10:58 2021/05/27
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Замын цагдаагийн хажууд 47 сая ам.долдарын гүүр босгож байгаа. Гэтэл үүнийг хямд хийнэ гэсэн тооцооллыг гаргасан байхад тоогоогүй. Мэдлэг боловсролтой хүмүүсийг авч ажиллуулах тухай мэддэгүй. Улаанбаатар зовлонгийн далай болсон. Нийслэлд явган хүн явах арга алга. Орчин үеийн хот гэдэг нь машин явдаг биш явган хүн явдаг замын тухай яригдаж байна" гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Төрийн албаны сонгон шалгаруулалтын тухай хууль хийж байгаа. Сонгон шалгаруулалт хийж чаддаг хүмүүсээр ажил хийлгэнэ" гэв.
Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хууль зөрчиж байна гэж тэд үзсэн байна. Цэц энэхүү гомдлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ.
УИХ Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлттэй танилцсанаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
10:40 2021/05/27
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс парламентад сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилжээ.
10:32 2021/05/27
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой НДШ-ийг 5 хувиар нэмэгдүүлсэн. 2020 онд цар тахалтай байсан учраас хойшилж явсаар байгаад өдийг хүртэл хүрсэн. Төсөвтэй холбоотой асуудал гарч ирнэ. Төсвийн тухай хуулиар жилийн төсвийн дундуур төсөвт өөрчлөлт орж байгаа тохиолдолд тодотгол хийх юм уу, зохицуулалт хийх зайлшгүй шаардлага үүсдэг.
Энэ хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхэээр төсөвт өөрчлөлт орно. Энэ өөрчлөлтийг цар тахлын хуулиар явуулъя гэж байгаа юм уу? эсвэл төсөвт тодотгол хийх үү?” гэв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Нийгмийн бодлогын байнгын хороо хууль санаачлагчдын зүгээс энэ асуудлыг төсвийн байнгын хороо, Сангийн яамны байр суурийг сонсож, судалгаа хийсэн. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхэд 94 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа.
Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдын багцад нийгмийн даатгалын 500 гаруй тэрбум төгрөг суусан байгаа учраас энэ хүрээнд цар тахлын хуулиар зохицуулах боломж байгаа талаар Сангийн яамнаас хэлсэн. Тиймээс төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулж болно гэж үзэж байна. Хэрвээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тус хуулийг хэрэгжүүлье гэвэл 33 тэрбум төгрөг шаардлагатай болно" гэлээ.
Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
10:21 2021/05/27
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Коронавируст цар тахал дэгдсэнтэй холбогдуулан 2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгааг үндэслэн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн үйлчлэлийн хугацааг зохицуулж буй Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсчээ.
10:02 2021/05/27
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Хэлэлцэх асуудлууд:

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!