ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Apple – н шинэ бүтээгдэхүүн зарлах намрын хоёр дахь арга хэмжээ энэ сарын 18-19-нд шилжих шөнө болно

ikon.mn
2021 оны 10 сарын 18
Сурталчилгаа

Apple компани хэрэглэгчдээ гэнэтийн бэлэг барьж, намрын хоёр дахь арга хэмжээгээ Монголын цагаар 10 дугаар сарын 18-19 шилжих шөнийн 01:00 цагаас явуулахаар боллоо. Уламжлал ёсоор Apple брэндийн Монгол дахь Албан ёсны борлуулагч Сайн электроникс уг арга хэмжээг Монгол орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэх болно.

 

Танилцуулга видеоноос  харахад энэ удаагийн арга хэмжээ “Unleashed” тодотголтойгоор танилцуулагдахаар байна. Одоор ямар бүтээгдэхүүн танилцуулагдах талаар тодорхой мэдээлэл танилцуулагдаагүй байгаа ч мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар цоо шинэ MacBook загварын зөөврийн компьютерүүд, шинэчилсэн загвартай Mac Mini болон 3-р үеийн AirPods -ийг танилцуулах магадлал өндөр байна.

Apple компани 14, 16 инчийн MacBook Pro-ийн шинэ загваруудыг гаргах магдлалтай  гэж хэдэн сарын өмнөөс цуурж байсан билээ. Тэгвэл шинэ MacBooks нь Apple-ийн өөрөө зохион бүтээсэн хамгийн сүүлийн үеийн M1X нэртэй Arm дээр суурилсан процессортой танилцуулагдаж магадгүй бөгөөд энэ шинэ процессор нь өнгөрсөн жил дебютээ хийсэн M1 чиптэй харьцуулахад гүйцэтгэлийг нэмэгдүүлэх боломжтой гэж таамагдлаж байна. Мөн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шинэ MacBook-үүд соронзон цэнэглэгч, илүү олон порттой болохоос гадга 120Гц -ийн дэлгэц шинэчлэгдэх хурдтай гарах магадлалтай аж.

Харин шинэчлэсэн Mac Mini мөн M1X процессортой болж илүү олон порттой байх бөгөөд хоёр Thunderbolt / USB 4 Type-C порт, хоёр USB Type-A порттой болох таамагтай байна.  Мөн Airpods -ийг дуугаралт болон хэмжээний хувьд нилээд өөрчлөлт гарах магадлал тун өндөр гэж үзэж байна.

Технологийн шинэ инновациудаас хоцрохыг хүсдэггүй технологийн хорхойтнуудын тэсэн ядан хүлээх арга хэмжээ байгаа гэдэгт итгэлтэй байна.

Apple брэндтэй холбоотой мэдээллийг Apple брэндийн Монгол дахь Албан ёсны борлуулагч Sain electronics хамгийн түрүүнд хүргэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Molor-Erdene Philosophy [192.82.68.236] 2021/10/18
macbook delgets mash muutai yum baina le olon ch laptop hereglej uzlee hamgiin muu n apple macbook baiv.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.253] 2021/10/18
2019 onoos hoish Macbook pro-n shine zagwar garaagui herweee 2021 onii shine zagwar garwal awiidaa
0 | 1 Хариулах
Apple Fanboy [202.9.46.154] 2021/10/18
Мөнгөө цуглуулаад л авах гээд бэлдэж байгаа шүү. Удахгүй гоё коффе шоп орноо.
0 | 1 Хариулах
Сайн шүү [202.131.225.150] 2021/10/18
Sain elektronick ч үнэндээ сайн шүү, манай гэр бүл тэднийгээр байнга үйлчлүүлдэг, бүх бараагаа лизенгээр өгдөг нь давуу тал гэхүү дээ. Apple-ийн шинэ бүтээгдэхүүн таалагдвал авах байхдаа, Sain-аас6
1 | 11 Хариулах
САМДАН [202.21.109.76] 2021/10/18
sain yostoi hogiin shuu ymni uniig aimr nemj zardag cargodoj avchirsniha tuluu barag 2 3 say nemdeg arai2 haahhaah ternii orond nadaar zahialuularai
3 | 0 Хариулах
Зочин [202.126.92.26] 2021/10/18
Бусад албан ёсны дэлгүүрүүдээсээ хэт илүү үнэтэй.. Одоо авах гэж байгаа бүх зүйлээ маш сайн харьцуулж судалж хаанас авах сонголтоо хийж байх хэрэгтэй шүү.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2021/10/18
Sain elektronick ч үнэндээ сайн шүү, манай гэр бүл тэднийгээр байнга үйлчлүүлдэг, бүх бараагаа лизенгээр өгдөг нь давуу тал гэхүү дээ. Apple-ийн шинэ бүтээгдэхүүн таалагдвал авах байхдаа, sain-аас ядаргаатай насс...кккк
2 | 11 Хариулах
Зочин [103.57.95.70] 2021/10/18
overclock hiisen m1, heden port nemeel boloo
2 | 0 Хариулах
sdf [202.21.108.246] 2021/10/18
Core nemegdene gesen bas shine GPU
1 | 2 Хариулах