ОХУ-ын эрдэмтэд Коронавирусын эсрэг Спутник вакциныг сайжруулан Спутник-Лайт (Sputnik Light) хэмээх нэг тунт вакциныг гарган авч дархлаажуулалтад ашиглаж эхэлжээ. Өмнө нь 2 тун вакциныг 21 хоногийн зайтай тариулдаг байсан бол Спутник лайт вакциныг нэг удаа тариулахад 2 тун тариулснаас ч илүү дархлаа тогтоож байгааг эрдэмтэд онцолсон байна. Спутник лайт нь Спутник В-н анхдагч бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний 26 дугаар серотипийн, рекомбинант аденовирүс (rAd26) дээр суурилан бүтээгдсэн нэг тунт вакцин юм.
ОХУ-д олон нийтийн вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 12 сарын 5 наас 2021 оны 4 сарын 15-ны хооронд тариулсан хүмүүсээс 28 хоногийн дараа авсан шинжилгээний дүнгээс харахад нэг тунт Спутник лайт вакцин нь 80% -ийн үр дүнтэй байгааг харуулсан. Үр дүнгийн түвшин ийнхүү 80% байгаа нь дийлэнх хоёр удаа тарьдаг (хоёр тунт) вакциныхаас өндөр байгаа юм.
Спутник лайт нь коронавирусын бүх шинэ омгийн эсрэг үр дүнтэй болох нь Гамалея төвд хийгдсэн лабораторийн шинжилгээгээр нотлогджээ. Мөн вакцины аюулгүй байдал ба дархлаажуулалтын судалгааны I / II үе шатанд дараах үр дүнг харуулсан байна. Үүнд:
Спутник-Лайт (SPUTNIK-LIGHT) нь хүний аденовирусийн векторын платформ дээр суурилсан вакцин юм. Хүний аденовирусийг 1953 оноос эхлэн шинэ вакцин боловсруулахад хэрэглэх болсон бөгөөд, түүн дээр суурилсан вакцинууд нь аюулгүй болоод үр дүнтэй, гаж нөлөө нь урт хугацаанд үргэлжилдэггүй болохыг сүүлийн хорин жилийн хугацаанд дэлхий дахинд хийгдсэн 250 гаруй клиник туршилтаар баталсан байна.
Эх сурвалж: https://www.prnewswire.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!