Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “Кансат-2022” үндэсний V тэмцээн үргэлжилж байна.
Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, “Шинэ монгол”, “Монгол коосэн” зэрэг сургуулиас бүрдсэн нийт 15 баг оролцож буй.
Багууд тэмцээнд оролцохоос өмнө чиглүүлэх сургалтад хамрагдаж, урьдчилсан болон шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг, нисэх байдлын хэлэлцүүлэгт оролцож, оноо цуглуулах ёстой. Энэ дагуу шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өнгөрсөн Бямба гарагт боллоо.
"Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг тодруулах шийдвэрлэх тэмцээн зургаадугаар сарын 4-нд Налайхын нислэгийн талбайд болно.
Эх сурвалж: Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!