Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

П.Нямдаваа: Вакцин нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чухал "зэвсэг"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Вакцины талаарх ялгаатай байр суурь олон нийтийн сүлжээнд хөвөрч байна. 

Иймд академич П.Нямдаваагийн ярьснаар вакцины тухай мэдээллийг хүргэж байна. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич П.Нямдаваа "Вакцин бол тухайн халдварт өвчнийг үүсгэгчээс гаргаж авсан сэргийлэх бэлдмэл юм. Үүсгэгчийг идэвхгүйжүүлсэн болон сулруулсан гэх мэт хэд хэдэн төрөлтэй. 

Вакцин нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чухал зэвсэг юм. Вакцинжуулалт эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой.

Товлолын дагуу дархлаажуулж эхэлснээр манай улс ихээхэн амжилт гаргасан. Тухайлбал, сахуу, татран, хөхүүл ханиадыг гуравт вакцины үр дүнд эдгээр өвчлөлийг устгах шатандаа ороод байна. Мөн гепатит В-г хяналтдаа авсан. 

Манай улс вакцинжуулах дэд бүтэц, боловсон хүчин сайтай учир ийнхүү амжилттай ажиллаж байна" гэв.

Монгол Улсад дархлаажуулалтын 548 нэгж бий. Эдгээр нь өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд байрлана.

ВИДЕО:

https://fb.watch/3IiqyYDSiT/