Өнөө үед мэдээллийн нууцлал хамгийн эмзэг асуудал болоод байгаа. Засгийн газрууд ч тагнаж чагнадаг нь батлагдсан.
Тэгвэл Оросын VK сүлжээний үүсгэн байгуулагч Павел Дуров Telegram хэмээх хамгийн өндөр нууцлалтай үнэгүй мессэнжэр гаргажээ.
Хэр найдвартайг нь батлахын тулд тэр үүнийг хакердсан хүнд 200,000$ хувиасаа өгнө гэдгээ зарласан байна.
Ингэхдээ Павел болон түүний дүү Николай нарын дунд өдөр тутам дамжиж байгаа чатаас нэгэн нууцлаг имэйл хаягийг олж аваад түүн рүү, тэр өдрийн дамжсан текст, хэрхэн нэвтэрч чадсан аргаа, мөн шагналын мөнгийг хүлээж авах дансаа явуулах ёстой юм.
Telegram нь нэг хэрэглэгчээс нөгөө хэрэглэгч хүрэх текстыг хугацааны алдагдалгүй кодлдог тул маш өндөр нууцлалтай.
Бүтээгчид хэн ч шаардсан, хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөхгүй гэдгээ баталж байгаа аж.
Хэрвээ танд хэнтэй ч хуваалцахгүй нууц харилцаа байдаг бол үүнийг ашиглах нь өнөөдрийн хамгийн сайн арга. iOS, Android хоёр хувилбартай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|