ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчний үнийг 2022 оны зургаадугаар сарын 1-н хүртэл нэмэгдүүлэхгүй байхыг даалгав

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Үүний дотор бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай холбоотойгоор дараах ажил, арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. 

  • Төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор механикжсан агуулахыг нийслэлийн өмчид шилжүүлэн авч, удирдлага, менежментийг хариуцан ажиллах
  • Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 11, 12 дугаар сард махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас доошгүй байршилд зохион байгуулах, шуудан хүргэлтийн үйлчилгээг ашиглан айл өрхөд өвлийн идшээ татан авах нөхцөлийг бүрдүүлэх
  • Хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, худалдан борлуулах ажлыг зохион байгуулах
  • Хөдөө аж ахуйн корпорац байгуулах. Уг байгууллагаар дамжуулан хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц, улаан буудайн нөөц бүрдүүлэх замаар үнийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх
  • Эрчим хүчний үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 01 хүртэл нэмэгдүүлэхгүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүн, хүнсний сав баглаа боодол, бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг Гашуунсухайт, Ханги, Бичигт боомтоор нэвтрүүлэн, импортлоход аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийг хилийн боомтуудад татан ажиллуулж, шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Мөн импортоор оруулж ирэх хүнсний зориулалттай ачааны хагас болон битүү вагоныг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлаар хуулийн төсөл боловсруулан шийдвэрлүүлэхийг Сангийн сайд болон Зам тээврийн хөгжлийн сайд нарт үүрэг болгов.

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
уншигч [202.55.191.45] 2021/11/6
Бисдануудаа дундаж давхаргынхан чинь татвараар шулуулсаар элгээрээ хэвтсэн.Нийгмийг дундаж давхарга нь авч явдаг юм шүү дээ.Өөдлөхийг боддоггүй хараал идсэн гуйлгачингуудаа тэжээсээр,халамжилсаар сөнөлөө энэ улс чинь...Дээр байгаа хулгайчуудаа
0 | 0 Хариулах
эээ [103.229.123.100] 2021/11/4
ИНГЭЖ аргацаасан байдлаар хол явахгүй эээ.. зүгээр монгол хүмүүстээ газарын олгоод хүлэмж олоноор барич.. засэгт газар мөнгө байна.. хүмүүст газар мөнгө алга.. хийе гэсэн сэтгэл байна.. зар гаргахад л үйл олоороо тариад өгие гээл гараад ирнэ.. тэгээл мөнхийн байнгын нарын ногоотой болно.. наад нэг удаагын арга хэмжээ чинь хог баас л болно ..!! монгол хүнд юу ч наалдахгүй !! үлдэхгүй ! маш хортой шийдвэр !!
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.19] 2021/11/3
Teed PYZDA shig ireh jil toggvi BENZINGVI SHAHMAL tulshgvi utgaaraa GOLOG Mongolgol boloh ni dee?
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.67] 2021/11/3
Инфляцийн түвшнээр тэтгэврээ нэмээч ээ эрхэм мэдэлтнүүд ээ???? Ковидаас үлсэн хэд нь тураалаар үхмээргүй л байна.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.193] 2021/11/3
odoo tegwel owliin hvitend toggui bolwol gaihah shaardlaga bhku l yum bn
1 | 0 Хариулах