УИХ дахь МАН-ын бүлгээс өчигдөр УИХ-ын даргад Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг улс орны эдийн засгийг хүндрүүлсэнд хариуцлага тооцох ёстой хэмээн огцруулах бичгийг өргөн барьсан билээ.
Хуулийн хугацаагаар энэ асуудлыг нэг долоо хоногийн дотор хэлэлцэж эхлэх ёстой юм байна.
Тиймээс төрийн ордонд өнөөдөр намын бүлгүүд хоёр сайдын асуудлаар ээлжит бус хуралдаан зарлаж тус бүрдээ хаалттай хуралдаж эхэллээ.
Яг одоо УИХ дахь “Шударга ёс” эвсэл хоёр сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Тус бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөнгөж сая хоёр сайдаа “хамгаалахаар орлоо”.
Үүний дараа 15.00 цагаас АН-ын бүлэг дээрх асуудлаар хэлэлцэх хуваарь гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!