ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Монголбанкны төлбөрийн тэнцэлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экспорт гэх дүн орж иртэл нь дэмжих хэрэгтэй

ikon.mn
2021 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс зохион байгуулсан арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан бол өнөөдөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байна. Тус үзэсгэлэнд нийт 100 орчим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 200 орчим бүтээлийг дэлгэжээ.

Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар ирж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээлтэй танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонслоо.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголбанкны төлбөрийн тэнцэлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экспорт гэх дүн орж иртэл нь дэмжих хэрэгтэй. Эдгээр үнэ цэнтэй бүтээлүүдийг худалдан борлуулах тал дээр төр бодлогоор дэмжин, зохицуулалт хийх ёстой” хэмээн тодотголоо.

 

Үзэсгэлэнгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн хувьд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ бол маш чухал салбаруудын нэг. Хамгийн их ажлын байр хадгалж байгаа салбар. Ажлын байр хадгална гэдэг нь ур чадвараа хадгалж байгаа гэсэн үг. 670 мянган ажлын байр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт бий. Нийт хөдөлмөрийн зах зээлийн 70 орчим хувийг энэ салбар дангаараа эзэлдэг. Нийслэл Улаанбаатар хотын зүгээс Засгийн газартайгаа хамтран бодлогоо нэгтгэж, дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг нь хамгаалах ёстой гэсэн байр суурьтай байна. Тус салбарын бүтээгдэхүүнийг эхний ээлжид БНХАУ-ын зах зээл рүү гаргах ёстой. Хоёрдугаарт, бүтээгдэхүүнээ Япон, БНСУ-ын зах зээлд гаргах талаар судлан, ажил хэрэг болгох үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын төлөөллүүдийг авч явна гэж бодож байгаа. Энэ мэтчилэн бодлого гаргаж, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ бусад орны зах зээлд гаргах ажлыг нийслэлийн зүгээс шуурхай зохион байгуулна” хэмээв.

 

Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээлч сар аяны хүрээнд  соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогод шингээх, иргэдэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын ойлголтыг нэгтгэх, салбар дундын зохицуулалтыг бий болгох тал дээр түлхүү анхаарч байна. Соёлын өв, нөөцийг судалж буй эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээг соёлын бүтээл үйлдвэрлэгчдийн бүтээл, үйлдвэрлэлтэй хэрхэн нэгтгэх ёстой талаар ч мөн судалж байгаа. Оюун санааны томоохон хүчийг техник технологийн давуу талтай нийлүүлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бүтээн, дэлхийд өрсөлдөх нь бидний хамгийн том зорилго болоод байна” хэмээн ярьж байлаа.

Үзэсгэлэнд оролцогч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид санал, сэтгэгдлээ хуваалцав.

 

Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч У.Ганцэцэг “Нийт 11 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч дундаас 100 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг сонгон, өнөөдрийн үзэсгэлэнд орох боломжийг нээж өгсөн. Тус 100 аж ахуй нэгжийн нэг болоод өнөөдрийн үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдрийн үзэсгэлэнгээр Нийслэлийн Засаг дарга болон Соёлын яам жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Цаашид ажиллах хүч, ажлын байр, урлан, техник хэрэгсэл гээд бусад тулгамдаж буй асуудлыг бодлого тодорхойлогчид шийдвэрлээсэй” хэмээн саналаа хэлэв.

 

Налайх дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Б.Бадмаабазар “Манайх 20 гаруй жилийн турш уламжлалт хөгжмийн зэмсэг бүтээж байна. Өнөөдрийн үзэсгэлэнд 4-5 бүтээлтэй ирсэн бөгөөд эхнээсээ үнэлгээ авч эхэллээ. Бидний бүтээлийг мэргэжлийн уран бүтээлч, байгууллагууд сонирхож байгаа нь  маш том боломж болж байгаа юм.  Бидэнд улсаас тогтоосон үнэлгээ, үнэлэмж гэж байхгүй. Гагцхүү ард түмэн, мэргэжлийн уран бүтээлчдийн үнэлэмжээр үнэлэгддэгээрээ онцлогтой” гэв.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[103.80.210.183] 2021/11/8
чиний хэдэн яннхан хүүхнүүд дэмжээд сайд болгоод байдагтай чинь адихан гэж санаа юу шааал өөр вм байдаг юм аа.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.113.238] 2021/11/8
yahaaraa Mongol banknii tentseld ordiin. Erguugee gahuulj yavah yum aa
0 | 0 Хариулах
зочин [202.126.88.52] 2021/11/7
Эгчийн пиджак 5600 доллар буюу 16 сая төгрөг
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.247] 2021/11/7
Мэргэжлийн хяналтынханд үйлдвэрлэл босгож ирэх даалгавар өг. Наадуул чинь л дөнгөн данган эхэлж байгаа үйлдвэрлэлийг нухчин дараад байдаг юм шүү.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2021/11/7
Улайн цайм дүрэм журам зөрчихгүй үйлдвэрлэл явуулаач.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.87.72] 2021/11/7
Энхболд, Номин, Сумьяабазар гээд их л чадваргүй, туршлагагүй, ядахдаа сурлага муутай байсан хүмүүс байх юм даа.
0 | 0 Хариулах
Зочин [79.141.162.81] 2021/11/7
hilee haachaad uhsenii chin export
2 | 0 Хариулах
Зочин [49.0.142.81] 2021/11/7
Монголын 100жилийн баялгийг хамж авсан 30гэр бүл гэгддэг олигархууд нь монголын хил гараад сураггүй байхад энэ муу хэдэн гар урлалын юм хийдэг улсууд гадаад зах зээлд гартлаа өдий байлгүй дээ, уул нь тэр Нямтайшир Оджаргал Сахал Эрдэнэбилэг Дэлгэрсайхан эд нар нь л улсын хамаг юмыг авснаараа гадагшаа гадныхантай өрсөлдмөөр дөө
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2021/11/7
30 айлийн жагсаалт харъя !
0 | 0 Хариулах
Bayraa [103.229.122.146] 2021/11/7
Bolio boli butku2
1 | 1 Хариулах
Зочин [137.229.82.91] 2021/11/7
Энэ соёлын сайд ийм ажил хийж байхаар Монгол улсын соёлын өвийг Юнеско-д бүртгүүлэх, Монголын соёлын өвийн талаар үнэн зөв мэдээллийг Дэлхийд түгээх ажил хийгээсэй! Юнеско сайт дээр Хар Хорины зургийг Солонгос иргэн өөрийн нэрээр оруулсан байна! Манай Монголд сайн фото зурагчид зөндөө л бга...
1 | 1 Хариулах
Zochin [66.181.160.102] 2021/11/7
Хот цэвэрхэн , аюулгүй, хулгаагүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа гаднын жуулчдад
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2021/11/7
Иргэддээ гээч.
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.71.227] 2021/11/6
сайн байцгаана уу? ЭНЭ,одоо, ЯАНАДАА ЯАНА. ЗҮГЭЭР Л, 1.ҮЙЛДВЭР 2. БҮТЭЭГДЭХҮҮН 3. ХУДАЛДАА ГЭХ ҮНДСЭН 3 ТУЛГУУР МААНЬ МАШ ИХ ТУН ОЛОН ЭДЭЭР ЮМААР ЗҮЙЛЭЭР СҮЛБЭЛДДЭГ СҮЛЭЛДДЭГ АМЬТАЙ Ч АМЬГҮЙ Ч БҮХ ЭД ЭСҮҮД НЬ, СУУРИАСАА, ҮНДСЭЭСЭЭ, ЭХЭЭСЭЭ, БУЛГААСАА АВАХУУЛААД ЭЦСИЙН АШИГ ОРЛОГО БОЛОХ ХҮРТЭЛХИДЭЭ ЧАНСАА БҮХИЙ НҮНЖИГТЭЙ, ӨГӨӨЖТЭЙ, ТЕХНИКИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭГЖИЛД ДЭВШИЛД ЗАРДАЛ БОЛООД ЗАРЛАГА БАГАТАЙГААР, ЧАДМАГААР, УЯН НАЛАРХАЙГААР ХУВЬСАЖ ХУВИРЧ САЙЖРААД ЯВЧИХ ЧАДАВХИТАЙ ИЙМ Л ҮНДСЭН ШААРДЛАГА ХЭРЭГЦЭЭ АГУУЛААСТАЙ 3 ТУЛГАР ТУЛГАТ ҮЙЛДВЭР-БҮТЭЭГДЭХҮҮ-ХУДАЛДАА БИЙ БУЙ БОЛГОЖ БАЙЖ Л БИДНИЙ МОНГОЛУУД ХӨРСТӨД БАРАА НИЙЛҮҮЛЭХЭЭ БОДНУУ ГЭХЭЭС ӨӨРӨӨР БОЛ Ч, 1989 ОНООС ХОЙШ ТАГ ШАВАРТ СУУСНААРАА Л БҮҮ ХЭЛ, УЛАМ Л, БҮР, ЛАГ НАМАГТ ШИГДЭЖ ЖИВЭЭД ЭХЛЭХ БОЛЧИХООД Л.
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.71.227] 2021/11/6
НАМ ГЭЭЧ ТОГЛООМЧИДОО ТА НАРТ ГЭЭД ДУУГАРЧИХАД, ЕРДӨӨ Л НАМ ГЭЭД БҮЛЭГЛЭЧИХСЭН ХҮМҮҮС ТА НАР, ТӨРИЙГ ЗАСАГТАЙ НЬ ЗУУРЧ АВАХ ГЭЭД намынхаа нэрээр далайлгаад ч юмуу, эсвээс, нам доторх салаануудаасаа болж, ЯМАР Ч, БҮР ТҮЙ Ч, БОЛЦГҮЙ, БОЛОВСРОЛГҮЙ, НОМГҮЙ, ЭРДЭМГҮЙ, ОЮУГҮЙ УХААНГҮЙ ТӨРГҮЙ ЭТГЭЭДИЙГ, ЭНЭ МЭТЧЛЭНГҮҮДИЙГ МОНГОЛ ТӨРД, ЗГАЗАРТ ОРУУЛААД БАЙДГАА БОЛЬ, БОЛЬЦГОО. ТЭР БҮҮ ХЭЛ, УНШЛАГА САЙТАЙ БАЙГААД Ч, ТҮҮНИЙГЭЭ ЯРИАХААС ХЭЛЭХЭЭС ЦААШГҮЙ, АЛИВААГ ЦАРААР НЬ, ДАЛАЙЦААР НЬ, ЭНГЭЭР НЬ ХАРААЛЖ МЭЛМИЙДЭЖ ТОЛЬДОЖ АТГАНДАА ХИЙГЭЭД АТГАЛТАА ТЭНИЙЛГЭЭД ШҮҮЖ ТУНГААЖ ДЭНСЭЛЖ ЭМХЭЛЖ ЦЭГЦЭЛЖ ЦЭГЦЭРЧ ТЭГШИРЧ МЭДДЭГГҮЙНХЭЭ УЛМААС ЕРДӨӨ Л ҮХЭЖМЭЛ УНШЛАГАТАЙ ЭТГЭЭД НАРЫГ Ч МОНГОЛ ТӨРД Ч, ЗГАЗАРТ Ч БҮҮ ЗҮГЛҮҮЛ. ҮХЭЖМЭЛ, ҮХЭЖСЭН, ҮХЭЖРЭХ, ҮХЖИРСЭН УНШЛАГААР ЯАХЫН, ЯАДАГИЙН. ИЙМ, ЭДГЭЭР ЭТГЭЭД НАРЫН АЛИНГ НЬ Ч, ЯМРЫГ НЬ Ч МОНГОЛ ТӨРД, ЗГАЗАРТ НЬ БИТГИЙ ХАВЬТУУЛ.
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.71.227] 2021/11/6
ЯРИХААС
0 | 0 Хариулах
Данхрушка ❗ [103.26.193.128] 2021/11/6
Данкар төрийн Данкан сайд 😅🫖😂
5 | 0 Хариулах
Зочин [103.229.120.40] 2021/11/6
bi chamd helnee 1 huuhed alsan yadin chi nad 1 amini ortei gelee.chi yu partisanii huges 1 huuge ami nehed abaad.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.40] 2021/11/6
bi chini aab eej 1 huuhdin amin abalgatai geel 21 surguuli deer ohin min alsa da. huner or tolos abdin bol.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.243] 2021/11/6
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нэрийн дор Данхан толгойт боловсрол мэдлэггүй, нэг л юмаа хийгээд бдаг ахынхаа бизнест мөнгө гаргуулж авна, энэ сайданцар телевиздээ мөнгө авна, за ингээд л дуусна дөө
11 | 0 Хариулах
Зочин [103.212.118.252] 2021/11/6
Оюуэрдэнэ Сумъяабазар нарын эргүү орчин цагийн НЯНГАР -ууд аа зайлаачээ
8 | 0 Хариулах
Зочин [66.181.179.76] 2021/11/6
teneg iljig zail
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.82] 2021/11/6
Соёлын гэсэн нэр зүүсэн эсэхээс үл хамааран хэн юу худалдаж авах вэ гэдэг л энгийн худалдааны асуудал шүү дээ. Хүний хэрэгцээ сонирхолд хүрэхгүй бол ямар ч нэртэй байгаад зарагдахгүй, янз бүрийн нэр хөөцөлдөх биш, үйлдвэрлэл гэсэн нэг л ойлголт байдагийг хэн бүхэн мэднэ. Иймд ердийн худалдаанд элдэв нэр өгч сүржин даржин загнахаа болимоор санж
10 | 0 Хариулах
Зочин [202.126.90.109] 2021/11/6
Энэ соёлын сайд, хотын дарга хоёр хүмүүсийг орчин тойрондоо хог, нус цэрээ хаяхгүй амьдрах арга ухааныг хүмүүсийн ухамсарт суулгах талаар ажил хийгээсэй гэж хүсч байна.Энэ Улаанбаатар хот чинь навсайсан хогон дотроо хутгалдсан бохир заваан болсон байнаа.Дараа нь бусад юмаа ярь.
12 | 0 Хариулах
Зочин [156.146.59.10] 2021/11/6
Уучлаарай Монгол улс PayPal-аас мөнгө хүлээн авах боломжгүй.
3 | 2 Хариулах
Зочин [49.0.142.81] 2021/11/7
Paypal с өөр юм мэддэггүймуу тэнэгээ
2 | 1 Хариулах
Зочин [192.82.87.72] 2021/11/7
наад чинь энийгээ бүх мэдээний доор бичдэг юм. Шар хаднаас очоод paypal гэж үглээд л хана руу ширтээд суудаг өвчтөн байна уу асуувал бараг олдоно
1 | 1 Хариулах