Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Дулааны аргаар боловсруулсан махны бүх өөхийг нь аваад, буцалгачихсан учраас шим шүүс нь гарчихсан байдаг. Ийм махыг гуанз ч авахгүй"

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:49 2022/06/16

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/dGiV7rgith/

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2011 онд батлагдсан Хүнсний тухай хуулиар махыг квоттой болгосон. Үүнээс хойш ХХААХҮ-ийн сайдаар 10 гаруй хүн ажиллахдаа квотын асуудлыг ярьж байгаагүй. 2019 онд Ч.Улаан сайд болоод махны квотыг бизнес болгосон.

Сая дэгдсэн махны үйлдвэртэй холбоотой асуудал бол монгол махны бизнесийг унагаах гэсэн санаатай үйлдэл гэж харж байгаа.

2021 онд бэлтгэсэн 6,000 тн дулааны аргаар боловсруулсан мах, 4,000 тн адууны мах байгаа. 2021 онд зуд болсон. Тэр үеийн туранхай малын мах ийшээ орчихсон байгаа.

Дулааны аргаар боловсруулсан махны бүх өөхийг нь аваад, буцалгаад авчихсан учраас шим шүүс нь гарчихсан, 25 мянган төгрөгийн өртөгтэй. Ийм махыг зах зээл рүү оруулна гэж байхгүй. Шинэ мах гарчихсан байхад ийм мах авдаг гуанз ч байхгүй.

Дээрээс нь 4,000 тн адууны мах байна. Халуун зунаар адууны мах иддэг хүн байхгүй. Ингэхээр махны үйлдвэрүүд 100 гаруй сая ам.долларын асуудалд орж байна. Үүнийг экспортод гаргахгүй бол махны үйлдвэрүүд намрын махны бэлтгэл хийж чадахгүйд хүрнэ. Тиймээс дээрх махыг экспортод гаргахыг хориглосон шийдвэрээ Засгийн газар эргэж харах ёстой.

10:14 2022/06/16

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 