Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"УИД-ийн зургаадугаар давхар болон дээврийн хэсэг шатсан"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:05 2020/06/07

Гал унтраах, аврах ангийн алба хаагч ажиллагааны явцын талаар мэдээлэхдээ "Улсын Их дэлгүүрийн зургаадугаар давхарт гал гарлаа гэх дуудлага 16:48 цагт ирсний дагуу нийслэлийн Гал унтраах, аврах ангиудын бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Яг одоогийн байдлаар Гал унтраах, аврах найман ангийн 100 орчим алба хаагч, 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Галын улмаас УИД-ийн зургаадугаар давхар болон дээврийн хэсэг шатсан. Дөрөв болон тавдугаар давхар галт өртсөн бөгөөд барилга бүхэлдээ утаажилтад байна. Гэхдээ гал дотроо тархаагүй гэдгийг албан ёсоор хэлье.

Одоогоор галын тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар засвар хийж байсан иргэд гал алдсан байх магадлалтай байгаа ч энэ нь эцсийн дүгнэлт биш юм.

Галыг бүрэн унтраасны дараа шинжээчид хохирлын хэмжээг тогтооно"  гэв.

18:00 2020/06/07

"Түймрийн тархалтыг бүрэн зогсоолоо"

Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их дэлгүүрт гал гарсан тухай дуудлага онцгой байдлын албанд 16:48 цагт ирсэн байна.

Яг одоо түймрийг унтраахаар нийслэлийн Гал унтраах, аврах зургаан ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. 

18:46 цагийн байдлаар "Түймрийн тархалтыг зогсоолоо" хэмээн НОБГ-аас мэдээлэв.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/559586248256976/