Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Simple” байгаа газраасаа хэрэглэ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 9
Сурталчилгаа

Технологийн хөгжлийн ачаар Финтек салбарын хөгжил дэлхий дахинд маш эрчтэй явагдаж байгаа нь Монголд ч тусгалаа олж байгаа. Монголын шилдэг, залуу инженер, математикч, эдийн засагчдаас бүрдсэн баг хамт олон, дэлхийд финтек технологиор тэргүүлэгч компаниудын шилдэг шийдэл, арга туршлагыг нутагшуулан дижитал технологид суурилсан Simple аппликэйшнийг хөгжүүлэхийг зорьж байна. Simple бол сүүлийн үеийн ухаалаг технологийг ашиглан харилцагчдынхаа цаг, энерги, мөнгийг хэмнэхэд зориулсан санхүүгийн хэрэгсэл юм.

 

Дижитал зээлийн үйлчилгээ

Их хотын завгүй энэ цаг үед амьдарч байгаа бид зээлийн үйлчилгээ авахад их цаг зарцуулах хайран. Санхүүгийн үйлчилгээ авах хугацаанаас нэг ч гэсэн минут хэмнэх зорилттой Simple аппликэйшн харилцагчаа алсаас бүртгэж, зээлийн процессыг бүрэн автоматжуулсан нь банк санхүүгийн салбарын хөгжлийг нэг шатаар ахиулсан шийдэл болсон. Simple аппликэйшн нь биометрик мэдээлэлд үндэслэн харилцагчаа таньж мэдэх (KYC) болон зээлийн шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээлэл цуглуулалтыг зайнаас шийдвэрлэж өгснөөрөө давуу талтай юм. Simple аппликэйшний залуус олон улсын жишигт нийцсэн Кредит Скорингийн системийг хөгжүүлж, хиймэл оюун ухаан, machine learning-ын тусламжтайгаар харилцагчийн эрсдэлийг зөв үнэлснээр тухайн харилцагчийн чадварт тохирсон зээлийн хэмжээ, хүүг санал болгож зээлийн шийдвэр гаргалт, зээл олголтын процессыг хүнийн оролцоогүй бүрэн автоматжуулсан анхны финтек апп боллоо. Өөрөөр хэлбэл, зээл авахдаа олон төрлийн бичиг баримт, материал бүрдүүлж, түгжрэл дунд олон цаг хүлээж, зээлийн хороо хуралддаг гэх мэт процессыг Simple аппликэйшн хөнгөвчилж гар утасны ганцхан товчлуураар зээл авах боложтой болгосон.

Simple аппликэйшн энгийн дизайн, ойлгомжтой шийдэл, хэрэглэхэд хялбар байдлаар бүтээгдсэн нь таниас бага хүч, энерги шаардахаас гадна Монголын анхны Dark mode-той аппликэйшн юм.

Original Image
Modified Image
 

Зээлийн эрхээ шалгах уу? (ios апп татах , android апп татах)

Ухаалаг утас бүр манай салбар

Та яг одоо энэ нийтлэлийг уншиж байхдаа л байгаа газраасаа ухаалаг гар утсандаа “Simple” аппликэйшнээ татан зээлийн дээд хэмжээгээ хэдхэн секундын дотор урьдчилан мэдэх боломжтой. Харин хуулийн дагуу санхүүгийн үйлчилгээ авахын тулд Харилцагчийн үйлчилгээний төвд гэрээ байгуулахаар эхний бөгөөд ганцхан удаа очих шаардлагатай. Гэрээ байгуулсны дараа бүх үйлчилгээг аппликэйшнээр дамжуулан авах боломжтой. Өөрөөр хэлбэл зээл авахын тулд урт дараалалд зогсох шаардлагагүй, гэрээ байгуулсны дараа таны гар утас манай салбар болно гэсэн үг.

 

Simple” аппликэйшний анхны үйлчилгээ болох  дижитал зээлийн үйлчилгээгээр 10 сая хүртэлх төгрөгийн зээлийг 1-12 сарын хугацаатай нүд ирмэхийн зуур авах боломжтой. Дижитал зээлийн үйлчилгээ нь шимтгэлгүй, хэрэглэсэн хугацааныхаа л хүүг төлөх давуу талтай. Өөрөөр хэлбэл, та өнөөдөр зээл авсан ч тухайн өдөртөө зээлээ эргүүлэн төлбөл хүү бодогдохгүй гэсэн үг. Simple аппликэйшн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, эрэлтэд нийцсэн зээлийн төрөлжсөн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж харилцагчдадаа тун удахгүй танилцуулахаар зэхэж байна.

Харилцагчийн төв, Сэнтрал Тауэрын 1 давхар

Та хэзээд манай хамгийн эхний үйлчлүүлэгч байна.

Simple дэх найзууд нь.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.