Өнөөдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хороогоор Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Энэ хуралдаанаас гишүүд түүнийг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.
Харин яг одоо Төрийн ордонд Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэлж байна. Тус хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг огцруулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэх гэж байна.
Хоёр Байнгын хорооны хуралдааны шийдвэрийг маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!