Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Эрдэнэбаяр: АИ-92 шатахуун 21, дизель түлш 35 хоногийн нөөцтэй. Үнэ нэмэгдэх нөхцөл үүсээгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 шатахууны талаар мэдээлж байна. 

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "АИ-92 автобензинийг зарим газарт худалдаалахгүй байгаа талаар мэдээлэл өгье. Энэ нь нийлүүлэгч талтай шууд холбоотой. 

Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал,

  • АИ-92 шатахуун 21 хоног,
  • дизель түлш 35 хоног,
  • АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна.

Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Гэхдээ бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа. Тухайлбал зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахууныг сэлгэх зөөх байдлаар зохицуулалт хийсэн

Мөн үнэ нэмэгдэх ч нөхцөл байхгүй" гэлээ. 

Шууд үзэх: 
https://fb.watch/800pvW-llD/