ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн ААН-үүдэд татварын дэмжлэг үзүүлнэ

А.Намуун, iKon.mn
2022 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн таван гол зүйлийг 2023 оны улсын төсвийн төсөлд тусгажээ. Тодруулбал

  1. Ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжих хувьцаанд хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашгийн суутган татвар гадаад 20 хувь, дотоод 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулах
  2. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх
  3. IPO гаргахтай шууд холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж, aж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцох
  4. Инновацын тухай хуульд заасан гарааны компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрэн хөнгөлж байгааг 5 жил болгох
  5. Программ хангамж ашиглах, сервер түрээслэхтэй холбоотой гадаад улсад шилжүүлсэн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5% болгохоор тусгасан байна.
Үүнээс гадна аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2023 оноос хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90%, дараагийн 3 жилийн хугацаанд 50%-ийн татварыг хөнгөлнө. Улмаар нийслэл хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон болон орон нутагт ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх юм байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.24] 2022/9/28
Эхлээд УБТЗ-ын засварын депог хотоос гаргаачээ. Ер нь Төмөр замтай холбоотой бүх байгууллагыг гаргаад Дарханд суулгачаач. Төмөр замын удирдах ч Дарханд байхад буруу байхгүй. Хотоос 5000 өрх гарна. 20,000 хүн гэсэн үг. Дээр нь бүх их сургуулиуд багш, оюутан, гэр бүлтэйгээ хамт гаргахад 300,000 хүн явахаар байна. УИХ, ЗГ, яамдууд явахад 100,000 багадаа нүүнэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.99.51] 2022/9/28
одоо нүү нүү писда багтаж шингэх аргагүй
1 | 0 Хариулах
Хариулт [202.126.90.65] 2022/9/28
ТЭГЭЭД орон нутагт нүүлээ гэхэд тэнд зах зээл алга.Шатахуун 1л нь баруун аймгуудад УБаас 510 төгрөгөөр илүү байна.Харин би агуулахаа аваад УБт нүүмээр байна .
0 | 1 Хариулах
Зочин [192.82.82.234] 2022/9/27
chi 1 radio stanzar neh gajiga ym yarial. chini gajig bolhor hench tooj sonsdoguima chini radios stanzig
0 | 1 Хариулах
Зочин [192.82.82.234] 2022/9/27
chi neg odoo radio stanza rehdne udaa huure bulsha sharil ged helsen bid uhed dald orson gej bodoson huzaa shahu.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.82.234] 2022/9/27
lumbe herget oshogon ablaa zuunbajan genrel hug alad gej hatuu emdele hideg tobd tuba bulegt dain zalaasan shuu. bid adilahn ter tuba tobd olood alah boljino.
0 | 0 Хариулах
NICE [103.14.36.18] 2022/9/27
Болж байна, Хөрөнгө оруулалт, Хөрөнгийн зах зээл, Хөрөнгө оруулалтын САН-уудаа дэмжээд татвараас нь чөлөөлөөд өгвөл өөрсдөө өндийгөөд босоол ирнэ. Зөв шийдвэр.
1 | 2 Хариулах
[103.80.210.183] 2022/9/27
зардал багатай эндээ байхыг л хүснэ. дээ. эзэн нь хөдөө тийшээ нууц амрагтаа дөхөе гэсэн нь юу юм гэхээс.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [139.5.216.188] 2022/9/27
НЭГЭНТ БАРИГДЧИХСАН ҮЙЛДВЭР НҮҮЛЭЭ ЮУ. НЭГЭНТ БАРИГДСАН ҮЙЛДВЭРИЙГ БУУЛГААД НҮҮЛГЭХ ЧИНЬ АСАР ИХ ЗАРДАЛ ШҮҮ ДЭ. МӨНГӨ ӨГИЙ ГЭСЭН Ч ОДОО НҮҮХЭЭСЭЭ ӨНГӨРСӨӨН. МАНАЙ ЗАСАГ АРГАА БАРЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛД ОРОХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН. БУРУУ БОДЛОГО ЗАМБАРААГҮЙ ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮР ДҮН ЮМ. ХОТООС ГАРЪЯ ГАЗАР АВЪЯ ГЭХЭЭР ГАЗРЫН НАЙМААЧДЫН ГАРТ БҮХ ГАЗАР ОРСОН БАЙНА. ТОГ ЦАХИЛГААН ЗАМ БАЙХГҮЙ ГАЗАР ХЭДЭН ЗУУН САЯ ГЭНЭ ШҮҮ. ЭНЭ УЛС ОРОН ЧИНЬ БИЕ БИЕНЭЭ ШУЛЖ АМЬДАРДАГ ХҮМҮҮСИЙН ОРОН БОЛСОН.
0 | 0 Хариулах