Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд, үл хөдлөхийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах боломжийг олгож буй “Хөрөнгөтөн” хаалттай форумын талаар МҮХХБЭНДХ-ны Гүйцэтгэх захирал Д.Мөнхтүвшинтэй ярилцлаа.
-Юун түрүүнд Үл Хөдлөх Хөрөнгийн Бизнес Эрхлэгчдийн Нэгдсэн Дээвэр холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл болон танай холбоо, МҮЦАЭХ, андеррайтер компаниудтай хамтран зохион байгуулж буй Монголын хөрөнгө оруулагчдын “Хөрөнгөтөн” хаалттай талаар ярилцлагаа эхлэх үү?
Үл Хөдлөх Хөрөнгийн Бизнес эрхлэгчдийн нэгдсэн “Дээвэр” холбоо бол үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, төслүүдийн дуу хоолой болж нэгтгэх, төрийн зарим нэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хөрөнгө оруулагчид аливаа төсөлд тэр дундаа үл хөдлөхөд хөрөнгө оруулахдаа тухайн салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонсож, судалгаа шинжилгээ хийлгэх хэрэгцээ байдаг. Үл хөдлөх хөрөнгө гэдэг бол хөрөнгө оруулалтын хүчирхэг хэрэгсэл юм. Ялангуяа инфляцын хүү 16.1%-д хүрч, хадгаламжийн хүүгийн түвшин инфляцыг давж чадахгүй байгаа ч өндөр дүнгээр хөрөнгө оруулагчид үнэ цэнээ хадгалж найдвартай чаддаг үл хөдлөхийн салбарыг сонгож байна. Үл хөдлөх худалдан авч дарж байгаад үнэд хүрэхээр зардаг цаг үеэ өнгөрөөж, мэргэжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, найдвартай өндөр өгөөж хүртэх боломжийн талаар “Хөрөнгөтөн” хөрөнгө оруулагчдын хаалттай форум дээр танилцуулах юм. Топ эдийн засагчдын Макро эдийн засгийн талаарх найруулгагүй анализ, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны экспертүүд, хөрөнгө босгох арга зам, андеррайтер компаниуд, даатгал энэ бүхэн нэг дор нэгдэж байна. Хамгийн гол нь энд өндөр дүнгээр хөрөнгө оруулагч 300 хөрөнгө оруулагч оролцож буй Хөрөнгө оруулагч төвтэй форум болж байгаа нь анхны тохиолдол юм.
-Сүүлийн үед үл хөдлөхийн нэлээд олон үнэ цэнтэй төслүүд хэрэгжиж байна. Гэвч тэдгээр төслүүдэд тулгардаг хамгийн том асуудал нь санхүүжилт байдаг. Төслүүд ер нь ямар эх үүсвэрээс санхүүжилт татдаг вэ?
Төсөл хэрэгжүүлэгчид 3 эх үүсвэрээс санхүүжилт татдаг.
Өөрийн эх үүсвэр: Цэвэр өөрийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэх. Гэхдээ бодит амьдрал дээр энэ нь ихэнх компанийн боломжгүй; Гаднын эх үүсвэр: Банкны зээл гэх мэт өндөр хүүтэй зээлийн эх үүсвэрүүдээс татах. Гэвч сүүлийн үед банкны зээлийн хүү өндөр болж байгаа төдийгүй геополитикийн асуудлаас болж хумигдаж байна; Альтернатив эх үүсвэр: Хувь хүн, аж ахуй нэгж, хувьцаа гэх мэт бусад хөрөнгө оруулалт татах хэрэгслүүд байна. Гэвч эдгээр хэрэгслүүд нь биежээгүй, хангалттай хөгжиж чадаагүй байна. Үл хөдлөх бол 3-4 жилийн хугацаа шаарддаг бүтээгдэхүүн гэвч манай улсын эдийн засгийн байдал цаг тутамд өөрчлөгдөж 4 жилийн өмнө хэлж байсан тоо нь өнөөдөртэй харьцуулахад хэтэрхий хувьсаж байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхгүй байна. Мөн үнэ цэнээ хадгалсан, найдвартай төслүүдийг хөрөнгө оруулагчид олж харж чадахгүй байгаа нь бодит үнэн.
-Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад ямар бэрхшээлүүд тулгарч байна вэ?
Үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьд тоглогчид зөвхөн нэг сегмент дээр төвлөрч хэт их нийлүүлэлт үүсгэдэг. Сегментээ зөв тодорхойлох нь маш чухал зүйл юм. Одоогийн байдлаар барилгын компаниудын 50%-60%-нь санхүүжилтээр гацаж, үнийн хөөргөдлөөс болж ашиггүй болох эрсдэлтэй байна. Энэ үед хурдан хөрөнгөө босгож бизнесээ цааш хэвийн үргэлжлүүлэхгүй бол удах тусам алдагдсан боломжийн өртөг өндөр болдог. Барилгын компаниуд санхүүжилтээ хурдан шийдэж байж, төслөө зах зээлд нийлүүлнэ. Гэтэл маш олон саад бэрхшээлүүдээс болж энэ үйл явц удааширдаг. Тиймээс тоглогчид тогтмол үйл ажиллагаа явуулахын тулд маш олон төрлийн эх үүсвэрүүдээс санхүүжилт хайж байдаг.
-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж буй хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
Хөрөнгө оруулалт хийхэд хамгийн гол нь зөв бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийж байна уу? гэдгийг хөрөнгө оруулагчид шинжилж үзэх шаардлагатай. Хөрөнгө оруулалтыг зөв бүтээгдэхүүнд, зөв цагт, зөв газарт, зөв менежменттэй хийх нь чухал. 2022.08.18-ны өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдах “Хөрөнгөтөн” хаалттай форум дээр хөрөнгө оруулалтын зах зээл дээрх гол тоглогчдын анализ, зөвлөгөөг сонсож, төслүүдэд шууд хөрөнгө оруулалт хийх, нөгөө талдаа төсөл хэрэгжүүлэгчид шууд өндөр дүнгээр хөрөнгө оруулагч 300 хөрөнгө оруулагчтай уулзаж, шууд хөрөнгө оруулалт татах эсвэл Биржийн бус зах зээлээр дамжуулан хөрөнгө босгох боломжийг болгож байна.
“Хөрөнгөтөн” Монголын хөрөнгө оруулагчдын хаалттай форум
2022.08.18 | 11:00 цагт