ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Монголчууд аялахдаа гадаадын жуулчид Монголд зарцуулж буй мөнгөнөөс бараг хоёр дахин ихийг зарцуулж байна

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн Банкнаас Монгол Улсын аялал жуулчлалын салбарын талаарх шинэ судалгааг хийж гүйцэтгэсэн байна. 

КОВИД-19 цар тахлын дараах тэгш хүртээмжтэй аялал жуулчлалын хөгжлийг дэмжих нь сэдэвтэй уг судалгаанд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын гүйцэтгэл, түүний эрх зүйн зохицуулалтын орчин, бодлогын хувилбаруудыг өгөгдөлд суурилсан эдийн засгийн загварчлалын арга барилд үндэслэн шинжилсэн байна. 

Тус судалгаанд тус салбар цаашид одоогийнхоосоо хөгжих боломж ихтэй ч агаарын тээвэр, салбарын уялдаа холбоо зохицуулалтад гол бэрхшээл тулгарч байна хэмээн онцолжээ. 

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Суурин төлөөлөгч бөгөөд Менежер Андрей Михнев хэлэхдээ “КОВИД-19 цар тахал Монгол Улсын аялал жуулчлалын салбарт ихээхэн нөлөөлсөн. Тус салбар цаашид хөгжих нөөц бололцоо их байгаа бөгөөд байгалийн олон төрлийн тогтоц, нүүдэлчин амьдралын хэв маяг, соёл, түүхийн үнэт өвтэй холбоотой амралт зугаалгын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, жуулчдыг татах онцлог бүтээгдэхүүн ихтэй. Энэхүү шинэ судалгаа нь илүү хүртээмжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход Засгийн газарт туслах зорилготой юм" гэв.

Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулж, 2019 оны байдлаар ДНБ-ий 7.2%, нийт экспортын 6.8%, нийт хөдөлмөр эрхлэлтийн 7.6%-ийг бүрдүүлж байсан байна.

Монголын аялал жуулчлалын салбар 2020 онд КОВИД-19 цар тахлын улмаас уналтад орохоосоо өмнө 2019 онд хамгийн сайн гүйцэтгэлтэй байв. Евро-Азийн бүс нутгийн төстэй орнууд болон газарзүйн онцлог болон/эсвэл санал болгож буй аялал жуулчлалын бүтээгдэхүүнээрээ ижил төстэй Евро-Азийн бус бусад орнуудтай харьцуулахад Монгол улс сүүлийн арван жилд аялал жуулчлалын зах зээлд эзлэх байр сууриа алдаж байна. Монгол Улсын хувьд амралт зугаалгын аялал жуулчлал өргөжин тэлж, бизнесийн аялал буурсан хэдий ч Монгол Улсад амралт зугаалгаар ирсэн жуулчид бусад ижил төстэй аялал жуулчлалын зах зээлд зарцуулдгаас бага хугацааг зарцуулсан байна.

Засгийн газар тогтвортой, хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлж, Монгол Улсыг “нүүдэлчдийн соёл, аялал жуулчлалын олон улсын зорих газар” болгох зорилт дэвшүүлсэн. Үүний тулд гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхээс өмнө хамгийн өндөр үнэ цэнтэй зах зээл, сегментүүдийг эрэмбэлэх шаардлагатай байж болох юм хэмээн тус тайланд онцолжээ.

2021 оны эхээр аялал жуулчлалын компаниудын дунд явуулсан аж ахуйн нэгжийн судалгаанд дурдсанаар дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулсан хөрөнгө нөөц дутагдалтай, агаарын тээврийн протекционист (хамгаалах) бодлого баримталсан нь салбарын хөгжлийг сааруулж байгаа ажээ.

Цаашилбал салбарын хэмжээнд тулгамдсан асуудлын нэг бол маркетингийн төвлөрсөн дэмжлэг, үндэсний аялал жуулчлалын бодлогын хэрэгжилт, уялдаа холбоо дутагдалтай зэрэг бодлого, салбарын уялдаа холбоо, зохицуулалтын асуудал болохыг аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид хөндсөн аж. 

Дүгнэлтүүдээс онцолбол: 

  • Сүүлийн 20 жилийн хугацаанд гадаадын жуулчны өсөлтийн чиг хандлага Монгол руу мэдэгдэхүйц саарч, Зүүн Азийн зах зээлд Монголын аялал жуулчлалын эзлэхүүн буурсан байна. Түүнчлэн жуулчны бүтэц өөрчлөгдөж 2010-2019 онуудад амралт, зугаалгын жуулчдын эзлэх хувь 21%-аас 45% болж өссөн (Зүүн Азийн жуулчин гийчид) харин албан, бизнесийн жуулчдын эзлэхүүн 33%-аас 9% болж буурсан байна.
  • Монголчууд гадаад руу илүү аялдаг тул дотоодын аялал жуулчлал нь хязгаарлагдмал харагдаж байна. Аутбаунд (гадаад аялал) нь инбаунд (дотоод руу чиглэсэн) аялал жуулчлалаас илүү хурдтай хөгжиж, Монголчууд аялахдаа гадаадын жуулчид Монголд зарцуулж буй мөнгөнөөс бараг хоёр дахин их мөнгө зарцуулж байна.
  • Аялал жуулчлалын салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг бөгөөд ДНБ -ий 7.2%, нийт бараа үйлчилгээний экспортын 6.8% (үйлчилгээний экспортын 49%), нийт ажлын байрны 7.6%-ийг бүрдүүлдэг.
  • Өнгөрсөн арван жилийн эхээр аялал жуулчлалын эрэлтийг эрчимжүүлснээр зочид буудлын өрөөний нийлүүлэлтийг тэлсэн. Энэ байдал нь арван жилийн сүүлийн хагаст зочид буудлуудын нийлүүлэлт өрөөний эрэлт хэрэгцээг давсан, зочид буудлуудын санхүүгийн үзүүлэлт муудсан, мөн шинэ хөрөнгө оруулалтыг бууруулсан зэрэгт хүргэсэн. Түүнчлэн байршуулах хэрэгслийн салбарын үйл ажиллагааны бүтцэд хүндрэл учруулж ирсэн аялал жуулчлалын улирлын шинж чанар нь жилийн ор/хоногийн ашиглалтыг 30% хүртэл хязгаарлаж байна.
  • КОВИД-19 тахал 2020 онд салбарын орлогыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 94%-аар бууруулж аялал жуулчлалын улирлыг үгүй хийсэн. Монгол Улс КОВИД-19 вакцинжуулалтаараа тэргүүлэгч орнуудын тоонд орсны хувьд Засгийн газар хилээ харьцангуй эрт нээсэн ч 2021 оны хэтийн төлөв бүдэг харагдаж байна.
Засгийн газрын аялал жуулчлалын бодлогын зорилт, хөгжлийн стратеги нь ухаалаг бөгөөд тогтвортой, хүртээмжтэй аялал жуулчлалыг дэмждэг боловч гадаадын жуулчин авах зорилт нь бодит бус бөгөөд МУ -ын нисэхийн бодлоготой зөрчилддөг.

Аялал жуулчлалын хөгжилд саад болж буй бэрхшээлүүд:

  1. Байгалийн бэрхшээл: Монголын эрс тэс уур амьсгал нь улирлын чанарыг үүсгэж мөн хүн ам ба эдийн засгийн нягтаршил бага тул дэд бүтцийн хөрөнгө оруулалт өртөг өндөртэй байдаг.
  2. Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар дутмаг: Дэлхийн эдийн засгийн форумын 2019 оны Аялал Жуулчлалын Өрсөлдөх Чадварын Индекс Монгол Улсыг (140 орноос 93-т орсон) чансаагаа ахиулах томоохон боломжтойг харуулж байна.
  3. Аялал жуулчлалын үр өгөөжийн тэгш бус газарзүйн хуваарилалт

Цар тахал нь аялал жуулчлалын салбарын ажил эрхлэлтэд ноцтой нөлөөлж үндсэн ажилчдыг 20%, цагийн ажилчдыг 88%-аар бууруулахад хүргэсэн.

Судалгааны үр дүн: Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд саад болж буй ТОП-10 бэрхшээл /График дээр дарж, томруулж харна уу/

зураг
 

Хувилбаруудын эрэлт, нийлүүлэлтийн шинжилгээний гол дүгнэлтүүд

2030 он гэхэд нэг сая буюу түүнээс дээш тооны жуулчин хүлээж авахыг зорих нь масс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хүргэнэ:

  • Энэхүү эрэлтийг шууд нислэгтэй Азийн зах зээлийн орнууд (Хятад, Өмнөд Солонгос, Япон) үүсгэж нислэгийн хүчин чадлыг урьд өмнө байгаагүйгээр нэмэгдүүлэх шаардлагатай болно. Түүнийг өнөөгийн иргэний агаарын бодлого чөдөрлөж байна.
  • Түүнчлэн жуулчдын бүтцийн төрөлжүүлэлтийг бууруулж (улмаар эдгээр аль нэг эх үүсвэр зах зээлүүдийг цочролд тэсвэртэй байдал) мөн дундаж зарцуулалтыг багасгаснаар аялал жуулчлалын эдийн засгийн нэмэгдэх үр өгөөжийг бууруулна.

Өндөр эзлэхүүн эсвэл өндөр үнэ цэнтэй хувилбарын аль алинд нь жуулчны сонирхолд нийцүүлэхийн тулд, ялангуяа Улаанбаатар хотоос гадна дээд зэрэглэлийн байршуулах хэрэгслүүдийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шаардлагатай болно:

  • Энэ нь сүүлийн арван жилд хувийн хөрөнгө оруулалтыг тууштай дайчилж чадаагүй түвшинд хийгдэх шаардлагатай болно.

Байршуулах хэрэгсэл болон аялал жуулчлалын үйлчилгээний нийлүүлэлтийн хариу арга хэмжээ бол илүү бэлтгэгдсэн ажиллах хүчнийг татаж авахаас шалтгаалах бөгөөд салбарын улирлын чанарыг шийдэхээс нааш энэ нь хүндрэлтэй байх болно:

  • ✓ Тиймээс өвлийн болон жуулчны улирлын бус аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх нэн чухал юм хэмээжээ. 

Судалгааны дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.84.187] 2022/12/3
"КОВИД-19 цар тахлын дараах тэгш хүртээмжтэй аялал жуулчлалын хөгжлийг дэмжих нь" сүртэй нэртэй байснаа судалгаа нь олон нийтэд зориулагдаагүй ч байх шиг. Аялал жуулчлал хэзээ нэгдээд нэг аятайхан юм хийчиж байсан юм бэ? Жорлон нь сайжрахгүй л байгаа биздээ. Жалга довны сэтгэхүйтэй хэвээрээ байвал салбар чинь хөгжихгүй танай салбарт ороод хоолноос чинь хороох гээд байгаа юм байхгүй ер нь хэн тэгдэгийн хөгжүүлье гэж бодож явдаг юм бол мэдээллээ нээлттэй цацаж бай. Юугаа нуудгийн үхсэн б**с
0 | 0 Хариулах
Зочин [118.221.209.45] 2022/3/21
дотооддоо аялна гэхээр их хэцүү. өөрсдөө машин майхантай л явахгүй бол болохгүй. гэр кампууд чинь өрөө байхгүй гэж худлаа яриад монголчууд оруулдаггүй. би ч уг нь гадаадаас ирээд мөнгөтэй зугаалах гэсэн чинь хонох газар байхгүй. монголд хэзээ ч аялахгүйгээр шийдсэн
0 | 0 Хариулах
ariunbold [124.158.120.22] 2022/3/21
Сайна байна уу судалгааны дэлгэрэнгүйг яаж үзэх вэ?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.192] 2024/4/11
https://documents1.worldbank.org/curated/en/332061624513486860/pdf/Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19.pdf
0 | 0 Хариулах
Хүн [150.129.142.242] 2022/3/20
ДЭЛХИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ҮНЭНЧЭЭР СУДАЛНАА ХИЙНЭ ГЭЖ ҮЛГЭР ШҮҮ. ТЭД МОНГОЛЫГ ЯАЖ БАРУУНЫХНЫ ХАРААТ БОЛГОХ ШИНЭ БОЛОМЖИЙГ Л САНААЧИЛЖ БАЙГАА!
0 | 0 Хариулах
Зочин [180.70.104.166] 2022/3/19
Өнгөрсөн зун хөдөөгүүр явахад замын хоолны газрууд, дэн буудлуудын ариун цэвэрт анхаарахгүй бол хэцүүджээ. Агаар салхи оруулж, савантай цэвэрлээ хийж бай л даа. Халтар алчуураараа дахин дахин арчсан болоод л орхих юм. Гадныхан байтугай дотоодынхон ч ороход хэцүү юм билээ.
1 | 0 Хариулах
sain xygjij chadaaguy l baxguy yu, ger buudal bysh [202.9.40.15] 2022/3/18
zochin
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.110] 2022/3/18
Мэдээж шдээ. Гадаадад үзэх юм, шоппинг гээд зөндөө байхад монголд яадаг билээ дээ. Авах юм ч байхгүй, байгалаас өөр үзэх олигтой юу ч байхгүй.
3 | 0 Хариулах
Зочин [88.217.180.157] 2022/3/18
гаднийхан манайхаас юу авах юмдээ, оймос, түлхүүрний оосороос өөр юм алга, хурдан гэртээ хариж усанд орохоо л бодож байгаа
5 | 0 Хариулах
Зочин [202.126.88.185] 2022/3/18
Өөр шигээ бодолтой юмаа, маш сайн судалгаа хийж байж ирдэг юмаа үхэрээ
1 | 5 Хариулах
Зочин [150.129.142.242] 2022/3/20
Барууны эдийн засгийн алуурчид, наад дэлхийн банк чинь монголыг ийм болгоод байгааг ухаар малаа.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.84] 2022/3/17
Mongold amidrah tam shuudee!!! Tegeed uhen hatan tsugluulsan munguuruu heden honog gadaad yavj gadnii ulsuudiig l sanhuujyyleh yumdaa.
1 | 1 Хариулах
Зочин [202.179.21.216] 2022/3/17
Тэгвэл олигтой Үйлчлээч !
0 | 0 Хариулах
Erka [202.126.90.132] 2022/3/17
Hezee baitalaa mongolchuud ayaldag bolchhoob dandaa bie biendee ataarhaj ybdag ulsuud shuu de negni mashin abbal ataarhaad mashin abna buh zuild bie biende ataarhaj baigaad onoodoriin hotiin baij baigaag haraach nil tugjee nil betonon oi buyu barilga delhiid baihgui nobshiin uls
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.13] 2022/3/17
Аргагүй ш дээ, Монголд хүний хөдөлмөр хямдхан.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.3] 2022/3/17
Халуун орны хүмүүсд өвөл, хүйтэн, цасыг мэдрүүлэх өвлийн жуулчлал хөгжүүлцгээе! Нисэх дээр буухад нь шууд өвлийн хувцас өмсгөхөөс эхлэнэ. Ханиад, хатгаа, хоолойг нь өвтгөхгүй байх баталгаа өгөх. Хараагүй хүмүүсд тал газар зоргоор нь гүйлгэх хаалтын ажилгаатай гадны жуулчин авдаг залуустай уулзаж блаа. Монголд шд ээ. Амьдралдаа гүйж үзээгүй хүмүүс шүү дээ!
2 | 0 Хариулах
Зочин [122.201.21.26] 2022/3/17
ULUN ZAHGA TATAJ YVTSGA
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.57] 2022/3/17
Өртөг шдээ өртөг
0 | 0 Хариулах
Уйлав даа [185.220.101.12] 2022/3/17
Монголчууд аялах нэрээр уулаа ухаж байгалаа сүйтгэж олсон хамаг доллараа аваачаад тушаагаад бай өнөөдөр доллар 2900 гараад хар зах дээр чинь 3000 хүрч байна, удахгүй 3500 4000₮ болно
3 | 0 Хариулах
зочин [202.9.47.17] 2022/3/17
Нүхэн жорлон бөөрөнхий гэр хоёр муухай байна.
2 | 2 Хариулах
business idea [124.158.69.219] 2022/3/17
хаашдаа л 5-р сар гартал хойноосоо ургаш урсгал үүсэх болтой, мэдээж л дамжин өнгөрөгчид орос голдуу жуулчид, халуун орон далай мөрөөдсөн хүмүүс л байгаа, би лав 20 гэр бариаад л жорлонг шийдсэн гээд л, 1 хоногийн 50K гэхээр, бөөн зөвшөөрөл, бөөн дүрэм дээрээс пост ковидийн журам, яаамны ажиллаа мэдээд ч байгаа юм шиг мэдэхгүй ч юм шиг бөөн хүнд суртал үнэндээ л хүнд суртаалаас залхаж байна, жорлон ухуулхад бас нэг яаам дээр хугацаа цаг алдана шүү тамин ээ
3 | 0 Хариулах
Зочин [192.82.83.184] 2022/3/17
ЗӨВХӨН МИАТЫГ ДАМПУУРУУЛАХГҮЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ХУУЛИЙГ ХУРДАН ЧӨЛӨӨЛ! !!!! ОЛОН УЛСЫН АВИА КОМПАНИЙН ЖИШИГ ҮНЭНЭЭС 8ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛЖ ПАРАЗИТЛАЖ БАЙНА. ЧӨЛӨӨТЭЙ ӨРСӨЛДҮҮЛ
10 | 1 Хариулах
Зочин [185.220.101.12] 2022/3/17
МИАТс өөр өчнөөн олон гадны авиакомпани нисч байна тэд нартаа үнээ буулга гээд хэл чамд салаавч өгнө
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.49] 2022/3/17
Mongolchud amarch zugaalj suraagui, mashinaa duuren ideh uuh un chihej irchiheed teriigee idej uuchihaad hayaad yvchihna, arhidaj sogtuurch zodoldoj haa saigu hog novshoo hayaad margash n shartaj uhehee amralt gj yridag, amraltiin gazruud n hogjoogui haltaisan or der ymr ch uulchilgee bhku, zgr l ng honoh gazar
3 | 0 Хариулах
зочин [202.9.47.17] 2022/3/17
Харанхуй бүдүүлэг орк монголчууд гэдэг чинь энэ шүү дээ.
1 | 0 Хариулах
зочин [202.9.47.17] 2022/3/17
Дэлхийн хөгжилтэй орнууд жуулчдыг ая тухтай амрааж сэтгэл хангалуун буцаахаа урьтал болгодог бол, харанхуй бүдүүлэг орк монголчууд жуулчдаас мөнгө салгахаа урьтал болгодог өрөвдөлтэй оркууд.
7 | 0 Хариулах
зочин [202.9.47.17] 2022/3/17
Дэлхийн хөгжилтэй орнууд жуулчдыг ая тухтай амрааж сэтгэл хангалуун буцаахаа урьтал болгодог бол, харанхуй бүдүүлэг орк монголчуудыг зөвхөн мөнгө ашиг орлого гэж хардаг өрөвдмөөр оркууд юм.
3 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/3/17
дандаа онгироо хөөрүү баярхуу хүмүүс явж байгаа юм чинь нэрэлхээд мөнгөө цацаад өрөнд ороод ирж байгаа шүү дээ.
9 | 1 Хариулах
зочин [202.9.47.17] 2022/3/17
Тэд чинь ядуу сэтгэхүйтэй оркууд байхгүй юу даа. кккк
1 | 0 Хариулах
zochin [124.158.107.34] 2022/3/17
Үнэн л дээ. Улаан-Үүд хамарын хийд рүү хоол унаа байр ороод 4 хоног явахад 300к байсан . Монголд 1 хоногт л хоол унаа байранд ийм хэмжээгээр зарцуулна.
7 | 0 Хариулах
Зочин [202.21.108.25] 2022/3/17
Нислэгийн тийз нь дэлхийн дундажаас 2-3 дахин үнэтэй байгаа учраас Монголд цөөхөн л жуулчин ирнэ шүү дээ
7 | 0 Хариулах