ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Дотуур байранд амьдарч байгаа сурагчдын өдрийн хоолны зардлыг 4,300 төгрөг болгож нэмэх боломжтой"

П.Зоригт, IKON.MN
2022 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардал, хоолны илчлэгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүд, донор байгууллагууд, судлаачид, сургалтын байгууллагын зүгээс дотуур байрны суралцагчийн хоногийн хоолны норматив зардлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Дотуур байранд амьдарч байгаа суралцагч 3,000 төгрөгийн зардлаар өдрийн гурван удаа цай, хоол иддэг. 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд 1,300 төгрөгөөр нэмэгдүүлэн 4,300 төгрөг болгох боломж байгааг салбарын яам мэдээлж байна.  

Ерөнхий боловсролын сургуулийн 523 дотуур байранд 2022-2023 оны хичээлийн жилд 6-18 насны 33,312 хүүхэд амьдарч байна. 2023 оны төсөвт багтаан ЕБС-ийн дотуур байрын ахлан ангийн сурагчдын хоолны зардлыг 825 төгрөгөөр нэмэгдүүлж 4,300, дунд болон бага ангийн хүүхдийн хоолны зардлыг 525 төгрөгөөр нэмэгдүүлж 4,000 төгрөг болгох боломжтой гэж үзэж байна.

Танилцуулгатай холбогдуулан боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг шийдвэрлэх боломжийг Сангийн яамтай хамтран судалж, цаашид үе шаттай төсөвт тусган саналаа танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Nomiin san [139.5.216.23] 2022/11/17
Dotuur bairaa goy tohijuulya. Zurag naaya. Muruudlin sambar.
0 | 0 Хариулах
Elon Musk [194.36.108.93] 2022/11/17
china
0 | 0 Хариулах
Elon Musk [194.36.108.93] 2022/11/17
hujaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.111] 2022/11/16
Хэний хүүхдүүд үнэгүй байр хоол идээд хэвтэж байгаан
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.50] 2022/11/16
Арай үгүй байлгүй дээ яаж тийм мөнгөөр өдрийн 3 н хоолыг хийдэг байна. Ямар материал авахаараа ийм хямдхан төсвөөр болгодог байна аа. Хүүхдүүдээ дотуур байранд оруулахгүй юм сан. Доор хаяж 10 мянга болгохгүй дээ
0 | 0 Хариулах
Данко [96.248.41.119] 2022/11/16
Үүний зардлыг төлөхийн тулд таны татварыг 50% нэмнэ гэхээр л таны чацга савирна даа.
0 | 0 Хариулах