ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

М.Есөнмөнх: Цар тахлын үед хамгийн их хохирол амссан салбар бол аялал жуулчлал, зочлох үйлчилгээнийхэн

ikon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN

Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн салбар бол аялал жуулчлал, зочлох үйлчилгээнийхэн юм. Улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулдаг энэ салбарт олон сорилт, бэрхшээл тулгарч байна. Тиймээс эгнээндээ 5,000 гаруй аж ахуйн нэгжийг нэгтгэж, 50 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг зочлох үйлчилгээний салбарынхан их хурлаа хийхээр болжээ. Энэ талаар Монголын Ресторан, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнхтэй ярилцлаа.

 

-Монголын Ресторан, зоогийн газрын холбоог та бүхэн ямар зорилгоор байгуулсан бэ?

-Монголын Ресторан зоогийн газрын холбоо нь зочлох үйлчилгээний салбар, тэр дундаа ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, бүх төрлийн баар, лоунж, эвэнт холл, сүлжээ хоолны газруудыг нэгтгэсэн томоохон төрийн бус байгууллага юм. Бид салбарынхаа эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь төрд уламжлах, бизнес хийх орчныг бүрдүүлэхэд төр засагтай хамтран ажиллах зорилгоор буюу гишүүддээ үйлчлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Манай салбарт үйл ажиллагаа явуулж буй ресторан, лоунж, бүх төрлийн бар (паб), зочид буудал-жуулчны баазын дэргэдэх зоогийн газар, эвэнт холл/хүлээн авалтын танхим, бүх төрлийн сүлжээ ресторан, цайны газар, кафе, кофе шоп, түргэн хоол, катерингийн үйлчилгээ, эвэнт зохион байгуулагч, хоол, уух зүйлийн (F&B) ханган нийлүүлэгч компани, зочлох үйлчилгээний мэргэжлийн тогооч, ресторатор, судлаач, экспертүүд бидэнтэй нэгдэх боломжтой.

- Танай холбоонд нэгдсэнээр бизнес эрхлэгчдэд ямар давуу байдал үүсэх вэ?

-Монголын хоол үйлдвэрлэл, уух зүйлс, үйлчилгээний бизнес эрхлэгчид маань нэгдсэн нэг төрийн бус байгууллага буюу Монголын Ресторан, зоогийн газрын холбоонд гишүүд болж нэгдсэнээр:

Нэгдүгээрт, бизнес эрхлэгчдийн нэгдмэл, хүчтэй дуу хоолойг төр засагт хүргэж, бодлогын чанартай нөлөөлөл үзүүлж, салбартайгаа холбоотой лоббиг хууль ёсны дагуу хийхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг болно.

Хоёрдугаарт, бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэл, холбооны үйл ажиллагааны чиглэл тодорхой болж, ТББ нь бие даасан бүтэцтэйгээр гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд тогтвортой үйл ажиллагаа явуулах чадавхтай болно.

Гуравдугаарт, хурдацтай хөгжиж буй салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэхийн тулд мэргэжлийн сургалт, үзэсгэлэн, тэмцээнүүдийг зохион байгуулах, хамтдаа хурдацтай хөгжих шаардлага бидэнд тулгарч байна. Холбоонд маань бизнес эрхлэгчид олноор нэгдсэнээр энэ бүхний суурийг бүрдүүлэхэд ихээхэн  ач холбогдолтой юм.

- Цар тахал зочлох үйлчилгээний салбарт хэр нөлөөлж байгаа бол?

-Ковид-19 цар тахлын улмаас олон хүн ажлын байргүй болж, түрээсээ төлж чадахгүй, компаниуд өр зээлээ төлж чадахгүйд хүрч байгаа. Монголын зах зээл дээр нарийн ногооны хомсдол үүссэнийг та бид бүгд мэдэж байгаа. Энэ бол улс орны эдийн засаг маш эмзэг байгааг харуулж байна шүү дээ. Хятад улс хилээ долоо хоног хаахад л нарийн ногооны хомсдол үүссэн. Өнөөдрийн байдлаар, нарийн ногоо, жимсний 50 гаруй төрөл тасраад 14 хонож байна. Рестораны хоолны орцын 30-40 хувийг бүрдүүлдэг бүтээгдэхүүнүүд байхгүй.

Нөгөөтээгүүр сүүлийн хоёр жилийн хугацаанд найман удаад цагийн хязгаарлалтад орж ажилласан. Одоог хүртэл бид 50 хувийн дүүргэлттэй ажиллаж байгаа.

Өөрөөр хэлбэл, жирийн үед олж болох байсан орлого 50 хувиар буурсан гэсэн үг. Зочлох үйлчилгээний салбарын хувьд, 2020 оны гуравдугаар сараас эхлэн 20 сарын хугацаанд  130 хоног бүрэн зогсож, 300 өдөрт  цагийн хязгаарлалтай, 60 хоног зөвхөн хүргэлтээр ажиллахын сацуу байнгын 50 хувиас хэтрэхгүй дүүргэлттэй ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилд бид нийт борлуулалтынхаа 40 хувьд ч хүрч чадаагүй. Боловсон хүчнийхээ 35-40 хувийг алдсан. Нэг ёсондоо, салбарын ажилгүйчүүдийн тоо энэ хэрээр нэмэгдэж, таван ресторан тутмын нэг нь хаалгаа барьсан. Зочлох үйлчилгээний салбарын өөр нэг томоохон төлөөлөл бол зочид буудал. Зочид буудлын чиглэлээр 600 гаруй байгууллага үйл ажиллагаагаа явуулж, 38 мянга гаруй хүн ажилладаг. “Эдийн засаг зогсонги үед нийт ажилтны 60 хувийг ажлын байраар хангаж чадаагүй, энэ төрлийн бизнесийн найман хувь  нь дампуурчээ” гэсэн статистик мэдээлэл бий.

Танд нэгэн жишээ хэлье л дээ. Европд ажиллаж байсан залуу Монголдоо бизнес хийхээр шийдэж, шинэхэн хороололд түрээсээр Pub нээн ажиллуулж л дээ. Ингэхдээ хуримтлуулсан 180,000 ам.долларыг зарцуулж, заримыг нь хүнээс зээлж, ресторан-пабаа дөнгөж ажиллуулж байтал нийслэлийн Засаг дарга орон сууцны
нэг давхарт согтууруулах ундаа зарж борлуулах боломжтой цагийг 04 цаг хүртэл байсныг 00 цаг болгож шийдвэрлэсэн нь 2018 оны явдал санагдана. Өнгөрсөн оны эхээр цар тахал гарснаас хойш ресторан, паб, кафе онгойх, хаах, цагийн хязгаарлалттай ажиллах гэх мэт олон хүндрэл гарлаа. Бас нэг зүйл нь 2021 оны эхээр бар/пабыг ажиллуулж болохгүй, зөвхөн ресторан, түргэн хоолны газруудыг ажиллуулах захирамж гарахад салбарын бизнес эрхлэгчид “Зөвшөөрлөө өөрчлөөд рестораны үйл ажиллагаагаар ажиллая” гэдэг хүсэлтээ харьяа дүүрэгт гаргахад зөвшөөрөөгүй. Дээр ярьсан залуугийн хувьд, хий дэмий түрээс төлж, алдагдал хүлээсэн. Юун нөгөө 4-5 жилийн дотор оруулсан хөрөнгөө буцааж олоод ашигтай ажиллах вэ. Эх орондоо бизнес эрхлэхээр ирсэн тэр залуугийн хүсэл мөрөөдөл талаар болсон нь тун харамсалтай. Ийм жишээ олон бий.

- Аялал жуулчлалын салбарын тухайд?

-“Цар тахлын үед хамгийн их хохирол амссан салбар аль вэ” гэвэл, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарыг нэрлэнэ. Маш олон ажилчнаа алдлаа шүү дээ. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь ажлын байруудыг хадгалж үлдэх юм гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн шүү дээ. Үнэнийг хэлэхэд, манай салбарт бизнес эрхлэгчдээс 5-7 хувь нь л тэрхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Олонхынх нь зээл бүтээгүй. Учир нь банкныхан манай салбарыг “Хамгийн эрсдэлтэй салбар” гэж үзэж байгаа. Үйл ажиллагаагаа хэзээ хэвийн явуулах нь тодорхойгүй, дандаа цагийн хязгаарлалтад ордог, нээсэн ч 50 хувийн дүүргэлттэй, хил хаагдсан учраас зочид гийчид, жуулчид ч ирэхгүй учраас арга ч үгүй биз. Цар тахлын энэ хүнд нөхцөлд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынхан төрөөс ямар ч дэмжлэг, туслалцаа аваагүй.

Аялал жуулчлалын холбоо, Зочид буудлын холбоо болон энэ салбарт үйл ажиллагаагаа явуулдаг холбоод хамтарч, яамд, холбогдох газруудад хүсэлт тавьсан ч үр дүнд хүрээгүй. Бидэнд хариу ч өгөөгүй. Харин өнгөрсөн зургадугаар сараас нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар болон түүний багийнхан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа манай салбарынхантай ойлголцож, бизнесийн байгууллагуудыг үе шаттайгаар нээж эхэлсэн. “Нийслэлтэй хамтарч Хариуцлагын гэрээг анх санаачилж хэрэгжүүлсэн нь үйл ажиллагаа явуулах тулгуур аргачлал болсон” гэж бид үзэж байгаа. Одоо нээгдээгүй гэвэл, диско клаб л байна. Диско клабуудаа ажиллуулахын төлөө зүтгэнэ дээ. Манай холбооны зүгээс цар тахлын нөхцөл байдал аажимдаа сайжирвал 50 хувийн дүүргэлтийг агааржуулалт сайтай, зай талбай томтой үйлчилгээний газруудаа 70 хувийн дүүргэлттэй болгох санал тавих гэж байгаа. Цагдаагийн байгууллага, МХЕГ-ынхантай ойлголцож ажиллах шаардлага ч байна. Учир нь хяналт шалгалттай холбоотой мэдээлэл, торгууль тавих, тусгай зөвшөөрөл хураахтай холбоотой гомдол, санал бидэнд их ирдэг. Хэдийгээр ихэнх тохиолдол асуудал манай салбарынханд байдаг ч уян хатан хандаж, торгож шийтгэхээс илүү анхааруулах, алдаа оноог нь залруулах тал дээр ажиллах хэрэгтэй.  

- Үүссэн нөхцөл байдлыг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Монголын Ресторан, зоогийн газрын холбооны зорилгоо илүү тодорхой болгож, хоол үйлдвэрлэл, уух зүйлс, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдээ дэмжих, тэдний эрх ашиг, ирээдүйн хөгжлийн төлөө дуу хоолой, үзэл бодлоо төр засагт хүргэх, оновчтой зөв шийдвэр гаргахад нөлөөлөхүйц олон гишүүнтэй, хүчтэй, нэгдмэл байгууллага болж ажиллах хэрэгтэй байна. Хамгийн гол нь төрийн байгууллагуудаас гаргаж буй гэнэтийн, хоорондоо уялдаа холбоогүй шийдвэрүүдийг засаж залруулахад хамтран ажиллах, улс орны эдийн засгийг сэргээхэд салбарын гүйцэтгэх үүрэг, онцлогийг төр засаг, банк санхүүгийн байгууллагууддаа ойлгуулж, тэдэнтэй хамтран ажиллах гээд маш олон ажил байна.

- Дээрх асуудлыг шийдэхийн тулд Монголын Ресторан, зоогийн газрын холбооны зүгээс ямар ажлуудыг хийхээр төлөвлөж, мөн хэрэгжүүлж байна вэ?

- Зочлох үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчид дор бүрнээ хямралд өртөж, хүнд хэцүү байдалд орсноо төр засагт уламжлахыг хүсдэг ч хүчин мөхөстөж байсныг бид бүгд мэдэж байгаа. Хувийн хэвшлийнхэн, төр засгийн хооронд гүүр нь болж ажиллах чадвартай, олон гишүүнтэй, хүчтэй, мэргэжлийн төрийн бус байгууллагатай байх шаардлага бидэнд тулгарлаа. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг үндэслэж манай холбооноос санаачлан хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарынхан нэгдэж, бизнесийн эрүүл орчинд өрсөлдөх, өөрсдийн эрх ашиг, ирээдүйн хөгжлийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэх, нэгдмэл зорилготой байхын төлөө Хоол үйлдвэрлэл, уух зүйлс, зочлох үйлчилгээний салбарын их хурлыг 2021 оны аравдугаар сарын 30-ны өдөр хийхээр төлөвлөж байна. Хэрэв та ресторан, хоол & уух зүйлээр (F&В) үйлчилдэг ресторан, баар, паб, караоке, лоунж, түргэн хоол, цайны газар, кофе шоп, эвэнт хоол, зочид буудал, жуулчны баазын дэргэдэх хоолны үйлчилгээний бизнес эрхэлдэг бол, танай аж ахуйн нэгж цар тахлын үед эрх ашгаа хамгаалуулах, төр засаг, хууль тогтоомж, дүрэм, журамд тусгах саналаа хүргэж, салбарынхаа мэдээллийг түргэн шуурхай авахыг хүсэж байгаа бол, ижил төрлийн бизнес эрхэлдэг мэргэжил нэгтнүүдтэй санал солилцох, туршлага судлах, ханган нийлүүлэлтийн асуудлаар мэдээлэл авахыг хүсэж байгаа бол Хоол үйлдвэрлэл, уух зүйлс, зочлох үйлчилгээний салбарын их хуралд заавал оролцоорой.

-Их хурлаас ямар үр дүн гарах бол. Шуудхан асуухад, энэ салбарт бизнес эрхлэгчдэд хэр ач холбогдолтой арга хэмжээ болох вэ?

-Их хурлыг бид танхим болон цахимаар зохион байгуулна.

Энэ их хурлаар ресторан, зоогийн газрын 5000 гаруй бизнес эрхлэгч, эздийг нэгэн талбарт цуглуулж салбарын хөгжил, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой.

Мөн Удирдах зөвлөлийн гишүүдээ шинэчлэх, удирдлагуудаа сонгох, мэргэжлийн ажлын аппараттай байгуулах юм. Нэг зүйлийг онцлоход, зочлох үйлчилгээгээр мэргэшсэн, энэ салбарт хүч сорих зорилго, амбицтай хүн байвал бид гүйцэтгэх захирлаар ажиллуулахад бэлэн. Өөрчлөлт шинэчлэл хийхийг хүссэн, салбарын онцлогоо мэддэг, нийт гишүүдийнхээ төлөө ажиллая гэсэн залуу лидерүүдийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгоход бид баяртай байх болно.

-Их хуралд оролцохын тулд хэрхэн бүртгүүлэх вэ?

- Манай холбооны www.mongolianrestaurants.mn вэб хуудсанд зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч, цахимаар бүртгүүлэх боломжтой. Мөн: facebook.com/MongolianRestaurant/ Утас: 80003455

- Холбооныхоо цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулбал?

-Монголын Ресторан, зоогийн газрын холбоо бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, гишүүддээ үйлчлэх, салбарын томоохон арга хэмжээг зохион байгуулах, гадаад харилцааг өргөжүүлэх, дэмжлэг үзүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр ажилладаг. Эдгээр үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор дэд чиглэлүүдийг тодорхойлсон. Тухайлбал:

“Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах” чиглэлээр:

  •  Салбарын тулгамдсан асуудлаар төр засагт дуу хоолойгоо хүргэх ба бодит үр дүнд хүрэх
  • Хууль, дүрэм, журам, стандарт гэх мэт хууль эрх зүйн асуудлаа хамгаалж, салбарынханд ээлтэй хууль дүрэм, захирамж гаргуулахын төлөө ажиллана
  • Хууль хяналтын байгууллагатай хамтарч гишүүдийн эрх ашгийг хамгаална
  • Салбарынханд тавьдаг төр засгийн дарамт, шахалтыг зөөлрүүлэх бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах
  • Эдийн засгийг сэргээх тухай Засгийн газрын хөтөлбөрт эрчимтэй оролцох

Гишүүдэд үйлчлэх чиглэлээр:

  • Хууль, эрх зүйн чиглэлээр мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөх
  • Төр засаг, хууль тогтоомж, дүрэм журмын сүүлийн үеийн мэдээллийг дотоод сүлжээгээр цаг алдахгүй мэдээлэх
  • Гадаад харилцаа, уралдаан тэмцээн, сургалт, зөвлөгөөний тухай сүүлийн үеийн мэдээллийг дотоод сүлжээгээр цаг алдахгүй мэдээлэх
  • Гадаад, дотоодын мэргэжилтнүүдээр тогооч, үйлчилгээний мэргэшсэн олон төрлийн сургалтууд зохион байгуулах
  • F&B ийн ханган нийлүүлэгчдийн томоохон платформ хийж гишүүдээ хөнгөлөлттэй үнээр ханган нийлүүлэлт хийнэ
  • IT-ийн шинэ арга хэрэгслийг ашиглан гишүүддээ үйлчлэх том платформтой болж маш хурдан мэдээлэл солилцох системтэй болно

Томоохон арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр:

  • Ресто-Экспо салбарын мэргэжлийн үзэсгэлэн арга хэмжээг хоёр жил тутамд зохион байгуулах
  • Топ менежерүүдийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулах
  • Ахлах тогоочийн Мастер класс зохион байгуулах
  • Салбарын менежментийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах
  • Салбарын шилдгүүдээ жил бүр шалгаруулах

Гадаад арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр:

  • Олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэж, гадаад харилцааг идэвхжүүлж гишүүддээ хүртээмжтэй болгох. Энд маш их боломж байгаа
  • Гадаадаас мэргэжилтнүүд, экспертүүд урьж авчрах, сургалтууд зохион байгуулах
  • Олон улсын арга хэмжээнүүдэд гишүүдээ хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр оролцуулах

Мөн шаардлагатай бол бид төрийн зарим үүргийг хэрэгжүүлж болно. Жишээ нь үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх зөвшөөрөл олгох зэргийг дурдаж болох юм. Гэхдээ бид холбоогоо нэгдсэн чадварлаг институци болгож байж энэ төрлийн ажлыг хийж, гүйцэтгэж болно. Яагаад болохгүй гэж.

Иймд салбарын бизнес эрхлэгчдээ хамтдаа хөгжин дэвших, мэргэжлийн хүчирхэг холбоондоо гишүүнээр элсэж, хамтран ажиллахыг уриалж байна. Ингэснээр мэргэжлийн жишиг холбоо бий болж, бусдадаа үлгэр дуурайлал үзүүлдэг болох ч юм билүү. Тийм учраас би салбарынхандаа итгэж байна. Бид хамтдаа чадварлаг, мэргэжлийн холбоог босгож чадвал эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулж чадна. Манай салбарынхан үргэлж шинийг илэрхийлж, урлаж бүтээдэг, цаг наргүй ажиллаж чаддаг хөдөлмөрч хүмүүс. Би хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхандаа бүрэн итгэж байна.

Өөр нэгэн зүйлийг хэлэхэд, иргэдийн эрүүл мэндэд учруулж байгаа цар тахлын хүндрэлүүдийг эрсдэл багатай даван туулахад эрүүл мэндийн салбарынхан цаг наргүй хөдөлмөрлөж, вакцинжуулалтыг өндөр хувьтай хийсний хүчинд халдвар хамгааллын дүрмээ баримталж, 50 хувийн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн нь санхүүгийн байдал дөнгөж л сэргэж эхлэх талдаа орж байна. Монгол Улсын эдийн засгийг сэргээхийн тулд, бизнесийн үйл ажиллагаагаа дампууруулахгүй, ажилтнуудаа орлоготой байлгахыг хичээн ажиллаж буй баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхнээ дэмжин төр засагтай хамтран ажиллах хэрэгтэй. Олон нийт хөл хорионоос залхаж, коронавирусийн халдвартай зэрэг тэмцэж ажил, амьдралын хэвийн хэв маягтаа шилжихийг хүсэж байгаа нь сүүлийн үед зохион байгуулагдаж байгаа олон арга хэмжээнээс ажиглагдаж байна. Иймд бид нөхцөл байдалд дүгнэлт хийж, гишүүн аж ахуйн нэгжүүд, уран бүтээлчдээ ХАРИУЦЛАГАТАЙ хамтран ажиллахыг шахан шаардаж ажиллах болно.

- Ярилцсанд баярлалаа. Танд болон танай холбооныхонд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
71 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.77.108] 2021/10/26
Есөнмөнх өө! Дотнын найз Сайханбилэгийгээ хаана байгааг нь хэлчихгүй юм уу? Интерполоор эрж хайж шогтоод яахав дээ.
0 | 0 Хариулах
Мянгаа [202.126.89.52] 2021/10/26
Бизнес эрхлэгчдийгээ нэгдэхийг урьж байна аа
0 | 0 Хариулах
Мөнх оргил [202.126.89.52] 2021/10/26
Энэ цар тахлын энэ үед их нүдээ олсон хэрэгтэй ажил болжээ
0 | 0 Хариулах
Зочин [103.10.23.209] 2021/10/26
zov tsagtaa zov zuil hiij bn
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.31] 2021/10/26
mash onowchtoi ym boloh gj bgn bn oroltsnooo
0 | 0 Хариулах
ыы [66.181.169.70] 2021/10/26
Дэлхий нийтээрээ тахалд нэрвэгдэж бизнес нь унасан байхад төр засаг руу дайраад байдгаа болих хэрэгтэй хувь бизнесээ өөрсдөө хариуц төр зүгээр байхад зогсоогоогүй ажилласан ч жуулчид чинь ирэхгүй шүү дээ аан тэгэхээр яалгах гээд байгаан
1 | 0 Хариулах
zochin [122.201.26.242] 2021/10/26
👍👍
1 | 0 Хариулах
zochin [122.201.26.242] 2021/10/26
tiim shuu demjij bna
0 | 0 Хариулах
иргэн [103.229.120.110] 2021/10/26
Тийм шүү ,2020 он ялангуяа 2021 онд үйл ажиллагаа урд жилүүдийн 40% тай явж байна ,их олон хүн ажилгүй болсондоо.Төр засаг амьдралгүй шийдвэрээ дахин гаргахгүй байгаасай гэж залбирах юм.
0 | 0 Хариулах
Доржсүх Отгоо [202.126.89.238] 2021/10/26
Demjij bn ✊
0 | 0 Хариулах
Шак [139.5.216.207] 2021/10/25
Ээкийг дэмжиж байна
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.136] 2021/10/25
Uneheer heregtei zuiluud bna. Arga hemjee, ijil salbart ajilj bui negnee demjine gedeg chine ashtai yu daa
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.136] 2021/10/25
Маш зөв
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.33] 2021/10/25
Дэмжиж байна, амжилт хүсье
0 | 0 Хариулах
D.Bolormaa [192.82.73.101] 2021/10/25
Saixan xuraldai bolox ni dee niitiin xool uilchilgeenii salbar maani xul deeree zogsox xeregtei uursdiiguu avaad yvj bga shuu tur zasag ene salbart yu xiisen yum be
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.21] 2021/10/25
хоолны маань 40% нь хужаа гэхээр л өөр юу ч хэлэх вэ дээ
1 | 0 Хариулах
пүүжээ [202.9.41.14] 2021/10/25
Үнэн шдээ
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.123] 2021/10/25
Төр дэмждэггүй юм аа гэхэд саад болохгүй л байвал баярлана
3 | 0 Хариулах
пүүжээ [202.9.41.14] 2021/10/25
Үнэн шдэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.89] 2021/10/25
Уул уурхай нь шавхагдах нөөцтэй салбар Харин аялал жуулчлал зоогийн газар нь үл шавхагдах салбар тул дэмжлэг заавал хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.89] 2021/10/25
Монголын нийт ажиллах хүчний 50% нь хувийн хэвшил Хувийн хэвшлийн 80%нь үйлчилгээний салбар шүү дээ
3 | 0 Хариулах
Deegii [66.181.161.44] 2021/10/25
Дэмжиж байна🤗
1 | 0 Хариулах
Oyuka [202.9.40.197] 2021/10/25
Тийм шүү дэмжиж бна 👏💪🤩
0 | 0 Хариулах
хэрэглэгч [202.126.90.130] 2021/10/25
дэмжиж байна
0 | 0 Хариулах
Gan [122.201.26.242] 2021/10/25
Tiim shu demjij bna ih tulgamdaj bgaa asuudaldaa bugd negdej ajillah tsag ni bolson zow zuitei sanaa bna
0 | 0 Хариулах
Coffee shop [66.181.189.221] 2021/10/25
Ene sanaliig demjij bna. Neg restaurand hdn hun ajilladag bilee terniii tsaana ochnoon olon ger buluud bgaa ter buh humuusee bodsn ni dr shuu!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.110] 2021/10/25
хүнд хэцүү үе гээд суугаад байлгүй санал бодлоо хуваалцаж, үйл ажиллагаагаа сэргээж, сайжруулмаар байна.
0 | 0 Хариулах
Баяа [122.201.26.242] 2021/10/25
Дэмжиж байна
0 | 0 Хариулах
Баяр [66.181.161.52] 2021/10/25
Дэмжиж байна
0 | 0 Хариулах
Баяр [66.181.161.52] 2021/10/25
Олон олон ажлын байрыг бий болгож, үйл ажиллагаагаа тогтвортой авч явдаг, залуучуудын алсын харааг тэлж их зүйлийг зааж сургадаг өгөөжтэй байгууллага шүү.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.26.242] 2021/10/25
zob sanaa bna demjij bna
0 | 0 Хариулах
Ээк [122.201.26.242] 2021/10/25
Дэмжиж байна
0 | 0 Хариулах
Zochin [122.201.26.242] 2021/10/25
Зөв шүү
0 | 0 Хариулах
Хэн нэгэн [66.181.161.123] 2021/10/25
Дэмжиж байна
0 | 0 Хариулах
Tsainii gazar ajilluulagc [122.201.26.242] 2021/10/25
Zov sanaa bna demjij bna Hoolnii uilchilgeenii salbaraa tor zasagaas xarj uzex tsag ni bolson
0 | 0 Хариулах
Zul [192.82.86.155] 2021/10/25
Demjij bna
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.123] 2021/10/25
дэмжиж байна
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.63] 2021/10/25
demjij bn
0 | 0 Хариулах
Zochin [122.201.26.242] 2021/10/25
Цар тахлын улмаас бүх салбар хямарсан. Салбар болгоныг ингээд нэгтгээд зохион байгуулаад явах хүн хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Enhuush [122.201.26.242] 2021/10/25
Zuw zuil hiigeed yawbal salbariihand maani heregtei l tbb bna. Ene hund hetsuu tsag uyd nudee olson zuils ihiig hiigeesei
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.1] 2021/10/25
дэмжиж бна
0 | 0 Хариулах
temka [66.181.161.111] 2021/10/25
demjij bna
0 | 0 Хариулах
otgonsuvd [122.201.26.242] 2021/10/25
Negdej bn
0 | 0 Хариулах
Зочин [122.201.26.242] 2021/10/25
Үнэн шүү энэ салбар маш хүнд байгаа нэгдэх цаг болсон.
1 | 0 Хариулах
Бид нэгдэнэ... [66.181.161.15] 2021/10/25
Нэгдэж, дэмжиж оролцоно. Салбарын хувьд үнэхээр уналтанд орж байна.
1 | 0 Хариулах
Asiana restaurant [66.181.161.89] 2021/10/25
Манайх ч санаа еорилго нэгтэйгээр оролцоно. Бүртгүүлсэн
2 | 0 Хариулах
Amigo drink house [66.181.161.89] 2021/10/25
Burtguulsen. Oroltsonoo. Zov zuitei alkyam gj harj bga
1 | 0 Хариулах
Choco club [66.181.161.89] 2021/10/25
Бид ч бас нэгдэн хүчээ нэгтгэх болно
1 | 0 Хариулах
Bluefin [66.181.161.89] 2021/10/25
Bid negdej idvehtei oroltsoj baigaa
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.141] 2021/10/25
Хэрэгтэй л байгууллага байна.
4 | 0 Хариулах
Зочин [77.37.242.233] 2021/10/25
Орон сууцны доод давхарын баар хоолны газрууд явцгүй ээ. Хэн ч хиншүү үнэрлээд орилоон бахирааныг сонсч суухыг хүсэхгүй.
1 | 3 Хариулах
Иргэн [64.119.25.68] 2021/10/25
Энэнөгөө үнэн худал нь мэдэгдэдгүй бичлэг дээр өндөр өсгийттэй гүйж явдаг гээд яригддаг нөхөр мөн үү.
1 | 0 Хариулах
Dagva [66.181.161.89] 2021/10/25
Mash zuw zuitei ajil bn. Buh hucheerei demjin ajillana
4 | 0 Хариулах
Үйлчилгээний байгууллага: [66.181.161.15] 2021/10/25
Үнэхээр хэрэгтэй байгаа даа. Бүгд хамтдаа нэгдэж дуу хоолойгоо хүргэх нь зайлшгүй шаардлагатай байна. "Манай салбарынхан үргэлж шинийг илэрхийлж, урлаж бүтээдэг, цаг наргүй ажиллаж чаддаг хөдөлмөрч хүмүүс". Санал нэг байна.
2 | 1 Хариулах
[103.80.210.183] 2021/10/25
хаха янханы дамжаа байгууллага байж: их юмаа хийж гэнэ.
1 | 1 Хариулах
Зочин [196.196.150.70] 2021/10/25
ҮХЭЖ ДАЛД ОРСОН МИАТАА ХУРДАН ХУВЬЧИЛДАГСНУУ УСТГАДАГСАНУУ УЧИРЫГ ОЛООЧ !!!! ОЛОН УЛСЫН БУСАД АВИА КОМПАНИАС 5 ДАХИН ӨНДӨР ҮНЭ НЭХДЭГ ПСДАНАР!!! 5 ДАХИН ХЯМД ҮНЭЭР САЙН ҮЙЛЧИЛНЭ ЯВЯА ГЭЭД ОЛОН УЛСЫН АВИА КОМПАНИ ХҮСЭЛТ ТАВИАД БАЙХАД Л ТҮГЖИЛДЭЭД ҮНДЭСНИЙ КОМПАНИ ДАМПУУРЧИХНА БОЛДОГГҮЙ ГЭНЭ. ЭНЭ МЭТ БУСАД УЛСРУУ 5 ДАХИН ХЯМД ЯВАХЫГ ХААЖ БООЖ БН. ҮХЭЖ ХЭВТ!!! ҮНДЭСНИЙ КОМПАНИ НЬ ҮНДЭСТНЭЭ 5 ДАХИН ХОЛГОДОГ НЬ ҮНДЭСТНЭЭ ХАМГААЛЖ БГАА ЦАРАЙ НЬ УУ??? ЭНГИЙН АВИА КОМПАНИАС 10 ДАХИН ДАНХАР БҮТЭЦЭЭ УЛСААР ТЭЖЭЭЛГЭЖ ИРГЭДЭЭР ХҮЧЭЭР ӨНДӨР ҮНЭТЭЙ БИЛЕТИЙГ АВХУУЛДАГ ЛАЛРЫН ГАЗАР НЭГ БНА!!!!! АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛ!!!! МӨН ГАДААДАД МАШИНИЙГ 36 САР ХҮҮГҮЙ ЛИЗИНГЭЭР АВДАГ!!! БАНКНИЙ САЛБАРЫГ БАС ЛЕБАРАЛЧИЛАХ ХЭРЭГТЭЙ! !!!
2 | 1 Хариулах
Зочин [43.242.242.243] 2021/10/25
Энэ салбар хамгийн чухал шүү. Олон зуун хүн хоолоо олж идэж байгаа. Тиймдээ ч энэ өвчний үеэр хамгийн их зовлон амссан. Хөл хорио гээд хамгийн түрүүнд хаагдана. Тиймээс энэ салбарын хүмүүс нэгдэж байж төр засагт дуугаа хүргэж чадна. Амжилт. Би лав оролцох болно.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.101] 2021/10/25
Салбарынхан нэгдэж, асуудлаа шийдэх цаг болсон. Цар тахал гээд юм л бол хаачихна, бүр хамгийн түрүүнд хааж, хязгаарлана. Ажилладаг өдөр ч үгүй, орлого ч гүй, ажиллах хүн ч гүй хэцүү байна. Ийм л үед нэгдэж, салбарынхаа амуудлыг ярьж, шийдэх хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Covid 19 [66.181.161.34] 2021/10/25
Энэ цар тахал дуусаасай. Ажлаа санаа амар хийж сайхан хоолоо зооглож, сайхан кофегоо чанаж үйлчилгээгээ хэвийн явуулах юмсан.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.237] 2021/10/25
Санал нэг байна шүү. Хэцүү цаг үеийг даван туулж байна ш дээ
2 | 0 Хариулах
Энхээ [202.126.89.237] 2021/10/25
Төр засгийн зүгээс энэ салбараа бас дэмжиж өгөх хэрэгтэй шүү дээ
2 | 0 Хариулах
Zochin [64.119.22.74] 2021/10/25
Салбарын үйл ажиллагаа хэвийн явагдвал үйлчлүүлэгч ажилтнууд хэн хэндээ л хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [122.201.26.242] 2021/10/25
Салбарын ажиллах хүчийг төлөөлж олон ажил төлөвлөн ажиллаж байгаа та бүхэнд амжилт хүсье. Нээрээ л манай салбарынхан хамтдаа даван туулж чадна аа.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.25.100] 2021/10/25
Баярцогтын үeд Оюу толгойн хоолны тeндeрийг ч авч байсан хүн насаараа идэх мөнгөө хийсэн биз дээ
2 | 4 Хариулах
Зочин [103.57.93.226] 2021/10/25
Bayartsogtoosooo mungu avaa hugshuuun,
3 | 4 Хариулах
Зочин [203.91.115.49] 2021/10/25
zail tembuutei xar pzdaaa chi ygd uhehgui bna
1 | 5 Хариулах
Зочин [57.73.48.37] 2021/10/25
Нээх сүртэй хамгийн их гэж ирээд л гомдоллох юм. Хүн болгон л аладагдал хүлээж байгаа биз дээ.
2 | 2 Хариулах
Зочин [202.179.24.141] 2021/10/25
гомо
4 | 5 Хариулах
Зочин [49.0.141.60] 2021/10/25
henii yanaagvi adilhan bna.
1 | 3 Хариулах
гуцноо биз айн [103.26.194.237] 2021/10/25
Сайханбалагтай АСЕМ-р их мөнгө хийсэн луйварчин Есөнмөнх
5 | 14 Хариулах
Zochin [192.82.82.62] 2021/10/25
Demjij bna.ajliin amjilt
1 | 1 Хариулах