ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Сурагчдын 67.8 хувь нь ганцаардаж, амьд харилцаа дутагдсан байна

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулганаар хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай асуудлыг судалгааны дүнг үндэслэн, оролцогчид хөндөж байв. 

Тухайлбал, 11 аймаг, нийслэлийн таван дүүргийн сургуульд суурилан явуулсан судалгаагаар хүүхдүүдийн 30.5 хувьд тулгамдсан асуудал байна гэж СЭМҮТ-өөс судалгааны дүнг танилцуулсан. Харин БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгааны дүнгээс харвал

  • Сурагчдын 67.8 хувь нь ганцаардаж, амьд харилцаа дутагдсан
  • 6-13 насны сурагчдад стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр
  • Гурван сурагч тутмын нэг нь гэр бүлийн харилцаанд асуудалтай
  • Эцэг эх хүүхдийнхээ сэтгэл зүйн байдлын талаар хангалттай ойлголтгүй байна зэрэг үр дүн гарчээ. 
зураг
 

Үүнд үндэслэн БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын шинжээч Б.Дуламсүрэн "Эцэг, эхийг чадавхжуулах, гэр бүлд чиглэсэн нөлөөллийн ажил хийх нь анхаарах ёстой асуудлын нэгдүгээрт байна. Мөн хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйл нь боловсролын орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд 108 утсанд ирсэн дуудлагыг ангилж үзвэл хамгийн их нь гэр бүлийн орчинтой холбоотой. Удаах нь боловсролын салбартай холбоотой" гэв.

зураг
 

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзвэл,

  • тав хүртэлх насны хүүхдүүдийн 12.5 хувь нь насанд хүрэгчдийн хараа хяналтгүй гэртээ байдаг
  • 0-17 насны 18.7 мянган хүүхэд эцэг, эхтэйгээ хамт амьдардаггүй байна.

Шинжээч Б.Дуламсүрэн "Эцэг, эхийн боловсролыг дэмжих, хамтарч ажиллах нь чухал. Эцэг, эхчүүдэд боловсролын салбараар, хүүхдийнх нь ангийн багшаар дамжуулж ойлголт мэдлэг өгөх, хүүхэдтэйгээ харилцах, нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар гарын авлага боловсруулсан. 

Хүүхдийг хамгаалъя, сэтгэцийн эрүүл мэндийг нь хамгаалъя гэвэл хувь хүний ур чадварыг дээшлүүлэх нь чухал. Хамгаалахын хамт хөгжүүлэх тухай асуудал явах учиртай" гэх санааг онцлон хэллээ.
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хонгорзул [202.55.188.115] 2023/2/15
91458018
0 | 0 Хариулах
Юмжирдулам [103.140.11.155] 2023/2/15
Хүүхдүүд маш эмзэг уурлаж гомдох нь амархан байдаг хүүхэдтэйгээ аль болох эвтэй урам өгөж байх
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2022/9/14
Ганцаардал биш. Эмзэг гутрамтгай болсон.
1 | 1 Хариулах
Зочин [202.179.21.193] 2022/9/14
Оройтоогүй дээрээ хүүхдүүдээ аваад сэтгэл зүйч дээр очиж хүүхдийнхээ ертөнц рүү нэг шагайж үзвэл нэг тусалж магадгүй. Асуудалтай хэд нь ! 2. Багшид хамаагүй байх. энэ бол багшийн ажил биш. Багш мэдээж илт онцгой тохиолдолд сануулж хэлдэг ханддаг л байх.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.193] 2022/9/14
Дураар нь өсгөх бас буруу л юм байна. Их л хувиа хичээсэн.... Өвчтэй хүнээс хөрөнгөө шилжүүлчих гээд явж байна гэж байна.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.186.86] 2022/9/13
Манай зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ юун юм ярилцах, халамжлах битгий хэл, доромжилж, зодож, айлгаж, өнчрүүлэн салж, гэрийн зарц мэт харьцдаг нь огт таалагддаггүй
1 | 0 Хариулах
күэ [202.126.88.189] 2022/9/13
нэл гар утас ухаастай фастфүүд архи тамхий зодоон цохион фб- ээр нэгийгээ намнаж өнгөрөөнө түй чёрт сөнөсөн хорвоо болж!
4 | 0 Хариулах
Сэтгэгдэл [202.21.127.167] 2022/9/13
Маш чухал мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Гэхдээ найруулга гэж авах юм алга. Энэ мэдээг бичсэн сэтгүүлч та дунд сургуулийн найруулга зүйн хичээлд очиж сууна уу.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.244] 2022/9/13
Дэндүү эмзэг байна бүгд.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.143] 2022/9/13
Одоо үеийн хүмүүс хүүхэд залуус хөгшидгүй амархан юманд гомдож тунирхаж стресстдэг маш эмзэгхэн болсон.
6 | 0 Хариулах