Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

ТЦА: Үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул жолооч та бүхэн хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Улсын Их дэлгүүрийн дээд давхарт гал гарсантай холбоотойгоор ойролцоох замын хөдөлгөөнийг хааж, ойр орчимд замын ачаалал нэмэгдэж, их хэмжээний утаа гарснаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.

Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн явганаар болон тээврийн хэрэгсэлтэйгээр тухайн замаар хөдөлгөөнд оролцохгүй байх, шаардлагатай тохиолдолд бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу. Гал түймэр унтраах, аврах 6 ангийн ээлжийн бүрэлдэхүүн, цагдаагийн байгууллагын алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/559586248256976/