ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Баянжаргал: Хамтын амьдралыг нэг талын санаачилгаар цуцлах нь байж болохгүй үзэгдэл

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 5 сарын 10
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр бүлийн тухай хууль болон гэрлэлтийн гэрээний талаар Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор Ч.Баянжаргалтай ярилцлаа. 

-Гэрлэлт бол сайн дурын үндсэн дээр, тэгш эрхэд тулгуурласан онцгой харилцаа хэмээн Гэр бүлийн тухай хуульд тодорхойлсон байна. Гэр бүлийн энэхүү харилцааг өөр ямар хууль, тогтоомжоор зохицуулдаг вэ?

-Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж учраас түүнийг олон талаас нь харж, хууль зүйн зохицуулалт хийх нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн Хуулийн арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” хэмээн гэр бүлийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоожээ. Улмаар гэр бүлийн хөрөнгийн эрхийн асуудлыг Иргэний хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг бол гэрлэлт цуцлах асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар тус тус зохицуулдаг.

-Сүүлийн үед гэр бүлтэй холбоотой маргааныг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин манайд дутагдалтай байгаа талаарх шүүмжлэл өрнөж байна. Үнэхээр гэрлэлтийг нарийн зохицуулсан зүйл, заалт дутмаг байна уу, эсвэл нийгмийн өөрчлөлтийг дагаад байгаа хууль нь хэрэгцээ шаардлагаа хангаж чадахгүй болчхоод байна уу?

-Энэ асуудал хоёр талтай. Гэр бүлийн хөрөнгийн эрхийн харилцааг хэрхэн зохицуулах талаар холбогдох хууль тогтоомжид хуульчилсан ч онолын хувьд эрх зүйн хэм хэмжээ нь нийгмийн харилцаанаас хоцорч, үүнийг араас нь нэхэн зохицуулдаг учраас хууль, эрх зүйн зохицуулалт дутагдалтай байхыг үгүйсгэхгүй. Гэр бүлийн гишүүд өөрсдийн өмчилдөг эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр нэрээ оруулах асуудал хүртэл яригдаж байна. Энэ асуудлыг Иргэний хуулиар зохицуулсан байдаг. Тус хуулийн 126 дугаар зүйлд “Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байна" гэж заасан байдаг. Нөгөө талаас Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн зургадугаар зүйлд “эрхийн бүртгэл үнэн зөв байх” талаар хуульчилсан тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хэн байхыг иргэд үнэн зөвөөр мэдүүлж, бүртгүүлэх ёстой.

Энэ үүргээ зөрчиж, Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх эрх зүйн үр дагавар үүсэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд хуульчилсан байна. Ийм учраас иргэд эд хөрөнгө өмчлөгч гишүүдээ улсын бүртгэлд үнэн зөв бүртгүүлэх шаардлагатайг анхаарах ёстой. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө нь гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох, хуваах, гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах зэрэг олон талын ач холбогдол, хууль зүйн үр дагавартай тул гэрлэгчид гэрлэлтийн гэрээ байгуулж, эдгээр олон асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

-Та гэрлэлтийн талаар хөндөж ярилаа. Энэ талаараа илүү мэдээлэл өгөхгүй юу?

-Манай улсад гэр бүл нь өөрсдийн анхдагч хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байх санхүүгийн бэрхшээл нь гэр бүлийн зөрчил, маргааныг үүсгэх нэг хүчин зүйл болж байна. Төрөөс залуу гэр бүлд ямар нэгэн бодитой дэмжлэг хомс, цалин хөлс бага, бусад дэмжлэг байхгүй, хүн өөрийн хүссэн хэмжээнд амьдрах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох боломж нөхцөл муу байгаа нь гэр бүл салалтын томоохон хүчин зүйл болдог.

Жилд дунджаар 20,000 орчим гэрлэлт шинээр бүртгэгддэг ч, 4,000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байгаа нь анхаарахгүй байхын аргагүй асуудал юм.

-Манай улсын гэр бүлийн харилцааг зохицуулдаг холбогдох хууль журамд ямар сул тал ажиглагдаж байна вэ?

-Гэр бүлийн хамтын амьдрал дуусаж, олон жил тусдаа амьдарсан, тусдаа хувийн амьдралтай болсон тохиолдол цөөнгүй байдаг. Эдгээр хүмүүс нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандахад ихэнх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх заалтыг баримтлан хэргийг хүлээн авахаас татгалзаж, заавал эвлэрүүлэн зуучлалаар орохыг шаарддаг.

Гэр бүлийн хүчирхийлэл байгаа бол тухайн хэрэгт шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар зохицуулсан ч бодит байдал дээр гэр бүлийн хүчирхийлэл байгааг нотолж чадахгүй байгаа үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл түдгэлзүүлж байна.

Энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авдаг нь сайшаалтай ч, нэгэнт сэтгэл нь хөндийрсөн, хамт амьдраагүй удсан хүмүүсийн хувьд үр дүн багатай. Дээрх иргэдийн хувьд гэрлэлтээ цуцлуулахын тулд цаг хугацаа алдах, улсын тэмдэгтийн хураамж илүү төлөх зэрэг бэрхшээлийг бий болгодог. Гэр бүлийн хүчирхийлэлтэй хэргийг шүүх удаашруулан шийдвэрлэх нь гэр бүлийн гишүүд хохирогч болох, эрүүл мэнд, амь нас тэр дундаа хүүхдийн эрх ашиг маш ихээр хөндөгдөж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр тухайн гэрлэгчдийн хувийн байдал болон бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг ялгамжтай хэрэглэх нь зүйтэй болов уу. 

 -Энэ төрлийн маргаанд ямар асуудал зонхилох шалтгаан болж байна вэ?

-Хүүхдийн асуудал онцгой чухал. Учир нь тухайн хүүхдийн ирээдүйн хувь заяанд нөлөөлдөг. Ялангуяа хүүхдийг хэний асрамжид үлдээх вэ гэдгээс түүний ирээдүй хамаарна. Өөрөөр хэлбэл хүүхэд эцэг эхийн хэн нэгэнтэй үлдсэнээс шалтгаалан түүнд олгох тэтгэлэг болон хүүхдээ тэжээн тэтгэх асуудал харилцан адилгүй байх боломжтой. Практикт ихэнх тохиолдолд хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэдэг. Үүний дараа гэр бүлийн хөрөнгийг хэрхэн хуваах тухай асуудал үүсдэг. Зарим тохиолдолд их хэмжээний хөрөнгө яригдахад хүүхдээ ч хайхрахгүй байх нь бий. Тухайлбал үр хүүхдээ үнэн санаанаасаа асран хамгаалах бус хүүхдэд ногдох хөрөнгийг авах зорилгоор өөрийн асрамждаа авах хүсэл сонирхол байдаг.

-Ирж байгаа хүмүүс ихэвчлэн ямар асуудал тавьж байна вэ?

-Гэрлэлтээ цуцлуулах хүсэлт цөөнгүй байдаг. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл, таарамжгүй, хөндий харилцаанаас үүдэлтэй.

Ялангуяа энэ асуудлаар хандаж буй нийтлэг төрх нь эмэгтэйчүүд бөгөөд тэдэнд эд хөрөнгийн хуваарилалт чухал биш, харин хүүхдээ өөрийн асрамжид авч байвал болоо гэсэн хандлага давамгайлдаг.

Үүнээс гадна дундын хөрөнгөө хэрхэн хувааж авах, эд хөрөнгөө дундын хөрөнгөд тооцуулж, ногдох хэсгээ авах боломжийн талаар нэлээд сонирхдог. Мөн гэрлэгчдийн хувийн амьдрал, эд хөрөнгөд оролцох эцэг, эх, ах, дүүсийн оролцоог хязгаарлах, оролцуулахгүй байх боломж байгаа эсэхийг тодруулдаг.  Түүнчлэн хууль ёсны гэр бүлтэй мөртөө гэр бүлийн харилцаанаас гадуур дотно харилцаа үүсгэсэн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ, хариуцлага хүлээлгэмээр байна гэх нь цөөнгүй.

-Тухайлбал чухам ямар тодорхой харилцааг зохицуулж, хуульд тусгах шаардлага үүсээд байна вэ?

-Гэр бүлийн гишүүнийг үнэн зөв тогтоохоос гадна гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг нарийвчлан зохицуулахгүй бол энэ асуудлаар өөр өөр байр суурь, шүүхийн практик байна. Мөн гэрлэлтийн гэрээний асуудал ч үүнд хамаарна. Гэрлэлтийн гэрээний одоогийн зохицуулалт нь хэт ерөнхий байдлаар хуульд тусгагдсан байдаг. Гэрлэгчид гарч болзошгүй эрх зүйн маргаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор гэрлэлтийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэх нь түүний хууль зүйн ач холбогдлыг нэмэгдүүлнэ. Манай улсын Иргэний хуульд гэрлэлтийн гэрээг нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг.    

-Маргаан үүсэхгүй байх суурь нөхцөл нь юу байж болох вэ?

-Ирээдүйд учирч болох эрсдэл, маргаан үүсэхээс өмнө түүнийг үүсэж болзошгүй хэмээн тооцож, гэр бүлийн амьдралаа төлөвлөх хэрэгтэй. Хүний амьдралд баяр жаргал, саад бэрхшээл, зовлон гуниг тохиолдох бөгөөд үүнээс үүдэн гэр бүл хагацах, салах, гэрлэлт цуцлах асуудал бий болох нь цөөнгүй. Эдгээр нь тухайн гэр бүлийн гишүүд, үр хүүхдэд сөргөөр нөлөөлж эд хөрөнгө бий болгох, өсгөн үржүүлж, баялаг бүтээхэд саад тотгор болохоос гадна байгаа эд хөрөнгөө хуваах хүртэл асуудлыг бий болгодог. Эд хөрөнгөө зүй зохистой хуваарилах аргын нэг нь гэрлэлтийн гэрээ юм. Иргэний хуулийн 125 дугаар зүйлд “Гэрлэгчдийн хөрөнгийн эрхийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болно” хэмээн заасан байдаг. Үүний дагуу гэрлэгчид гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно.

Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэсний дараа хэдийд ч байгуулж болно. Харин гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулсан гэрээ гэрлэлт бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Гэрлэгчид гэрээндээ хөрөнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгчдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд доройтуулсан, эрхийн чадамжийг хязгаарласан нөхцөл тусгахыг хориглоно.

Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

-Гэрлэлтийг нэг талын хүсэлтээр цуцалсан жишээ саяхан гарсан. Энэ талаар та хэрхэн тайлбарлах вэ?

-Хууль зүйн хувьд гэрлэлтийг нэг талын санаачилгаар цуцлах боломжгүй. Магадгүй хууль тогтоомжийг буруу хэрэглэх, өөр бусад хүчин зүйл нөлөөлсөн байж болох юм. Хамтын амьдралыг хэн нэгнийх нь санаачилгаар дуусгавар болгоно гэдэг байж болохгүй үзэгдэл юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [66.181.161.82] 2022/5/11
Хүмүүс гэрлэхдээ гэрлэлтийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулах нь зүйтэй юм байна даа.
1 | 0 Хариулах
Зочин [203.91.119.74] 2022/5/11
Саяхан Ерөнхийлөгч Ч. Баянжаргалтай уулзаж өвийн талаар зөвлөгөө авсан. Мэдлэг сайтай юманд ултай суурьтай ханддаг сайн залуу байна лээ. Нотариатын талаар маш эерэг сэтгэгдэл төрснөө нуухгүй ээ.
1 | 1 Хариулах
Huulich [202.126.89.94] 2022/5/11
Bayanjargaltai olon hural tsuglaan heleltsuulegt hamt orj bailaa, argument sain gargadag mash sain huulich gedgiig medsen.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.65] 2022/5/11
АСУУЛТ НЬ ӨӨРӨӨ ГЭРЛЭЛТИЙГ НЭГ ТАЛ НЬ САНААЧИЛГААРАА ЦУЦАЛСАН НЬ ЗӨВ ҮҮ ГЭЖ АСУУХАД НЬ БУРУУ ГЭЖ Л ХАРИУЛСАН БАЙНА Ш ДЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [124.158.76.40] 2022/5/10
жомбого
1 | 2 Хариулах
TRADER [66.181.189.88] 2022/5/10
NOHOR NI ZODOOOD DEERELHEED DARAMTLAAD ARHI UUGAAD AGSAM TAVIAD BDAG BOL EHNER NI SALMAAR BDAG TEGED NOHOR NI SALHGUI GEED BHAD YAAH UU
5 | 0 Хариулах
Zochin [202.9.40.230] 2022/5/10
30 гарсан залуучууд харахад сайхан ажиллагаа муутай seх hiij chadahgui jijig bocohgui been sularal
1 | 1 Хариулах
[103.80.210.183] 2022/5/11
ЯНХАНЫ ХУУЛИА ГАРГА. их-д дан [хориотой үг] хулгайч худалчууд байгаа шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.70] 2022/5/10
ochirbat gombosuren zasag abirj baiahd mongolchud ih yaduu ugegui yaduu ideh hoolhui olsoj uhdeg baiala shuu.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.110] 2022/5/10
Тэгээд яахын нэг тал нь насан туршдаа зовоод, дургуй хүнийхээ царайг өдөр болгон хараад явж байх ёстой юмуу. Томоос том шалтгаан байгаа болоод л үр хүүхдээ эрсдэлд оруулан байж салахыг хүсч байгаа.
7 | 4 Хариулах
Зочин [94.142.244.16] 2022/5/10
Монгол эрэгтэйчүүд ихэнхи нь сулралтай
0 | 4 Хариулах
Зочин [202.21.113.238] 2022/5/10
goon tsaraitai nohro uu
1 | 1 Хариулах
Зочин [94.127.223.73] 2022/5/10
Hucheer hajuudaa bailgah gedeg uruwdultei zuil. Salna gej neg tal huswel yosoor bolgoj harin huuhdiig ehed ni ugdug ehiig oron bairtai bolgodog teneg asuudlaa bolih herrgtei. Ulun nudtei er erluu doliison awgai nar ur huuhdee ch toohgui
5 | 1 Хариулах
B [202.179.25.176] 2022/5/10
Манай эхнэр сая надаас салах өргөдлөө өгсөн. Миний хувьд юуун салах.Би бүр шокноос одоо болтол гараагүй л явна 3 хүүхдүүддээ амьнаасаа илүү хайртай эцэг хүний хувьд шүүгчээс гэр бүлээ салгамааргүй байна л гэж хүснэ дээ. Хадам ээж мэтийн новшнууд амьдралын голоор орж ирж салгана барина гэж тэнэгтэхээ л больмоор байх юм даа
5 | 0 Хариулах
Зочин [202.21.108.252] 2022/5/10
эхнэр, хадам 2 тоо гологдсон тааруухан л хүргэн байна даа лол
2 | 2 Хариулах
Балдан бандагана [77.24.7.205] 2022/5/10
Чи бас болдоггүй боожгой юм байгааз
0 | 3 Хариулах
hi [202.55.188.97] 2022/5/10
Нэг тал нь "үгүй " амьдармаагүй байна гэхээр заавал хоёулаа "үгүй" гэж хэлж байж салалтыг хийнэ гэвэл олон эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь нас, эрүүл мэнд нь хохирно. Гэрлэлт бол хоёулаа "тийм" гэж тохирсноор бүртгэгддэг. Нэг тал нь үгүй гэхэд салах нь зөв юм. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэдэг нэг талын санаачлагаар гэрлэлтийг цуцалж байна гэсэн үг.
8 | 1 Хариулах
Зочин [208.59.78.30] 2022/5/11
Neg tal geheeree zaaval emegtei gej yaj medej bga yum
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.179] 2022/5/10
ХАМРАА ГЭЖ
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.145] 2022/5/10
Hair durlaldaa bish ed hurungund ni bolj gerleed butsaad salj bdag biz salj bna gedeg chini anhnaasaa 2 biendee sain bgaagui gesen ug bizde
2 | 0 Хариулах