүй, сонин юм шүү. Хувь хүний хөргөгч бол засуулаад л 20-30 жил ажиллаад л байдаг.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.80] 2022/11/22
Хяналтын лобарторийн аппарат эвдэрсэн нь та нарт асар их ашиг авчирдаг байх л даа та нар хуурамч эм оруулж ирж зардаг учраас эмний бизнес бол та нарын бизнес
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.184] 2022/11/22
Dargiin mashin evdervel shineer aolidog bizde
2 | 0 Хариулах
Сүхээ [203.91.115.51] 2022/11/22
Юу вэ энэ чинь одоо яахаараа боломжгүй гэж ард иргэдийн эрүүл мэндийн асуудлаас өөр чухал асуулао байх уу даа, Бэрхийг хот болгож Хэнтийд хэдэн тэрбумаар тавьж байхаар ядарсан ард иргэддээ 5 тэрбум төгрөг төсөвт суулгаж өгч чадахгүй ЕСайдаар яах ч билээ дээ бид. Сонголтоо л зөв хий дээ ард иргэдээ.
4 | 0 Хариулах
x [202.179.21.220] 2022/11/22
ene bid 2 yugaa medeh bilee dee zasah ugnu gej mungu idehee l bodoh bh daa
2 | 1 Хариулах
Зочин [66.181.183.200] 2022/11/22
Өгөр вооб авгай эрүүл мэндийн салбараас л хол байж үзээрэй
2 | 1 Хариулах
Zochin [165.225.96.105] 2022/11/22
Яахаараа тоног төхөөрөмжөө эвдэлдэг байнаа. Ямар хариуцлагагүй салан улсууд вэ. Юмаа эвдэлчихээд юж ч болоогүй юм шиг эвдэрчихсэн гээд яриад сууж байхдаа ичдэггүй юм байхдаа.Ядаж засах тал дээр юу хийж байгаа дахиад эвдэхгүйн тулд ямар арга хэмжээ авах талаараа ярих хэрэгтэй шүү дээ.
2 | 2 Хариулах