• 6 сарын 28, Мягмар
Уншиж байна ...

Сонгинохайрхан дүүргийн гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд оршин суугчид болон сургууль, цэцэрлэгийн багш нар 60 мод тарьжээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 43 хороонд үнэ төлбөргүй 3,500 ширхэг шилмүүст модны суулгацыг өчигдөр өгчээ. Тус мод нь хороодын Засаг дарга нараар дамжин иргэдэд хүрэх аж.

Мөн Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 17 дугаар хорооны Өнөр бүсийн арын зам дагуух газар чөлөөлсөн талбайн тохижилтын нэг хэсэгт тус хорооны оршин суугчид, сургууль, цэцэрлэгийн багш нар 60 ширхэг модыг тарьсан байна.

Иргэдийн оролцоотой ногоон орчин бүрдүүлэхэд ихэд анхааран хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү талбайд ногоон зурвас үүсгэхдээ тус хороонд амьдардаг иргэдийг хамруулан мод, суулгацыг үнэгүй тараан тариулж байгаа нь иргэд өөрсдийн тарьсан модыг илүү анхааран арчлах, үр хүүхдэдээ үлгэр дуурайлал болох, цаашлаад орчны тохижилт, агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж Сонгинохайрхан дүүргээс мэдээллээ.

Мөн иргэдийн  дүүрэг, орон нутгаас санаачилж буй мод тарих хөдөлгөөнд нэгдэхийг уриалав.