Дэлхийн тэргүүлэх оффисууд яагаад Shaw брэндийг ашигладаг талаар албан ёсны төлөөлөгч УБ Дизайн Центр ХХК-ийн захирал Д.Биндэръяатай ярилцлаа.
- Та юун түрүүнд Shaw брэндийг бидэнд танилцуулаач?
- SHAW бол чанар, үнэ цэнээрээ бусдаас ялгарч, дэлхийд танигдаж чадсан дээд зэрэглэлийн хивс, шалны брэнд юм. Энэ брэнд бол АНУ-д хивс, хивсэнцрийн “Нийслэл хот” гэдгээрээ алдаршсан Жеоржиа мужийн Далтон хотод 1967 онд анх байгуулагдсан байдаг. Тэр цагаас хойш 60-аад жилийн туршид үйл ажиллагаа явуулж буй их өндөр туршлагатай брэнд.
Мөн SHAW брэнд нь эд хөгжлийн үедээ буюу 2001 онд Дэлхийн тэрбумтан Уоррен Баффетын эзэмшдэг “Беркшайр Хатавей” (Berkshire Hathaway Inc) групп-д нэгдсэнээр 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэл болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ зарцуулан салбартаа тэргүүлэх үйлдвэрлэгч болж чадсан юм. 60 орчим жилийн үйлдвэрлэлийн туршлагатайн дээр дэлхий даяар 23,000 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг жилд ойролцоогоор 4,8 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг дэлхийн шалны материалын хамгийн том брэнд.
Мөн үргэлж инновац, технологи, байгаль орчинд ээлтэй байх зэрэгт хөрөнгө оруулалт хийдэг учир SHAW брэндийн хивснүүд Дэлхийд хамгийн анхны хивс дахин боловсруулах технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн Дэлхийн “Cradle to Cradle” сертификатын эзэн, мөн LEED v4 сертификатын шалгуурыг хангасан Дэлхийд цор ганц хивс үйлдвэрлэгч болсон байдаг.
- Shaw брэнд юугаараа онцлог вэ?
- Shaw брэнд таны бизнесийн нэр хүндийн баталгаа байхаас гадна насан туршийн сэтгэл ханамжийг хэрэглэгчдэдээ санал болгодог. Манай брэнд цаг хугацааны туршид үнэ цэнэ бий болгож чадахаас гадна орон зайн болон гоо зүйн шилдэг шийдлийг хэрэглэгч бүрдээ санал болгодог. Энэ хивсний чанар болон техникийн үзүүлэлт дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн шаардлага стандартыг хангасан байдгаараа Монголд борлуулагдаж байгаа бусад хивс шалнаас эрс ялгарах юм. Тухайлбал SSP® Shaw Soil Protection мөн R2X® гэх мэт толбо, дээр нь тогтсон тоос шороо, ус нэвтрүүлдэггүй гэсэн үзүүлэлт нь бүтээгдэхүүнийг эдэлгээ удаан, арчилж, цэвэрлэхэд хялбар болгодог юм.
Тус хивсний утас нь 100% Solution dyed гэдэг технологиор хийгдсэн тул өнгө гандаж, өөрчлөгдөнө гэсэн ойлголт огт байхгүйн дээр эдэлгээг уртасгадаг бас нэг гол үзүүлэлт юм. Shaw брэндийн хивснүүд мөн Акустик буюу дуу тусгаарлах үзүүлэлт өндөр буюу хөлийн чимээ, орчны чимээг 75%-р бууруулдаг тул оффис, номын сан, сургууль цэцэрлэг, олон хөлийн газар ашиглахад илүү тохиромжтой. Мөн хамгийн чухал үзүүлэлт бол Shaw брэнд үйлдвэрлэлдээ дэлхий даяар барилгын материалд ашиглахыг хориглосон 100-н химийн элементүүдээс нэгийг нь ч ашигладаггүй тул бид хэрэглэгчдэдээ 100% эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн нийлүүлдгээрээ бахархаж явдаг.
Өнөөдөр Монгол улсад ашиглагдаж байгаа ихэнх барилгын материалуудад Формалдегид, бензотин, битумен, PVC гэх мэт хүний биед асар хортой химийн элементүүд орсон байдаг бөгөөд тухайн бүтээгдэхүүнүүдийг ашигласан орчинд дээрх элементүүд ялгарч бидний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байдгийг бид төдийлөн мэддэггүй. Тэгвэл Shaw брэндийн хивс таны орчныг эрүүл аюулгүй болгож чадах бүтээгдэхүүн юм. Цаашлаад тус брэнд дизайн, өнгө загвар, хэв маяг нь тоолж баршгүй олон сонголттой тул танай брэнд, өнгө төрх, үнэ цэнэ, тансаг байдлыг бүхэлд нь илэрхийлэх чадамжтай юм. Ингээд яриад байвал дуусахааргүй олон давуу тал, технологийн дэвшил, чанар, эдэлгээ, эко байдлыг илтгэсэн яахын аргагүй Дэлхийн шилдэг стандартын хивс, шал юм.
- Танай компани хэзээнээс тус брэндийг төлөөлөх болсон бэ? Сонирхож буй хүн яаж бүтээгдэхүүнтэй танилцах вэ?
- Манай хамт олон Дэлхийн стандарт, чанарыг Монгол улсын зах зээлд хамгийн бодит үнээр иж бүрэн үйлчилгээний хамт санал болгон нийлүүлээд 8 дах жилдээ ажиллаж байна. Манай компани нь Улаанбаатар Дизайн Центр ХХК бөгөөд барилгын материал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2017 оноос Дэлхийн хивс, хивсэнцэр, шалны материалын тэргүүлэгч АНУ-ын SHAW брэндийн Монгол Улс дахь цор ганц Албан Ёсны Онцгой Эрхт Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Дэлхийн тэргүүлэх зэргийн компаниуд, оффис, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэлгүүр, ресорт, зочид буудлуудын талбайнуудад манай брэндийн шал, хивсийг суурилуулж, хэрэглэгчдийнхээ ая тухтай байдал, эрүүл аюулгүй байх, тансаг байх бүхий төгс орчин бүрдүүлж чадсан байдаг.
Тухайлбал Coca Cola, Google, Microsoft, Nike гэх мэт дэлхийн компаниуд оффистоо манай хивсийг суурилуулсан байдаг бөгөөд Монгол улсын хувьд Рио Тинто групп, ЭСЯамдуудаас гадна ихэвчлэн олон улсын гэх тодотголтой томоохон компаниуд Shaw брэндийн хивсийг оффистоо суурилуулж эрүүл, тансаг, загварлаг, өнгөлөг орчныг бүрдүүлж ажилчдынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх дээр анхаарч байна. Энэхүү чиг хандлага ч манай хэрэглэгчдийн дунд нэлээд их дэлгэрч байна. Чанар, тансаг байдал, үнэ цэнэ, удаан эдэлгээ, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн эрхэмлэдэг хүн бүхэн манай бүтээгдэхүүнийг сонгон өөрийн орчиндоо суурилуулан амьдралдаа илүү чухал хөрөнгө оруулалтыг хийсээр байна.
Манайх нийлүүлэлтээ 12-14 хоногт хийдэг бөгөөд бүтээгдэхүүнтэй бодитоор танилцахыг хүсвэл Гермес центрийн С10 -д байрлах манай загварын дэлгүүрээр зочлохыг урьж байна. Бид танай талбайг очиж үзэж хэмжээд, онцлогт тань тааруулсан загвар дизайн бүхий төлөвлөлтийн зураг болон ажлын зургийг үнэ төлбөргүй гаргаж өгнө. Мөн суурилуулалтын үйлчилгээг хийж гүйцэтгэж байна.
- Энэхүү бүтээгдэхүүн хэрэглэгчдэд юу амлаж чадах вэ гэдэг дээр цөөн үгээр хариулаач?
- Shaw брэнд таны нэр хүндийн баталгаа! Чанар бол үнэ цэн гэдэгтэй санал нийлэх үү хэрэв тийм бол Shaw брэнд энэ асуултын хариулт мөнөөсөө мөн.
Shaw брэндтэй холбоо барих:
Утас: 8996-1669, 9909-3338, 9968-3347
FB page: www.facebook.com/shawmongolia

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!