Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг өнөөдрөөс орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.
Төсөл хүлээн авах хугацаа:
Эхлэх: 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл
Төслийн материалыг зөвхөн sme.gov.mn цахимаар хүлээн авна.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:
Зээл олгох салбар:
№ |
Ангилал |
Ажилчдын тоо |
Зээл олгох хэлбэр |
Борлуулалтын орлого /төгрөг/ |
Зээлийн хэмжээ /төгрөг/ |
|
доод |
Дээд |
|||||
1 |
Бичил |
1-9 |
Сангаас шууд олгоно |
0-100 сая хүртэл |
20,000,000 |
100,000,000 |
100-200 сая хүртэл |
20,000,000 |
200,000,000 |
||||
200 саяас дээш |
20,000,000 |
300,000,000 |
||||
2* |
Жижиг |
10-49 |
Арилжааны банкаар дамжуулан “JICA-ийн санхүүжилттэй Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл” |
300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл |
20,000,000 |
800,000,000 |
Дунд |
50-199 |
1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл |
Тайлбар 1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч та Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу аль ангилалд байгаа талаарх тодорхойлолтоо bvrtgel.sme.gov.mn цахим эсхүл аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.
Тайлбар 2. Жижиг, дунд ангилалд хамаарах үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк гэсэн арилжааны 5 банкаар дамжуулан олгож буй JICA-ийн санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн жилийн 6%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай төслийн зээлд хамрагдах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!