Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд үндэсний чуулган өнөөдөр болж байна.
Тус чуулганд Хүүхэд, өсвөр насныхны нийгэм, сэтгэл зүйн талаар олон улсад баримталж буй бодлого хамтын ажиллагаа сэдвээр НҮБ-ын Хүүхдийн сангийн Өсвөр үеийнхний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэгийн танилцуулсан илтгэлээс онцлох эшлэлийг хүргэж байна.
Түүнчлэн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(СЭМҮТ)-ийн Ерөнхий захирал В.Баярмаа Монгол Улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн талаар танилцуулах үеэрээ 11 аймаг, нийслэлийн таван дүүрэгт хийсэн судалгааны үр дүнг мэдээлсэн юм.
Түүнээс уг судалгааны талаар тодрууллаа. СЭМҮТ-ийн Ерөнхий захирал В.Баярмаа "2013 оноос эхлэн СЭМҮТ өсвөр насны хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдож буй зан үйлийн эмгэгийг тогтоох судалгааг хийсэн. Үүнд 11 аймаг, таван дүүргийг хамруулж, 2,250 хүүхэд, тэдний эцэг эх, анги удирдсан багш нарыг оролцуулсан. Үр дүнгээс үзэхэд
Энэхүү судалгааны аргачлалаар Говь-Алтай, Өмнөговь аймагт судалгаа хийж үзэхэд, улсын дундаж 30.5 байхад Говь-Алтай аймагт 36.1, Өмнөговь аймагт 51.3 хувь гэж гарсан. Үндсэндээ Өмнөговь аймгийн өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь тулгамдсан асуудалтай гэж гарч байгаа юм" гэлээ.
Иймд НҮБ-ын Хүүхдийн сангаас Говь-Алтай аймагт системтэйгээр төсөл хэрэгжүүлэхээр сонгосон байна. Тодруулбал, суурь судалгаа хийж, аргачлалаа боловсруулан, төв байгуулах, ажиллах хүмүүсээ сургах гэх зэргээр өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Мөн СЭМҮТ-ийн ерөнхий захирал В.Баярмаа хүүхдэд чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн бодлого чухал байгааг онцолж, талууд үүнд анхаарах шаардлагатайг хэлж байв. Одоогоор хийгдэж буй судалгаа, төсөл хөтөлбөрийн үр дүн нь багадаа хоёр жил, холдоо 5-10 жилийн дараа харагдаж гэдгийг ч тэрбээр мөн нэмж хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!