Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос урлаг, спортын зарим арга хэмжээг өнөөдрөөс нээж байгаатай холбогдуулан хийсэн мэдээлэлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.
Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдийн асуултуудад хариулах үедээ ФИЛОСОФИ гэдэг үгийг хоёр минутад таван удаа ашигласан нь анхаарал татсан юм.
- Төр бүх зүйлийг хийдэг субъект биш. Хэрэв төр бүх зүйлийг хийе гэвэл зах зээлийн чөлөөт эдийн засгийнхаа өнөөдрийн философиос ухрах хэрэгтэй болно гэсэн үг. Өнөөдрийн энэ зах зээлийн чөлөөт эдийн засагт орсон философи юу вэ гэвэл төр хувийн хэвшилд ашиггүй байгаа зүйлийг хийе, хязгаарлагч хүчин зүйлүүдийг авч хаяъя. Бусдыг нь баялаг бүтээгчид хийх нээлттэй орчин ил тод байдлыг дэмжье гэдэг ийм л философи юм.
- И-Монгол академи байгуулах талаар бүтэц сонин биш, шийдлээ хурдан гаргах нь туйлын чухал, яаж ажилласныг цаг хугацаа үнэлэх асуудал. Тиймээс төрийн захиргааны хөшүүн биш бүтэцтэй байх философи барина.
- Монгол Улсын 2022 оны төсөв дээр Засгийн газар хэд хэдэн философи барьсан.
- Төрийн байгууллагуудын үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бодлогын шинэчлэлтэй холбоотой том компанийг үндэсний компаниуд гаргаж ирээд стандартад нийцвэл үйлчилгээн дээр байгаа зардлыг хувийн хэвшилд санал болгоход бэлэн. Философи нь тийм.
- Гадаад хөрөнгө оруулалт огт байхгүйгээр Монгол Улс хөгжье гэдэг философи руу явж болохгүй. Ингэвэл 1992 оноос хойш явж байгаа зах зээлийн чөлөөт эдийн засгаас татгалзсан бодлого болно.
- Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжвэл цар тахлыг бид богино хугацаанд давна. "Алсын хараа 2050"-ийн эхний 10 жилийн бодлого бол хязгаарлагч хүчин зүйлүүдээ багасгах. Энэ дээр л шинэ сэргэлтийн бодлогын гол философи нь нуугдаж байгаа гэж болно.
ВИДЕО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!