Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг улс орны эдийн засгийг хүндрүүлсэнд хариуцлага тооцох ёстой хэмээн огцруулах бичгийг МАН-ын бүлгээс өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан.
Энэ асуудлаар УИХ дахь “Шударга ёс” эвсэл хуралдаж байгаа талаар бид мэдээлсэн.
Харин тус бүлгээс хоёр сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна.
МАН-ын бүлгийн тавьсан үндэслэлүүд нь Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах хэмжээний үндэслэл биш гэж үзсэн байна.
Одоо УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж байна. АН-ын бүлэг 15.00 цагаас хурал зарласан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!