ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын хөрөнгө оруулалтын үнэ цэнээ өнөөдрийг хүртэл ойлгоогүй бид

ikon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN

Гуравхан сая хүн амтай манай нутагт хөрөнгө оруулах гэж гаднын хоёр бизнесмэн Улаанбаатар хотод барилцаж авч байсан яриа олныг шуугиултал Монголыг дэлхий шохоорхож байсан үе бий. Энэ бол 2010, 2011 он. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт эхэлж, төсөл гараанаас хөдөлж байсан он жилүүд.

Тухайн үед 6 их наяд төгрөг буюу тэр үеийн манай үеийн эдийн засгийн тал орчим хувьтай тэнцэх хэмжээний валютын урсгал Монголыг чиглэж, эдийн засаг түүхэндээ байгаагүй хэмжээгээр буюу 17% хүртэл өсөж, дэлхийг шагшуулж байлаа. УИХ-д нэр дэвшигчдийг "Байнгын цахилгаанд холбож өгөөч" хэмээн ээрдэг байсан цаг үеийг энэ их хөрөнгө оруулалтын урсгал халсан.

Харамсалтай нь 2012 оны сонгуулийн дараах улстөрчдийн балгаар манай жижигхэн улсад хөрөнгө оруулж, бизнес хийж, хамтдаа өсөх хүсэл өвөртлөн Монголыг зорьсон тэр хүмүүсийг үргээхийг нь үргээж, шоглохыг нь шоглож, хөөхийг нь хөөгөөд гаргасан. Үр дүнд нь 2013-2016 онд бид эргэн хөрсөн дээрээ бууж, өөрсдийн бодит нөхцөл байдалтай нүүр тулсан юм. Эдийн засгийн тэр их өсөлт 3.5% хүртлээ 5 дахин агшиж, бүр дефляцад тулж, байж болох ёроол руугаа улсаараа уруудсан.

Хөрөнгө оруулалтын хүч нь ердөө л энэ. Эдийн засаг өөрөө хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг дагаж өсдөг жамтай.

Харин дээр өгүүлсэн балгаасаа бид өнөөдөр ч ангижирч чадаагүйгээр барахгүй монголчууд ч ухаан суусангүй. Хөрөнгө оруулагчдын итгэл одоо болтол сэргээгүйн дээр үе үеийн Засгийн газар үлдсэн ганц том хөрөнгө оруулагч, цар тахлын үед Монгол Улсын эдийн засгийг чирч яваа "Оюутолгой" төслийг гоочилсон хэвээр.

Яг үнэндээ гуравдагч хөршөөс орж ирж буй энэ хөрөнгө оруулалт ямар нэг байдлаар зогсоход Монгол Улс амаараа шороо үмхэхээр байгааг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн судлаачдын хийсэн судалгаа тоон үзүүлэлтүүдээр нотолж өгөв. Ил далд асуудлууд их гэдэг ч энэ төслийг хэрхэхээс цаашдын гадаадын хөрөнгө оруулалтын өнгө тодрох нь ойлгомжтой.

Уг судалгаагаар Оюутолгой төслийн ханган нийлүүлэгчид COVID-19 цар тахлын нөлөөнд бараг өртөөгүй бөгөөд 42% нь ажлын байраа нэмэгдүүлсэн болохыг харуулжээ. Энэ  хугацаанд Монгол Улсын 27,000 ААН орлогогүй болж, 98,000 аж ахуйн нэгж Х тайлан ирүүлсэн гэсэн судалгааг ҮСХ гаргасан.

Тус компани цар тахлын жилд төсвийн орлогын 13%-ийг дангаараа бүрдүүлж ирсэн байна.  Судалгааны хамгийн анхаарал татах үр дүн бол ОТ компанийн төлсөн төлбөр хураамж 1%-аар нэмэгдэхэд Монгол Улсын эдийн засаг 0.5% өсөж байгаа байдал. Өөрөөр хэлбэл, манай улсад ийм хэмжээний хувь нэмэр оруулж байгаагаас гадна Монгол Улс ганцхан төслөөс ийм өндөр хамааралтай байгааг харуулж байгаа юм.

Үйлдвэрлэгч улс биш учраас тэр.

Ийнхүү 2011 онд 4 тэрбум доллар давж байсан гаднын хөрөнгө оруулалт өнөөдөр үүний ⅓-д хүрэхтэй үгүйтэй болжээ.

Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт ба ДНБ (эдийн засаг)-ий хамаарал

Өнгөрснийг харвал ОТ ямар нэгэн байдлаар саатахад улсын төсвийг тэтгэх төслүүд хэрэгжиж болох байв. Гэвч монгол зангаар манай улс гомдоогоод, үргээгээд туучихсан.

Үүний нэг нь Мардайн орд. Энэхүү ордыг 2007 онд Стратегийн ач холбогдол бүхий 15 ордын нэгээр баталсан байдаг. Улмаар Канадын "Хан ресурс” компани 58 хувь, Монгол, ОХУ-ын тус тус 21% эзэмшихээр тохирч, үйл ажиллагаа эхэлсэн байхад хууль эрх зүйн уялдаагүй байдлаасаа үүдэн гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчаа хохироосон байдаг.

Хөрөнгө оруулалтын бодлого дээр алдаа гаргаснаас хамгийн том хохирол бий болгосон бас нэг төсөл бол Тавантолгой. 2015 онд тухайн үеийн Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн ордыг Япон, Монгол, Хятад гурван улсын хамтарсан консорциумаар ашиглуулах хувилбар танилцуулсан. Гэвч төр өөрөө хэрэгжүүлнэ гэж зүтгэснээр 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг алдсан гашуун жишээ байна. Манай улсад цөөхөн үлдсэн Францын хөрөнгө оруулалттай компанийг монголчууд мөн л үйлийг нь үзэж байгаа. Гажиг төл мал төрж байна гэсэн шинжлэх ухааны үндэслэлгүй, нотлогдож батлагдаагүй мэдээллээр далайлгаж, “Бадрах Энержи” хэмээх компанийг юу юугүй хөөж явуулах гээд улайрч буй.

Ийнхүү харанхуй бүдүүлэг, аливаа мэдээллийг боловсруулж хүлээж авдаггүй, хоосон “эх оронч” иргэдийнхээ балгаар Монгол Улс гуравдагч хөршүүдээсээ улам алсарч, хөрөнгө оруулалтын бараа ховор харах болоод байна.

“Invest Mongolia”, “Coal Mongolia” гэх үйл ажиллагаанууд явуулаад дорвитой өөрчлөлт гарахгүй, сүүлийн жилүүдэд хурлуудыг нь тоож суух хүн улам цөөрсөөр цар тахалтай золгов.

Энэ бүх байдлаас болоод гаднын хөрөнгө оруулагчид “Монголд хөрөнгө оруулсан гаднын иргэн, аж ахуйн нэгжийг хууль эрх зүйн хүрээнд хангалттай хамгаалж чаддаггүй” гэсэн шүүмжлэл салахгүй байна.

Үүнийг сайжруулахын тулд юу хийх шаардлагатай талаар тусалж, дэмжихээр ОУСК 2013-2014 онд 70 аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа хийжээ. Ингэхдээ хөрөнгө оруулагчдын гомдол, тэдгээрийн үр дагаврын талаар авч үзсэн байна. Тэгвэл судалгаагаар хөрөнгө оруулагчийг хамгаалах орчин хангалтгүйн улмаас алдагдал хүлээж болзошгүй эрсдэл бүхий нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.9 тэрбум ам.доллар буюу хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 90 хувьтай тэнцүү байх хэмжээнд хүрсэн гэсэн тооцоо гаргасныг Үндэсний хөгжлийн газар саяхан зохион байгуулсан Invest in Mongolia - Seoul 2021 цахим форумын талаар мэдээлэхдээ дурдсан байна билээ.

Хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлуудаа тоочихдоо бодлого, зохицуулалтын ил тод бус байдал болон төрийн байгууллагуудын асуудалд үзэмжээрээ хандах, дур мэдэн шийдвэр гаргах байдал нь гомдол гаргах гол нөлөө бүхий хүчин зүйл болж байгаа гэжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчийн өмч хөрөнгийг хураах, эрхийг түдгэлзүүлэх (судалгаанд оролцогчдын 45%), ялгаварлан гадуурхах (судалгаанд оролцогчдын 24%) байдлыг томоохон хүндрэлүүдийн нэг гэж үзсэн байна.

Хөрөнгө оруулалт буурвал хөгжил оройтно гэж Азийн дөрвөн бар орны нэг Сингапур улс үздэг. Тэдний хувьд өнөөдрийн хөгжлийн нэг түлхэц нь хөрөнгө оруулалт амжилттай татаж, бусдын мөнгөөр өөрсдийн чадахгүй бүхнийг босгож, улсынхаа хөгжлийг шинэ түвшинд гаргаж чадсан.

Харин бид сүүлийн жилүүдэд ямархуу байр байдалтай байгааг энд дурдаж нурших ч илүүц биз. Муу нохойн ходоодонд шар тос тогтохгүйн үлгэрээр монголчууд бид амандаа орсон шар тосыг түлхэж, наашаа гэснийг цааш түлхсээр өнөөдөр тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод ч хөрөнгө оруулагчид энэ улсаас дөлөх болсон.

Гуравхан сая хүн амтай манай нутагт хөрөнгө оруулах гэж гаднын хоёр бизнесмэн Улаанбаатар хотод барилцаж авч байсан цаг саяхан ч өнөөх гаднын бизнесмэнээ бид өөрсдөө барьж авч зодсоор байвал хэн зодуулах гэж ирэх билээ.

Факт-чекэр Ц.Тамир

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Сүндэрээ [67.173.111.154] 2021/10/25
Уран олборлуулж ургийн гажигтай малын идмээргүй бна. Иймэрхүү зальжин юм бичдэг хөлсний нөхдүүдэд битгий итгээрэй элгэн млнголчууд минь.
3 | 1 Хариулах
Зочин [64.119.25.100] 2021/10/25
Дэлхийд зэвсгийн биш эдийн засгийн хараат болгох дайн л өрнөдөг болсон. Дэлхийн том том стратeгийн чиглэлийн компаниуд бараг бүгд аль нэг улсын төрийн мэдлийнх байдаг. Тавантолгойг Энхсайхан хятадад өгөх гэж их заваарсан, дандаа биднийг тэнэг мэт ханддагаа боль
3 | 0 Хариулах
Зочин [64.119.25.100] 2021/10/25
Бид тэнэгтээ энэ гадны сайхан амьтдыг чинь ойлгохгүй байгаа юм биз дээ. Бороо гоулд, Саут гоби энeржи мэт Монголын баялгийг ховх цөлмөөд гардаг, татвараа ч олигтой төлдөггүй юмнууд ирдэг болохоор бид тэднээс хаширсан дургүй болсон байна. Одоо энэ Оюу толгойнхоо байдлыг харчих, анхнаасаа улаан луйвар авилгалтай орж ирсэн нь улам л тодорхой болж байна. Жижиг салбартаа болохоор хятадуудыг хар, жоом шиг энд тэнд нуугдан шигдээд л, сүүлдэн махаа хүртэл хятадуудын аманд багтаж авч идэж байна
4 | 1 Хариулах
төр засгийн 3 өндөрлөгӨө [103.125.235.21] 2021/10/25
Ядаж махаа хятадуудын савраас авьяа
3 | 0 Хариулах
Зочин [64.119.19.117] 2021/10/25
Угаасаа тэнэгүүд, та нар шиг малнууд гадаадын хөрөнгө оруулалтаас болоод монгол ядуу байна гэж ойлгодог, толгой дээр байгаа хэд чинь хамаг мөнгийг чинь авилгал тендерээр дээрэмдчихээд хамаг буруугаа гадны хөрөнгө оруулагчид руу чихдэг, та нарч тэрэнд нь итгээд гадны хөрөнгө оруулагчдыг үзэн ядангаа нөгөө хэдийгээ дахин сонгодог. Яах ч аргагүй тэнэгүүд бол монголчууд юм. 60 с -80д оныхон үхэж далд ортол угаасаа ямарч хөгжил гэрэл гэгээ ярих боломжгүй дахиад 30 жил хүлээж байж жаахан гэрэл гэгээ орж магадгүй
2 | 2 Хариулах
Зочин [192.82.77.112] 2021/10/25
Tenegtee l tegej baigaa yum. Tiim l uhaantai baisan yum bol mah beltgen niiluuleh uhaalag system bodood olchihgui yasan yum. Uhaantai hun bol aldaandaa suraad zasaad yavdag yum. Uher gehed uher gomdohoor teneg hogiin uls daa haha
1 | 2 Хариулах
Эгэл [103.57.92.28] 2021/10/25
Гадаадын хөрөнгө оруулалтын сонгодог жишээ бол Бороо гоулд,Оюутолгой хоёр байна. Үүнийг яаж ч тайлбарласан бодит үр өгөөжөө хар даа.Эсвэл энэ 2 төсөл гадаадын хөрөнгө оруулалт биш юм уу
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.161] 2021/10/25
Suuliin 10 jild uls oron yaaj uurchlugdsuniig ene ugur nuhduud uursduu harj baimaar ymdaa. Zugeer l zamaa harjih mashin unah gj unene tamtai. Kino teatruudiig harjih horoolliin urguud bar ortson er n kino teatr bsimv. Tengis neegdeed l kino uzej ehelsen bh. Odoo delhiin neelt mongold geel zaluuchuud aztai bna. Ene buh uurchlult gadaadiin hurungu oruulaltiin dam nuluu gdgiig oilgoh uhaan ene humuust hairla
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.161] 2021/10/25
2008 onoos umnu mashintai hun tm ih bgaagui. Gadaadiin shuud hurungu oruulaltiin dam nuluuguur unuudur mongol ih uurchlugdsun bna. Umnu n ub iin zam gj tam bailaa shvdee. Nisehiin zam gj neg havchig nariihan donsolgootoi zam. Hamgiin gagui n horoolliin zam l bsimuda. Er ub neg odoogiin aimgiin tuviin daitai l bnsdoo. Tog bainga tasardag avtobus huleej heden tsgaar zogsono. Mikro avtobusnuud gd oriloon charlaan haha. Tghed odoogiin UB oroh garah gazar ihtei uildverlel uilchilgeetei zam hargui bolomjiin geed mash ih zuil uurchlugdsun bna. Gadaadiin h/o mongold baruunii standartiig bii bolgoj baigaa. Ene bol dam nuluu n. Shuud nuluuguur solongost ajilsanaas iluu tsalin avch bga humuusiin talaar yariad ch demii bh
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.221] 2021/10/25
Гадаадын хөрөнгө оруулалтыг ойлгох битгий хэл, хүний хийсэн бүтээсэнг огт тоодог ч үгүй, анзаардаг ч үгүй харин үзэн яддаг шүү дээ.
1 | 0 Хариулах
irgen [64.119.25.94] 2021/10/25
delhii ter chigeere digital ertonts ruu shiljij bhad manaihan horongiin zah zeel horongo oruulaltaa ch oilgoogui yvj bdag muu bna daaa.
1 | 0 Хариулах
иргэн [192.82.92.114] 2021/10/25
1984 оны гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг үзээд санаа нэмэрлэ. Энэ олон гадны сүм хийдийг хөөн гарга өөрсдөө чадах юман дээр гадны хөрөнгө оруулалтыг зогсоо хязгаарла. Ялангуяа Хятад солонгос хоолны газрууд,уул уурхай, эрчим хүчний салбар, хүнсний ногоо, мах боловсруулах, гэх мэт, мөн ноос ноолуур арьс шир түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх биш ХО хориглох гэт олон асуудал байна. Харамсалтай нь хариуцсан яамдууд юу ч хийхгүй байгаад сэтгэл өвдөөд байх юм аа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.161] 2021/10/25
Uuruu gdsee ileed hewtej baij uhsen atsniih n tom tom ym yaridiin. Hunii hiisen utas hunii hiisen mashin unaad yavj baij surhii surhii ym yarisan balai amnas tsaashgui durakuudiig harahaar uur hureed bdiinmdaa
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.161] 2021/10/25
Yarij chadah setgej chadah ym n erduu l horih tsagdah. Tarhinii hemjee n tiim. Usand ch ordoggui tgsenee solongos drama uzeh durtai goy saihan gadaadaar zugaalah muruudultei haha
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.161] 2021/10/25
Tgsenee gadaaduudiug huu zailuuul gene hutsana biz. Gadaadad ochihooroo hugjil devshiliig n gaihaad gulug bolno. Mongoldoo am baawar gar hooson hiisen buteesen ymgyi. Huu tsaazal duujel hori hyazgaaral tsagd gene. Estoi butkui yumnuud eh ornoo horloj duuskuimaa
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.147] 2021/10/25
vietnam zaswarchid bol horongo oruulagch bishshuu ! eniig sain oilgoj aw
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.217] 2021/10/26
tanai uher mongoloos l deer zasaj bndaa uneniig helhed, unetei chanargui deerees n zalhuu bas zalijin ene bol mongolchuudiin unen turh hun luivardahaar oor erdem bhgui jinken [хориотой үг] nar shde
0 | 0 Хариулах
Зочин [207.244.109.179] 2021/10/25
хэрээ хэрээнийхээ харыг гайхаад л. улаан цайм худлаа герддег пиарщикууд бн. ард түмнийг ой санамжгүй гэж боддог. еерийгее бол асар их юманд бодчихсон 🤮 сэжгийн новшнууд🕷🐀
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.12] 2021/10/25
Засгийн газар хөөж гаргая гэж огт хэлээгүй, аль аль талдаа ашигтай байдлаар үргэлжлүүлэе гэж бгаа
0 | 3 Хариулах
Үнэн үг [66.181.161.109] 2021/10/25
Хөл дээрэж босоогүй цагт бусдын угаадас долоосоор байх болно. Гадаад нэртэй, түүний баас долоогчид дээрээс чинь өтгөнөө асгаж байхад аврөө нээж, өтгөнийг нь үнэрлэнэ. Эх орныг чинь тэд хайрлахгүй. Гадаад гэдэг хөрөнгө босгох өчүүхэн нэг хөшүүрэг байх ёстой. Үгүй бол чи түүний морь нохой л болно
0 | 0 Хариулах
Зочин [192.82.85.251] 2021/10/25
ТАРХИ УГААЛТ ЭРЧИМ ХҮЧГҮЙ БАЙХАД ЯМАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРОХ ЮМ БЭ ТЭГЭЭД Ч ГУРАВХАН САЯ ХҮН АМТАЙ ОРОНД ЯМАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭРЭГТЭЙГЭЭ ТОДОРХОЙЛЖ БАЙЖ ЭНЭ СЭДВЭЭ СЭВЭХ ХЭРЭГТЭЙ
0 | 0 Хариулах
? [64.119.19.64] 2021/10/25
Монголчууд бүгд тэнэг мунхагтаа ингээд байгаа юм бишээ, харин Монголд барууны хөрөнгө оруулалт орж бэхжихийг ОХУ огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй учраас монголын эрх мэдэл бүхий урвагч новшнуудыг хөлслөн өөрсдөөр нь өөрсдийг хорлох ажиллагааг олон жилийн турш маш амжилттай явуулсаар байгааг юмны учир бага ч болов гадарладг хүмүүс бүгд мэдэж байгаа байх??!! Эдгээр хорлон сүйтгэгч нартай тэмцэх үүрэгтэй Тагнуулын газар, ЦЕГ нь огт хөдлөхгүй байгаа нь дээрээс зөвшөөрөхгүй буюу үүрэг өгөхгүй байгаатай холбоотой байхаа???
5 | 0 Хариулах
Зочин [146.70.47.68] 2021/10/25
Байгаагаа өөд нь татахыг хичээхгүй Бусад харийн шуналтанд гар сарвайх Боолын гэрээ байгуулах дорд бодлого юм даа харанхуй мунхагийн харанхуйчууд минь!!! Гадны угаадсаар цэцэн цэлмэгийн туйлд хүрэхгүй Газарт хэвлээ нааж мөлхөгч махан зомби болдог юм даа мунхгууд минь!!!
0 | 5 Хариулах
Иргэн [202.21.96.212] 2021/10/25
Дэд бүтэцтэй болтол манайх нэг иймэрхүү явна угаасаа, Боловсруулах үйлдвэрлүү хөрөнгө оруулалт орж ирэх боломж угаасаа хомс. Хоёр хөрш нь шоглоостой. Тэгэхээр үйлийн үрээ эдэлцгээе дээ.
3 | 0 Хариулах
зочин [64.119.23.65] 2021/10/25
Сайханбилгийн гэрээний олон их наяд төгрөгөөр өөр уурхай санхүүжүүлж байнаа нь хөрөнгө оруулалт юм уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2021/10/25
Монголчууд эхлээд өөрийнхөө, өөрийн баялгийн үнэ цэнийг ойлгосон юм уу? Өөрөө өөрийгөө гүйцэд танхьж мэдсэн юм уу?
2 | 0 Хариулах
зочин [59.153.113.118] 2021/10/25
Хөрөнгө оруулалтыг гацааж монголын эсрэг ажилласан нэр бүхий тоотой хэдэн хүн байсан одоо ч УИХ-д байгаа нь маш тодорхой шүү дээ. Эдгээр нь төмөр зам гацаасан Баттулга, Тавантолгойг гацаасан З. Энхболд, Оюутолгойг байнга гацаадаг Ганбаатар, Даваасүрэн …. гэх мэт хэдэн хүн байна даа
8 | 0 Хариулах
Зочин [196.196.150.70] 2021/10/25
ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН БАТТУЛГЫН ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ХИЙСНИЙГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НОМОНД ТЭМДЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ
7 | 0 Хариулах
Зочин [202.55.180.106] 2021/10/25
гхо байж болноо . тэд монголын баялагийг , монгол иргэдийг шулахгүй байх гэрээ , эрх зүйн нөхцөлтэй л байх хэрэгтэй . баяжмалаа байнга гаргаад байгаа мөртлөө улс нь гэрээнийхээ дагуу улам л өрөнд ороод байгаа ОТ ын гэрээ шиг луйварын гэрээг бол хүчингүй болгох шаардлагатай . ХОруулалтаас гэрээний талууд тус бүр хожих ёстой болохоос, гадныхан хөлжөөд улс нь хохирох ёсгүй
1 | 5 Хариулах
Зочин [192.82.80.85] 2021/10/25
uursduu shuluulaad bga taanar uneenuudiig yahav dee. gereegee hiichij chadahgu guliigood suuj bga uneenuud odoo yahav.
0 | 0 Хариулах
Зочин [107.115.243.30] 2021/10/25
ИЛЖИГНИЙ ЧИХЭНД….АЛТ ХИЙСЭН Ч СЭГСЭРНЭ….УС ХИЙСЭН Ч СЭГСЭРНЭ….
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.228] 2021/10/25
АНус төрд гарахад өөдөлж байсан түүх байхгүй. 2 удаа төрийн эрх аваад 2 удаа ард түмнийг ёо-ёо, за больё гэтэл хашраасан.
1 | 4 Хариулах
Зочин [107.115.243.30] 2021/10/25
МАН-ынхан одоо тэгээд МАН-дуулж байна уу?
2 | 0 Хариулах
Зочин [192.82.80.85] 2021/10/25
tanai ardiin nam ulsad garaad mongol ulsiin irgen burees 100sayiig idej bn. nudee nee uher minee
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.217] 2021/10/26
2012 ond AN garsnaas hoish mongol ulsad neg oodtei yum boloogui ternii balgiig daragiin zasgiin gazar davah gej unendee l uzeltsej bndo.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.20] 2021/10/25
Дэлхийн уул уурхайн 10 том аварга компани монгол улсад оруулсан хөрөнгөө татаж, гарч явсан. Энэ BHP minerals, Vale, Cameron, Anglo Gold. WMC, Peabody, British Petroleum, New Oregon Energy, Ivanhoe mines гэх мэт. Эд буцаж ирээгүй.
7 | 0 Хариулах
Зочин [202.55.180.106] 2021/10/25
энд нэр дурдагдсан ХК ууд албан ёсоор төлөөлөгчийн газруудаа татаж авсан ч ОТ ын ажиллагаанд одоо ч холбогдсон хэвээрээ байгаа шүү.
0 | 1 Хариулах
Зочин [64.119.23.20] 2021/10/25
Cameco, Nescore Energy гэж залруулая.
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/10/25
элбэгдорж батүүл мэтийн балай хуцмалуудын балаг шүү дээ. элдэв өнгөөр донгодож өөртөө л ашиг олж болж байвал юуг ч хаашаа хөтөлж байсаны гор энэ дээ.
2 | 6 Хариулах
Энэ л аймшиг [66.181.184.204] 2021/10/25
Ийм муухай тэжээвэр, архины мөнгөөр саналаа худалддаг, сардаа нэг шил архины мөнгө аваад үнэнийг худал, худлыг үнэн болгож коммент бичдэг МАН-ы троллууд болон МАН байсан цагт Монгол улс улам л доройтно.
8 | 2 Хариулах
haak [49.0.154.27] 2021/10/25
хаха харин ч тэд нарын үед хөгжиж байсан юм. МАН-ы үед сөнөж байна
2 | 0 Хариулах