ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ази, Европыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЗТХЯ

Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцад нэгдэн орох замаар дамжин өнгөрөх олон улсын тээврийг хөгжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогын зорилт, хөтөлбөрийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгуудад ОХУ-ын хилийн боомтоос БНХАУ-ын хилийн боомттой холбогдох Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад оруулсныг ЗТХЯ мэдээллээ.

зураг
 

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн энэхүү зам нь Монгол Улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулна. Энэхүү бүтээн байгуулалт 2012 оноос хойш үе шаттайгаар явж, ийнхүү дуусаж байна. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, CAREC-ийн 4”а” коридор, үндэсний томоохон бүтээн байгуулалтын нэг, Ази Европыг холбосон 745 км босоо тэнхлэгийн энэхүү авто замыг Монгол Улсын төсөв, БНХАУ-ын Засгийн газрын зээл, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан.

Энэхүү тээврийн коридор нь БНХАУ, Шинжаан Уйгурын Өрөмч, Ховд аймгийн Булган боомт, Ховд, Баян-Өлгий аймгийн төв, Цагааннуур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх 4,500 км гаруй юм. Монгол Улс газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо байгууллаа. Ингэснээр тус бүсэд томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж, бүтээгдэхүүнээ экспортолж эдийн засагт өндөр хувь нэмэр оруулна.

Мөн манай улс 20 гаруй улстай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу автотээврийн харилцаатай. Олон улсын болон бүс нутгийн тээвэрлэлтэд манай тээвэрчид оролцдог. Энэ коридороор ч бусад орны болон манай улсын тээвэрчид олон улсад транзит тээвэр хийх боломж бүрдлээ” гэв.

Замын барилгын ажилд Монгол Улсын авто замын төлөвлөлтийн стандартын III ангилал, Азийн авто замын техникийн II ангиллын авто замын  шаардлагад  нийцсэн, орчин үеийн техникийн дэвшлийг нэвтрүүлсэн. Үүнд:

  • Төслийн хүрээнд 745.8км замын дагууд 30-201 метр урттай нийт 1,884.8 урт метр хүчитгэсэн төмөр бетон 33 гүүр, хавцал дахь хадны нуранги, чулуунаас хамгаалах 1,300 метр урт хамгаалалтын торон хашлага, хөрсний гулсалтаас сэргийлсэн 1,400 метр бетон ханыг манай улсын авто замын түүхэнд анх удаа барьж байгуулсан байна.
  • Түүнчлэн шөнийн харанхуйд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Cat Eye” буюу гэрэлтүүлэгч бөмбөлгийг Бага-Улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км замын хучилтад анх удаа ашиглажээ.
  • Мөн Бураатын даваанд цас, борооноос үүсэх халтиргаа гулгаанаас сэргийлэх “Rumble” наалтыг анх удаа авто замын хучилтад хийсэн, мөнх цэвдэгтэй хэсэгт 1,300 метр уртад цэвдгээс хамгаалах термосифон хоолойг хучилтан дор суурилуулж, цэвдгийг заасан хэмд барьж хадгалах шонгуудыг замын дагууд суурилуулсан гэдгээрээ онцлогтой байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [66.181.187.129] 2022/11/1
2 тивийг холбосон тийм "гайхамшигтай" зам мөн үү?
0 | 0 Хариулах
Зочин [198.103.198.248] 2022/11/1
Хөшөөтийн уурхайг Хятадууд аваад Ярант хүртэл ~340 км засмал зам тавьлаа гээд, Ярант дээр нүүрстэй ачааны машин 1-2 минутын дотор гардаг боллоо гэж 10-аад жилийн өмнө шуугин нээсэн зам үүний хэсэг үү? Мал гэтлэх, нутгийн иргэд хэрэглэх бараг боломжгүй, нийгмийн хэрэгцээнд харш гэж тэр үед үнэлж байсан сан.
0 | 0 Хариулах
Иргэн [139.5.217.166] 2022/11/1
Дарга нар очиж тууз хайчлаагүйг бодоход даанч нэг их сүйд болохоор ажил биш байж дээ. Гэхдээ зам юм болохоор ач холбогдлоо өгч л таараа. Ардын зам ,ашдын зам болноо.
0 | 0 Хариулах
SS [66.181.168.8] 2022/11/1
ali deer neetsen zamaa ahij neej bgaa yum uu nzuudaa
1 | 0 Хариулах
Zochin [66.181.189.48] 2022/11/1
Олон улсын хэмжээний онигоо.Бүрэн ашиглалтад оруулсан гэнээ.Нэг талыг эгнээг л оруулаа биз дээ.Гадаадын сурвалжлагч ирвэл ирж сурвалжлахад...
1 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.161.2] 2022/11/1
Энэ 745 км зам чинь 2012 онд эхлээд 2016 онд дууссан зам.Ховдын булган сум , ховд ,баян өлгий , цагаан нуур гэсэн маршруттай зам.Аль тэртээ ашиглалтанд орчихсон замыг өнөөдөр бүрэн ашиглалтанд авлаа гэх чинь худлаа.МАН хийсэн юм шиг авч өгчээ. Хөнгөлттэй зээлээр Хятадууд маш шуурхай чанартай барьсан зам. МАН 204 КМ замын талыг 5 жил бариад дуусгадаггүй нам шүү дээ.Попрол , ПОПУЛИЗМ байнаа.
6 | 0 Хариулах
Үнээн [202.126.88.152] 2022/11/1
https://gogo.mn/r/e1y2m 6 жилийн дараа ярих хэрэг бдг л юм байх даа...
0 | 0 Хариулах
зочин [202.179.13.130] 2022/11/1
Сонгууль дөхөж байхад худлаа ч гэсэн өөр юм хийсэн юм шиг байхгүй бол дарханы замтай 6 жил ноцолдсон гээд онигоо болно гэж мэдэж байгаа наадуул чинь
0 | 0 Хариулах
Зочин [202.131.243.186] 2022/11/1
" ОХУ-тай хиллэх Улаанбайшинтын боомтоос Баян-Өлгий, Ховд хот, Ховд аймгийн Алтай, Булган сумаар дайран БНХАУ-тай хиллэх Ярантын боомт хүртэлх босоо тэнхлэгийн 770 км замын 403 км-т нь Азийн хөгжлийн банк 207.6 сая ам.долларын хөрөнгө оруулж, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 2016 онд амжилттай хэрэгжүүлж дуусгасан юм. "
1 | 0 Хариулах
Схд иргэн [103.10.21.252] 2022/10/31
Манайд тиймч их хэрэгтэй зам бишээ хот дотроо ганц км зам тавьж чадахгүй байж
2 | 1 Хариулах
Зочин [202.9.41.135] 2022/10/31
Ho, lag yumaa
0 | 0 Хариулах
Зочин [81.92.17.180] 2022/10/31
Gaihamshigtai ajliin ard garchee
1 | 2 Хариулах
АНУ [103.212.116.199] 2022/10/31
Цаг хугацаа харуулна оркуудаа
3 | 1 Хариулах
Зочин [166.205.124.138] 2022/11/1
😂
1 | 0 Хариулах
Зочин [192.82.71.8] 2022/10/31
Энэ замаар Хэдэн хүн явахын болдоо
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.17] 2022/10/31
xend ch xeregtei zam yum byyy med nytgiin irged ni l medex baixdaa xotod xyn amiinx ni 55% baij baidag
1 | 2 Хариулах
АНХААР [66.181.187.27] 2022/10/31
ЦУЛАЙТАЛ нь ашиг хийчих зам бол биш.. зүгээр л стратикын хувьд орос хятадын шахаанд орж ӨР тавин байж хятадууд орж ирж баригдсан зам... зг ын дийлэнх ӨР энд хэвтэж байгаа шүү !!!
3 | 2 Хариулах
Зочин [202.9.46.130] 2022/10/31
Орос улс аюулгүй амар амгалан газар байсан бол машинтайгаа оросын газар нутгаар сайхан аялж амрах юмсан. Даанч оросын газар нутагт буу зэвсэгтэй мафийн бүлэглэл, алуурчин хулгайч дээрэмчин танхай балмад гэмт этгээдүүд олноор дайралдах вий гэж айж байна.
13 | 1 Хариулах
Зочин [150.129.143.235] 2022/10/31
АЛЬ АНын засгийн үед шахуу баригдаад ашиглалтанд орчихсон 745КМ зам шүү дээ.Өнөөдөр бариад ашиглалтанд орчихсон юм шиг тууж өгчээ.
11 | 1 Хариулах
Зочин [88.217.180.131] 2022/10/31
altai nuruug toirj ungurch bga heregu
1 | 1 Хариулах
Зочин [103.229.122.216] 2022/10/31
Бага улаан даваа бол Алтайн нурууны даваа л даа
0 | 0 Хариулах