ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Буянт-Ухааг Оюут-Ухаа буюу Монголын Цахиурын хөндий болгоно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн их чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв.

Чуулганд академич нар, шинжлэх ухааны салбарын 500 гаруй эрдэмтэн мэргэд танхимаар болон цахимаар оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн чуулганы үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт академичид аа,

Эрдэмтэн судлаачид аа,

Эрдэм мэдлэгийг дээдэлдэг  эртний уламжлалтай  Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараахан байгуулагдсан орчин цагийн шинжлэх ухааны анхны байгууллага - Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн түүхт 60 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Юань гүрний үед Хубилай хаан “Улсын түүхийн хүрээлэн”, “Монгол мэргэдийн хүрээлэн”, “Мэргэдийг цуглуулах хүрээлэн”, “Улсын хөвүүдийн сургууль” зэргийг байгуулан, эрдэмтэн мэргэдийг урин ажиллуулж, эрдэм мэдлэг түгээн дэлгэрүүлэх, сурган боловсруулахад ихээхэн анхаарал хандуулж байсан түүхтэй. “Юань улсын судар”-т тэмдэглэснээс үзвэл, эдгээр байгууллагууд нь судалгаа шинжилгээний ажлыг эрхэлдэг байсан бөгөөд одоогийн Шинжлэх ухааны академийн шинжтэй байгууллага байсан хэмээн зарим судлаачид үздэг билээ.

Түүнчлэн бичгийн мэргэдийг сурган боловсруулж, ном судар хэвлэх, хүүхэд багачуудыг эрдэмд сургах зэрэг үйл ажиллагаа өрнүүлж байжээ.

Монголын эзэнт гүрний үед ч шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэдлэг түгээн дэлгэрүүлэх бодлогыг монгол хаад маань тууштай хэрэгжүүлж байсан гэж хэлж болно. 1234 онд Өгөдэй хаан ном хэвлэл хариуцан, дагнан эрхэлдэг төрийн байгууллага болох “Судар бичгийн газар”-ыг Елюй Чуцайн санаачилгаар байгуулж байсан байдаг. Түүнчлэн одон орон судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, Ойрхи Дорнод болон Хятадад хэд хэдэн одон орны оргил байгуулсан түүхийг бид мэднэ.

Хубилай хаан 1261-1264 оны үед Улсын түүхийн хүрээлэнг байгуулж байсан гэсэн түүхэн эх сурвалжийг тооцох юм бол өдгөө Монгол Улсын шинжлэх ухааны байгууллага 660 жилийн ойтойгоо золгож байгаа гэж үзэж болох юм.

Ийнхүү зургаан зууны тэртээгээс шинжлэх ухааныг хөгжүүлж байсан монгол түмэн шинэ цаг үед буюу эдүгээгээс 60 жилийн өмнө 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулсан билээ.

Нэгэн жарны хугацаанд Монгол оронд эрдэм соёл түгэн дэлгэрч, дэлхийн түвшний шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үр шимийг ард нийтээрээ хүртэж, эрдэмтэн судлаачдын цоо шинэ үе өсөн бойжиж, энэ бүхний үр дүнд Монгол орон цоо шинээр хөгжин дэвшсэнд Та бүхний оруулсан хувь нэмэр их билээ.

Өдгөө манай ШУА шинжлэх ухааны үндсэн салбар чиглэл бүрээр, онолын суурь судалгааны ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг 14 хүрээлэнтэй, 1,200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, ажилчидтай болж, тулгамдсан асуудлыг судлан шинжилж шийдвэрлэхийн зэрэгцээ дэлхийн шинжлэх ухааныг шинэ мэдлэг, мэдээллээр баяжуулдаг олон улсад нэр хүндтэй байгууллага болон хөгжиж буйг Их чуулганы энэ хүндэт индрээс  бахархан  тэмдэглэж байна.

Эрдмийг эзэмшиж, эрдэм түгээж, эрдмийн шимээр эх орноо тэтгэсэн ахмад, дунд, залуу үеийн нийт эрдэмтэн судлаачдаа Монголын төр, ард түмэн ямагт дээдлэн хүндэлсээр ирснийг энэ өдөр тэмдэглэж хэлэхэд таатай байна.       

Монгол Улсын Их Хурал шинжлэх ухаан, технологийн салбарыг Монгол Улсын хөгжлийн гол хүчин зүйлсийн нэг хэмээн үзэж шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлд байнга анхаарлаа хандуулсаар ирсэн билээ.

УИХ байгуулагдсан анхны бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 1996 онд салбарын анхны хууль болох Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан нь тохиолдлын хэрэг биш байв. Энэ бол нэг талаар Монгол Улсад шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ШУА-ийн оруулсан хувь нэмрийг үнэлсэн, нөгөө талаар бидний сонгосон шинэ нийгмийн тогтолцоонд шинжлэх ухаан тэргүүлэх байр суурьтай байна гэдгийг төрийн бодлогоор тодорхойлсон хэрэг байлаа.

Үүнээс хойш Шинжлэх ухаан, технологийн тухай, Технологи дамжуулах тухай, Инновацын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого зэрэг хууль тогтоомжуудыг батлан хэрэгжүүлж байна.

Эдгээр баримт бичгүүдээр шинжлэх ухааны салбарынханд үйл ажиллагаагаа явуулах хууль, эрх зүйн орчин нөхцөл бүрдсэн ч шинжлэх ухаан, технологи асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед тэдгээрийг улам боловсронгуй болгох шаардлага урган гарч байна. Тиймээс Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хойшлуулшгүй зорилт болоод  байна.

Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Үндэсний инновацын тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр, Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт зэрэг олон чухал бодлогын баримт бичгүүд батлан хэрэгжүүлж байгаа. Манай улсад боломж, бодлог зорилт маш их бий. Үүнийг бодит ажил болгох хэрэгтэй байна.

Мөн Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл хэмээх хоёр чухал институт бий болсон. Ийнхүү манай оронд эрдэм шинжилгээний ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагаа олон улсын түвшинд, орчин үеийн шинжлэх ухааны менежментийн дагуу хийгдэх орчин нөхцөл зохих хэмжээнд бүрдсэн.  

Технологийн 4-р хувьсгалын эрин үед ололт, амжилтаа бататгах, эрдэмтэн судлаачдынхаа бий болгосон шинэ технологийг ашиглан, дэлхийн түвшний өндөр технологийг нутагшуулах, оюуны багтаамж бүхий шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох Шинжлэх ухааны паркийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх нь чухал байна. Шинжлэх ухааны парк, технологийн гарааны бизнесийг дэмжих Инкубатор төв болон оновчтой санааг санхүүжүүлэх сангуудыг УИХ бодлогоор дэмжих болно.

Бидний амьдран буй энэ цаг үеийн ирээдүй цахимд суурилах нь тодорхой болж, цахим ирээдүйн төв нь олон хэмжээст метаверс ертөнц болж байна. Иймд Монголчууд энэ ертөнцийн зөвхөн хэрэглэгч байх бус бүтээгч нь байх ёстой.

Тиймээс Инновац, цахим хөгжлийн чөлөөт бүс байгуулж, тус бүсэд өндөр технологийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ зорилгоор Буянт-Ухааг Оюут-Ухаа болгох боломжтой гэж үзэж байгаа юм. Оюут-Ухаагаа Монголын Цахиурын хөндий болгох ажилд ШУА, эрдэмтэн судлаачид манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Энэ санаачилгыг маань эрдэмтэн судлаачид та бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн шилдэг компаниудад ажиллаж буй тэргүүлэх мэргэжилтнүүд цахимаар, зайнаас Монголдоо мэдлэг түгээх боломж бүрдэнэ. Уг тусгай бүсэд Фэйсбүүк, Гүүгл, Амазон гэх мэт дэлхийн тэргүүлэх компаниудын Төв Азийн хаабыг байгуулж хамтарч ажиллах боломж ч бий болох юм.

Дэлхийн улс орнууд инновац, их өгөгдөл, юмсын интернэтээс эхлэн хиймэл оюун ухаан хүртэлх технологийн 4-р хувьсгалын давлагаанд татагдан  орж байна. Монгол орон энэ хувьсгалын гадна үлдэх ёсгүй. Тийм боломж ч байхгүй. Манай ШУА энэ хувьсгалын оролцогч нь байж, үр дүнг ашиглах зорилгоор бүтцэдээ Математик, тоон технологийн хүрээлэнг байгуулсанд талархал илэрхийлье.

Төр, засгийн бүх шатны байгууллагууд тооцоо судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, шийдвэр гаргадаг байхад УИХ онцгойлон анхаарч байна. Энэ үйл ажиллагаанд ШУА, эрдэмтэн судлаачид маань санаачилгатай, идэвхтэй оролцож, манлайлан ажиллахыг уриалъя.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн түүхт 60 жилийн ойн энэ өдөр эрхэм хүндэт академичид, эрдэмтэн судлаач Та бүхнийхээ цаашдын эрдэм судлалын ажилд тань амжилт бүтээл, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 

Эрдмийн хэтнээс үсэрсэн оч, хөгжлийн гал болон дүрэлзэх болтугай.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
55
Зураг
ТЭНЭГЛЭЛ
20
Зураг
ХАХА
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
63 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
M.J [202.21.101.98] 2021/11/22
Эрдмийн хэтнээс үсэрсэн оч, хөгжлийн гал болон дүрэлзэх болтугай.
0 | 0 Хариулах
Batka [202.9.46.141] 2021/11/21
Энэ одоо хуцаа л … Өөрөө ядаж сахал үсээ авмаар .дижитал үндэстэн одоо Оюут хөндий ч гэх шиг
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.230] 2021/11/19
Энэ тэнэгүүдээс өөр хүн үнэхэжр байхгүй гэж үү Монголд?
2 | 0 Хариулах
Зочин [109.201.137.49] 2021/11/19
Teнэг гэдэгтэй бүгд бол санал нийлээд байх шиг байна. Чухал албанд ийм хүмүүс суух гэж :-(
0 | 0 Хариулах
16:00 [59.153.85.210] 2021/11/19
ГАЗАРТ НЬ ШУНААД НААСАН. НИСЭХ БУУДАЛ БАРЬЖ БАРАХГҮЙ БЖ БЭЛЭН НИСЭХ БУУДЛЫН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨӨД ӨӨР ЧИГЛЭЛЭЭР НЬ АШИГЛАХ НЬ БУРУУ
4 | 0 Хариулах
Зассс [86.56.93.223] 2021/11/19
За одоо нөгөө Андлалын хөшөө гэдэг луйвар шиг Буянт-Ухааг БУДАА болтол нь тонон дээрэмдэх нь дээ муусайн хулгайчууд!!!!!
3 | 0 Хариулах
Зочин [192.82.90.61] 2021/11/19
ИХ ХУРЛЫН ДАРГА ХИЙХ АЖЛАА Л ХИЙ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.106] 2021/11/19
Энэ хий хоосон уриа лоозон хуучин социалист системийг санагдуулж байх чинь.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.116.130] 2021/11/19
нэр сольчихоор л болчихдог бол
0 | 0 Хариулах
Зочин [192.82.77.212] 2021/11/19
гахагахагах
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.37] 2021/11/19
Буянт ухаа, Оюут ухаа хоёрын хооронд яг ямар зөрүү байна? Үгний утгын хооронд л ялгаатай болохоос биш цахиурын хөндийн нэр буянт ухаа байж болохгүй гэх зүйлгүй шдээ :P Тэртээ тэргүй амжилттай яваад ирвэл Монголд буян л болно уу гэхээс бузар болохгүй тиймээс энэ нэг нэр сольдогоо л больчих хэрэгтэй юм байгаан нэгдүгээрт.Хоёрдугаарт эрдэмтэд гэсэн ямар ч ахицгүй дипломын голнуудаа бүтээлч залуусаас хол байлгаж хайрлаарай.Тэд нартай тэд наргүй залуус өөрсдөө зорилготой, түүндээ хүрчих чадвартай юм л даа.
2 | 0 Хариулах
job [202.126.89.204] 2021/11/19
Монголд маш ухаантай хиж бүтээгээд дэлхиыд танигдаап эхэлсэн хүмүүс зөндөө баыгаа тэд нарт л санхүү өгчих түүнээс өиш хий дэмий ярисаао өнгөрнө Метрог хар 25 жил ярилаа хэдэн метро барих мөнгиыг дээр гарсан луйварчид цуслаад одоо хэдэн хэмхэрхий Ланд, хэдэн яажийсан хаус л уулын аманп баых шив ухаантай бай!
2 | 0 Хариулах
Зочин [202.179.15.130] 2021/11/19
За юугхэвээ Зандка минь
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2021/11/19
shinjlex uxaanii akademiinx ni erunkiilugch lamddag ulsad ireedui tun burxeg shuu
2 | 0 Хариулах
Уншигч [66.181.190.70] 2021/11/19
Тэгж солиорч байж хууль зөрчив, тан шиг том дарга ийм байхад хасгууд газар нутгийн нэрээ өөрчлөх нь юу ч биш болно биз.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.60] 2021/11/19
Ene ch dee zailuul. Tolgoi muu. Ingej bugs dolooj l amidarch yavdag hun dee
1 | 0 Хариулах
АНУ-ын иргэн [66.181.161.95] 2021/11/19
Ашгүй дээ. Буянт Ухаад хуучин онгоцны буудлын баруун талд 10 айлын газар аваад 10 гаран жил болж байгаа юмсан. Одоо л хэргээ гаргах нь. Баярлалаа хайрт Зандка минь. Шүтэж явья Ардын Намыг.
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/11/19
зайлаа. алуулав даа.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.123] 2021/11/19
Оюун-Эрдэнэд зориулж дээ нэр нь долигонуур!
1 | 0 Хариулах
Үг харж уншдаг торой [37.120.192.86] 2021/11/19
Бакалвр зэрэгтэй бол юм харж уншихгүй үг хэлээч ! 100 жил өнгөрсөн ч дөнгөж уншиж сурч байгаа юм байна гэж харагдахаар байна ! Үгийг чинь бичсэн хүн ч мэдлэггүй хар тэнэг байна ! УИХ-н даргад ингэж явах зав байхгүй.
1 | 0 Хариулах
Үг харж уншдаг торой [37.120.192.86] 2021/11/19
Мэдлэггүй торой ! Ууланд гарч сахал үсээ дуртайгаараа ургуулаад амьдрахад чамд яг таарна. Ярианы ч чадваргүй дандаа бэлтгэл ангийн хүүхэд шиг юм харж уншина. УИХ-н даргад тохирохгүй га ха й н торой !
2 | 0 Хариулах
Зочин [122.201.24.163] 2021/11/19
энэ уйлаг алдсан псдаа дандаа элий юм хуцхын.
4 | 0 Хариулах
Зочин [192.82.70.237] 2021/11/18
Модоншатар: Тэгж яривал Apple чинь алимны мод тарьдаг компани шүү,хө.
9 | 0 Хариулах
Зочин [185.31.175.247] 2021/11/18
... hehe JAAHAN HUUHED SHIG YUM L YARIDAG BOLJ DE MANAI TURIIN 3
4 | 0 Хариулах
Ойлгомжгүй [37.120.192.86] 2021/11/19
Хүсвэл ! Бүгд нийлээд зайлуулчихаж болно !
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.71.227] 2021/11/18
сайн бацгаана уу? ҮГҮЙЭЭ, ЭНЭ ХЭДЭН ЭТГЭЭДҮҮД, -БҮР НЭГ ДОРД ДОРДОС НЬ УЛААН ЦАЙМ МЭДЭГДЭЭД БАЙХААР ЧИНЬ ҮНЭНГ НЬ НЬ ЖИНХЭНЭГ НЬ, БОДИЙГ НЬ, БИЕТИЙГ НЬ, МӨНГ НЬ, ГОЛЫГ НЬ ХАС ХАШ ЧАНД ДУУГАРЧ БОДИТ БАЙДЛЫГ НЬ ДУУЛГАХГҮЙ БАЙХЫН АРГА ОГТООСОО ЕРӨӨСӨӨ АЛГА БИЙ БУЙ БАЙХ ЮМДАА-, ЯМАР НЭГ АМЛАЛТ, ИЛЭРХИЙЛЭЛТ ӨГӨХГҮЙГЭЭР, ЕРДӨӨ Л, ҮЙЛ ХИЙЖ ҮЙЛС БҮТЭЭЖ БИЕТИЙГ ҮЗҮҮЛЖ ЯВАН ЧАНГАРЧ ХҮЧИЙГ ХУРИМТЛУУЛЖ ЧАДЛЫГ БӨХӨЛЖ БҮРЭН БҮТЭН БАЙЛТЫГ БАТАЛЖ ХӨДӨЛЖ АХИЦААС АХИЦ ӨӨД НҮҮДЭЛЛЭЖ АЖ ТӨРЖ СУУЦГААЖ ЧАДДАГГҮЙГЭЭ, БОЛЦГҮЙГЭЭ, БОЛОВСРОЛГҮЙГЭЭ, ҮХЭЖМЭЛЭЭ, НОМГҮЙГЭЭ, ЭРДЭМГҮЙГЭЭ, ТӨДИЙГҮЙ ЭДГЭЭРИЙНХЭЭ ҮЗҮҮРТ НЬ Ч ДӨХӨХ ОЙРТОХ ХҮРЭХ БОЛООГҮЙ, БИЕЖЭЭГҮЙ ОЮУ НЬ УХААН НЬ ТӨР НЬ НЭГЭНТЭЭХ ЦАГТАА НАРТАА ХУГАЦААНДАА ҮРСЭЛГЭЭНДЭЭ БИЙ БУЙ БАЙЦГААГААГАА МЭДЭРДЭГГҮЙЭЭ, МЭДДЭГГҮЙЭЭ, ТАНЬДАГГҮЙЭЭ. ГАНЦ Ч ШИРХЭГ Ч БОЛТУГАЙГ ЧАНСААТАЙ БҮТЭЭЖ БОСГОЖ ХИЙЧИХ Л ДЭЭ. ҮГҮЙ ЯДАЖ Л УРТ НАСТАЙ УДААН ЖАРГАЛТАЙ, ХАХАЖ ЦАЦСАН ИЛЭРХИЙЛЭЛТТЭЙ ДАРХАНЫ ЗАСМАЛ ЗАМАА БҮТЭЭГЭЭЧДЭЭ.
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.71.227] 2021/11/18
ҮХНЭ ҮХНЭ ГЭЭД ҮХРИЙН БАРАВ ГЭДЭГ ШИГ Л МОНГОЛЫН ТӨРД ЗООГДООСТОЙ, БАШРААР ТИЙШ ОЧИЖ ОРОГНОЦГООДОГ ДОРДУУД ДОРДОСУУД ХЭДИЙД ЭЦЭСЛЭГДЭХ ЮМ БОЛДОО.
1 | 0 Хариулах
basca feiza [216.240.71.227] 2021/11/18
ЯМАР Ч СУДАЛГААГҮЙ ТООЦООЛОЛГҮЙ, ЕРДӨӨ Л, ХООСОН ХЭНХДЭГ ЦЭЭЖЭЭР, НЭМЭЭД, ӨРИЙН МӨНГӨӨ ХЭД ДАХИН ХҮҮЖҮҮЛДЭГ, МӨНГӨ ГЭЖ ЮУ БИЙ БУЙ БАЙДАГИЙГ МЭДДЭГГҮЙ Ч ХУВЬДАА ӨӨРТӨӨ МӨНГӨЖЧИХДӨГ ДОРД НАРААС ДОРДОС НАРААС МОНГОЛЫГ ГЭСЭН ТҮЙ Ч ГАРАХГҮЙ ҮЗЭЭД Л БИЙ БУЙ БАЙЦГААГААД УЛАМ Л УРУУДААД ӨРИЙН ТУЛАМ БОЛЦГООГООД Л. ЭНЭ Ч ТЭР Ч ЗЭЭЛ ӨГӨХ ЮМ БОЛ ТЭГНЭ ИНГЭНЭ ГЭСЭН ДОРДУУДААР ДОРДОСУУДААР ЮУГАА Ч ХИЙХЭВДЭЭ. ЁСТОЙ НЭГ ЯНЗЫН.
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.71.227] 2021/11/19
No talk. Go work. Get it done job. Quit talking.
1 | 1 Хариулах
Дарханы зам [37.120.192.86] 2021/11/19
Дарханы зам 100 задгай 60 хагархайтай зам. Хагархайтай зам бариулах гэж мөнгө төлдөг гэхэд итгэмээргүй.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.68.5] 2021/11/19
Jijig usgeer tovch bich l dee. Unshikh tevcheer khurekhgui bna.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.42] 2021/11/18
Дарханы замаа барьчихаад олон юм ху-ц
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.115] 2021/11/18
Онгоцны буудлыг өөрчлөх тухай яриад эхлэвүү
2 | 0 Хариулах
зочин [192.82.69.127] 2021/11/18
Эхлээд ШУАийн хүрээлэнгийн байрыг орж үзээд жорлонд бие засаад гараа угаах гээд үзээч ээ
7 | 0 Хариулах
Зочин [66.181.182.27] 2021/11/18
Эхлээд цахим аюулгүй байдлаа сайжруулахад анхаарна уу даа? Агуулга биш хэлбэрийг нь л дуурайгаад байх болтой юм аа
11 | 0 Хариулах
Zochin [126.74.72.33] 2021/11/18
Zuv. Tom setge
0 | 3 Хариулах
Зочин [156.146.59.20] 2021/11/18
Эхлээд PayPal шийдчэх!
6 | 0 Хариулах
Зочин [64.119.20.111] 2021/11/18
Энэ оюуны силикон хомсдолтой хүнээ МАН аваачээ улс сүйрүүллээ
12 | 0 Хариулах
Molor-Erdene Philosophy [122.201.22.222] 2021/11/18
ter yahav tsaana chin hyatduud hiliin busiig naashluulsan baina ene talaar yagaad turiin 3 undurlug yuch medeelehgui baina ve yu bolj bainaa ter yavdal unen yumu esvel hudlaa yumu tailbar hiihiig shaardaj baina
1 | 0 Хариулах
ТҮҮХ [66.181.164.31] 2021/11/18
ЯМАРЧ ТООЦОО СУДАЛГАА ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ БОЛОМЖ БАЙХГҮЙ БАЙЖ ХУДАЛАА ХЭЛДЭГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ
15 | 0 Хариулах
Зочин [66.181.161.75] 2021/11/18
БУЯНТ УХААГ ОЮУТ УХАА ГЭЖ СЭТГЭЭД ЯВБАЛ ЦАХИУРЫН ХӨНДИЙД ОЧИХ ЮМ БНА ТЭНД ЯПОН ЛУГАА ХӨГЖИЛ БАЙГАА ТЭЭ ДАРГА АА...
7 | 0 Хариулах
Зочин [94.231.255.221] 2021/11/18
Миний бодлоор, өөр хотод (Дархан, Эрдэнэт) эсвэл хотоос зайдуу газар хиймээр. Энийг нь дагаад тухайн газрын дэд бүтэц ч хөгжинө. Тэр нэг Айргийн Өргөө гэж солиорж байхаар тэндээ хиймээр юм.
19 | 0 Хариулах
Zochin [103.229.120.241] 2021/11/18
Аанхаа тийм шүү
2 | 0 Хариулах
Ойлгомжгүй [37.120.192.86] 2021/11/19
Ойрхноороо Төв аймаг, эсвэл чөлөөт бүс гэж зарласан газрууд нь хөгждөггүй. Дархан Эрдэнэт рүү завгүй сүлжилдээд байдаг.
0 | 1 Хариулах
монгол [64.119.20.102] 2021/11/18
улсын хөрөнгө мөнгийг цацаж өгнөө хөө гэхвийдээ
7 | 0 Хариулах
Зочин [37.120.192.85] 2021/11/18
Ebarimt, emongolia юу байдаг төрийн үйлчилгээнд үүсгэсэн дансаа өөрөө устгаж болдог болго ! Жижиг сажиг алдаа аймаар их ! Ямар ч тэнэг программист тийм юм хийгээд суухгүй. Танай улсад хийгээд төрд ажиллаад явдаг юм байна ! Өөрсдөөсөө ич. Тест ч хийлгүй хүлээж авдаг гэсэн үг ! Тэст хийхэд чи заавал программист ч байх албагүй !
6 | 1 Хариулах
Зочин [37.120.192.85] 2021/11/18
Эхлээд зүгээр л хадгалж буй хүний хувийн мэдээллээ хамгаалаад цахим халдлага эсэргүүцдэг болчих. Төрийн байгууллагын хэн нэгэн ажилтан ажлын шугамаар байгаа мэдээллээ мэдлэггүйгээсээ болж онлаин тавих зам байхгүй болгох. 2. Бүх төрийн албадыг цахим хуудсаараа шууд санал гомдол авдаг болгох (2 хон нүд л хийнэ.) тэр нь автоматаар хуваарилагдах. 3. Төрийн албаны холбогдох утас нь зориулалтаар байх. Жишээ нь Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хотлаинъ буюу гол холбогдох утас руу ажлын цагаар утасдахаар "Би 00-д явж байна" "Би компъютерын дэргэд суугаагүй болохоор лавлагаа өгч чадахгүй, мэдээлэл надад харагдахгүй" "Би корридорт явж байна " гэх мэт хариулт өгдөг. Ганц лавлах утастай тэр нь тэгж хариулдаг. Иймэрхүү алдаа гаргахаа л больчих. Наад захын юмсаа жигдрүүлж байх ёстой байранд нь тавьчихаад дараа нь том том бүлтэр дээ ! ГАХАЙ !
8 | 0 Хариулах
Зочин [37.120.192.85] 2021/11/18
Монгол Банк, Цагдаагийн газар 2 нь хакердуулсан нь ил болоод 7 ч хоноогүй байхад худал чалчихаа л больчих ! Чамд УИХ-н даргын хувьд засч янзлах хууль зөндөө бий. Худалдааны хууль энэ тэр гээд Адаглаад хэдэн дэлгүүрээ бүгдийг нь үнээ бичиж тавих ёстой болгоод хуульчилчих. Метрийн даавуу зардаг лангуу ер нь хэн ч йу ч зарсан үнээ гараар ч хамаагүй бичиж тавиул, 2-т нь Оргил, Номин мэт шиг 2 үнэ бичүүлэхгүй байх. Нэг хуудсан дээр баахан жагсаалт бичихгүй байх. Бөөний худалдаачин бол бөөний худалдаа эрхэлдэг газраа оч. Жижиглэнгийн худалдаачин бол жижиглэнгин үнээ бич. Оргил шиг бөөний үнээ томоор бичээд жижиглэнгийн үнээ жижгээр бичиж тавихыг хориглох ! 2 үнэ бичихийг хориглох. Хямдарсан үнэ бичвэл хуучнаа заавал дарж хямдарсан үнэ нь давхар бичигдэх. Зохицуулах юм тана улсад маш их байна. Зохицуулахад ч тийм хэцүү биш хэр нь хийхгүй замбараагүй яваад л байна ! Оргилын эзэн УИХ гишүүн дээ хэл ! Хүмүүсийг залилж бөөний үнээ томоор тавьж наймаа хийх сайхан зүйл биш !
6 | 0 Хариулах
Зочин [37.120.192.85] 2021/11/18
Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын лавлах үйлчилгээний утас уг нь утасны бичлэг хийдэг гэнэ. Бичлэг хийдэг бол ажилтан нь ажлаа хийхгүй сэлгүүцэж байгааг утсаа авах зохимжгүй үедээ утсаа аваад байгаа зэргийг дарга нь илрүүлж болдоггүй ээ ? Үнэнийг хэлэхэд суурин утас байдаг гэж бодсон чинь зүгээр гар утас бариад сэлгүүцдэг юм биш үү ? Анх бол сайн ажилладаг утасдаад л мэдээлэл авчихаж болдог байсан. Сүүлийн 2 жил ганц ч удаа ажил бүтээгээгүй. Гомдол бичих гэхээр цахимаар гялс биччих юм хуудсан дээр нь байдаггүй. тухайн утас авч буй ажилтан нэрээ хэлдэггүй. Тиймээс хуулийн дагуу нэрээ хэлж ярьж байхыг үүрэгдэх.
7 | 0 Хариулах
Зочин [37.120.192.85] 2021/11/18
Та нарын удирдаж буй улсад сэтгэл хангалуун бус байна. Жижиг алдаа хэт их тэрэндээ бүр дасчихсан энгийн мэт ойлгочихсон.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.218.13] 2021/11/18
ХҮРЭЛСҮХ ОЮУЭРДЭНЭ гэж 2 ЮУ ч мэдэхгүй 2 сайхан мал байгаа даа.Юм яриад ч ойлгохгүй
9 | 0 Хариулах
hoho [103.229.123.210] 2021/11/18
Энд хэн очиж, юу хийх юм бэ? Програмист ч олдохгүй байна даа, монголд
6 | 0 Хариулах
Зочин [37.120.192.85] 2021/11/18
Монголоор дүүрэн байгаа юм бус уу ? Өнөөдөр энд байгаа нэг зараар баахан шалгаруулалт авна гэхээр их байдаг гэсэн үг. Олддоггүй бол гуйгаад явна. 70-80 онд барууныхан Петер чи завтай бол манай үйлдвэрт ажиллаадахаач гэж гуйдаг байсан гэдэг шиг !
0 | 3 Хариулах
Иргэн [103.10.22.88] 2021/11/18
Далайд гарцгүй манай улсын хувьд, энэ өвчний үед 2 хөрш нь хилээ хаагаад боогоод түүнээс үүдээд юмны үнэ өсөөд инфляци үүсээд байна. Харин агаарын хилээ сайжруулаад, ачаа тээвэрийн онгоцны буудал болгоё. Хэдэн ачаа тээвэрийн онгоцууд л хэрэгтэй байх. Үүний үр дүнд: шуудан холбоо, хаяг нэршил, хүргэлтийн үйлчилгээ, хүссэн бараагаа гадаадаас захиалах, гааль татварын үйлчилгээ, барааны үнэ хөөрөгдөлт багасах, хурдан бараагаа авах, экспортын бараануудаа өөр улсуудад гаргах, тээвэрийн үйлчилгээ, эдгээртэй холбоотой ажилын байр бий болгох гэх мэт олон ашигтай талтай.
8 | 0 Хариулах
LoL [64.119.19.249] 2021/11/18
ХҮҮК-ДЭЭ сайн ойлгуулаарай тэгэхгүй бол нөгөөдөх нь тэс хөндлөн юм бодоод эргүүтэж өгнө шүү ххаха
1 | 0 Хариулах
Зочин [150.129.142.136] 2021/11/18
Энэхэдэн малнууд ёстой арай л амьдралгүй хулгайч нар юмаа. Хэнтийд барьсан балгаснууд, усаа зөөдөг усан оргилуур дижитал үндэстэн айргийн өргөө гэлүү түй пяз. Ёстой ийм хогийн хүмүүс бөөндөө саарал ордонд хамтдаа орж байсныг санахгүйм байна
13 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.31] 2021/11/18
АНУСЫН ЦЭРГИЙН ЭМНЭЛЭГТ БАЙХДАА ТАРХИНДАА ЧИП СУУЛГУУЛЦИЙМ. ТЭГЭЭД Л ГЭНЭТ ГЭНЭТ ХАРЬ ГАРАГИЙН ЮМ ЯРИАД ЭХЭЛДИЙМ!
5 | 0 Хариулах
Зочин [107.117.172.7] 2021/11/18
Үгүй ээ наадах чинь харь гаригийн юм яриагүй…..Буянт-Ухаагийн дэнж гэж уужуухан сайхан газар нүдэнд нь мөнгө доллар болж харагдаад…эртнээс нүхээ ухаж мануусын сэтгэл санааг илбэн тохинуулж байна шд…Зандан Т1 хүн биш харин ч бүр айхтар зальтай гүйлгээ ухаантай муу санааны туйл болсон хүн дээ
5 | 1 Хариулах
Зочин [219.120.174.254] 2021/11/18
Ерөнхий зориулалтын нислэгээр аль хэдийн ажиллаад явж байгаа нисэх буудлыг ямар далд юм бодож нураах гээд байна та гуай. Халхын хавтгайд хэдэн байшин барьчих сөөм газар олддоггүй юу чааваас
12 | 0 Хариулах
Зочин [66.181.178.135] 2021/11/18
ГЭНЭТ ГЭНЭТ САНСАРЫН ЮМ ЯРИХ ЮМ МЭДРЭЛ НЬ ЗҮГЭЭР Л БАЙГАА ДАА
10 | 0 Хариулах
Зочин [107.117.172.7] 2021/11/18
Заааа Буянт-Ухаа ингээд өнгөрөө…..Зайсангийн аманд аялал жуулчлалыг цэцэглүүлэн хөгжүүлсэнтэй л адилхан юм болно доо……
15 | 0 Хариулах
Данхрушка ❗ [122.201.21.233] 2021/11/18
Занданшатар гуайн эхнэр ноолуурын компаниараа ЖДҮ-ээс, 10ихнаядын хөтөлбөрүүдээс зээл авбал ашиг сонирхлын зөрчил мөн үү?
8 | 0 Хариулах
Zochin [202.126.89.200] 2021/11/18
Naadah chin zov.
0 | 4 Хариулах