2019/12/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
23:00
S31
-14°
00:00
S31
-15°
01:00
S31
-15°
02:00
S31
-16°
03:00
S31
-16°
04:00
S31
-16°
05:00
S29
-16°
06:00
S29
-17°
07:00
S29
-17°
08:00
S29
-16°
09:00
S30
-16°
10:00
S30
-14°

Б.Дэндэвсүрэн: Монголын анхны Winter garden буюу Өвлийн цэцэрлэг

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 3
Сурталчилгаа
 

Дотоодын үл хөдлөх хөрөнгийн хөгжил жил ирэх тусам “дэлхийн” барилгын салбарын жишигт ойртож байгаа билээ. Үүний нэгэн тод жишээ болсон орон сууцны хотхонд төлөвлөж буй Монголын анхны winter garden буюу өвлийн цэцэрлэгийн төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Тэсо пропертис группийн Sky garden residence төслийн ерөнхий менежер Б.Дэндэвсүрэнтэй ярилцлаа.

Өвлийн цэцэрлэг гэхээр их сонирхолтой санагдаж байна. Уншигчдад энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Winter garden гэдэг нь Монголд төдийлөн нэвтрээгүй ч дэлхий нийтийн архитектур төлөвлөлтөд ихээхэн ашиглагдаж ирсэн бүтээн байгуулалтын нэгэн салбар хэсэг юм. Энэ нь өвлийн улиралд зуны цэвэр агаарыг хүртэж болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн бичил цэцэрлэгт хүрээлэн гэсэн үг л дээ. Дэлхий нийтэд албан ёсны нэршил нь Winter garden гэж явдаг.

Sky garden residence төслийн хувьд дотооддоо анх удаа оршин суугчдийн ая тухтай, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотхондоо энэхүү төлөвлөлтийг хийж байна.

Монгол улсад тэр дундаа Улаанбаатар хотод Өвлийн цэцэрлэгтэй байх хэрэгцээ шаардлага хэр их байдаг вэ?

Бусад улсыг бодвол Монголд “Өвлийн цэцэрлэг” хийх хэрэгцээ шаардлага маш өндөр байдаг. Өвлийн улиралд Улаанбаатарт гэр хороолол болоод машины яндан, цахилгаан станцуудын утаа агаарыг хэрхэн бохирдуулдгийг бид сайн мэднэ. Тийм учраас Sky garden хотхонд төлөвлөж байгаа өвлийн цэцэрлэг нь оршин суугчдын эрүүл агаараар амьсгалах, амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулахад зориулсан, хэрэгцээ шаардлагад нийцсэн төлөвлөлт юм.

 

Мэдээж Монголдоо анхдагч гэдэг утгаараа төлөвлөлтийг маш их бодож боловсруулж хийсэн. Байршлын хувьд Sky garden residence төслийн 11 блок барилгын яг гол хэсэгт төлөвлөсөн. Ингэснээр оршин суугчид хамгийн богино зайгаар бүх байртай холбосон галерей холболтоор Winter garden руу орох нөхцөл бүрдэх юм. Өвлийн цэцэрлэг дотор халуун орны 100 гаруй нэр төрлийн мод, бут сөөгийг тарьж ургуулах, арчлах судалгааны ажлуудыг хийж байна. Архитектур төлөвлөлтийн хувьд хүндрэлтэй зүйлүүд олон гарч байгаа ч гадны орны инженер, дизайнерууд мэргэжлийн баг хамт олонтой хамтран, амжилттай гүйцэтгэхээр ажиллаж байна.

Өвлийн цэцэрлэгийг бүтээн байгуулснаар оршин суугчдад ямар давуу талууд бий болох вэ?

Газар доорх галлерей холболтоор хотхоны аль ч байрнаас winter garden руу холбогдох учир  оршин суугчид гадуур хувцасаа өмсөхгүйгээр шууд гэрээсээ өвлийн цэцэрлэг рүү орох юм. Мөн доторх зохион байгуулалтын хувьд ирсэн зочидтойгоо уулзах кофе шоп, чөлөөт цагаараа ном  унших номын сан, жижиг үйл ажиллагаа зохион байгуулах заал танхим, бяцхан үрсээ тоглуулах томлоомын төв зэргийг төлөвлөсөн. Энэ бүхэн манай төслийн Kids First буюу Хүүхэд тэргүүнд үндсэн концепцтэй уялдаж бага насны хүүхдүүд эрүүл агаартай орчинд, аюулгүй амьдарч, өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

Өвлийн улиралд бага насны хүүхдээ салхилуулахад маш хүндрэлтэй байдаг тэгэхээр хотхоны оршин суугчид Winter garden дотор ороод дулаахан таатай орчинд хүүхдээ агаарлуулах боломжтой юм байна.

Энэхүү төлөвлөлтийг бодит гүйцэтгэл болгон хэрэгжүүлж байгаа төслийн талаар танилцуулна уу?

Sky garden residence төслийн хувьд төлөвлөлтийн үе шатыг бусад төслүүдээс онцлог байдлаар авч үзэж хэнд зориулсан ямар төсөл байх вэ гэдэг дээр маш их судалгаа шинжилгээ хийж, гадны төсөл компаниудтай хамтран ажиллаж  2 жилийн хугацааг зарцуулсан. Тэр дундаас Сингапурын архитектур зураг төслийн CPG компанийг  сонгон төслийн үндсэн концепцийг боловсруулсан. Энэхүү концепцийн агуулга нь хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт учир хотхоны бүхий л төлөвлөлт хэрэгжилт, хийцлэл, материалдаа хүүхдэд ая тухтай ээлтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн юм.  

Одоогоор Sky garden residence төслийн эхний ээлжийн орон сууц ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орохоор, төлөвлөсний дагуу амжилттай баригдаж байна.  Бид байраа ашиглалтад орохыг хүлээн байгаа захиалагчид болоод ирээдүйн Sky garden хотхоныхоо оршин суугчдад өсөн нэмэгдэх үнэ цэнийг амлаж, орон байрнаасаа тав тух, таатай мэдрэмжийг үргэлжид мэдэрч байгаасай гэсэндээ төлөвлөлт болоод гүйцэтгэлд ихэд анхаарч ажиллаж байгаа юм. 

Оршин суугчдаа бодсон маш сонирхолтой төлөвлөлтийг хийж байгаа юм байна. Та бүхний ажилд амжилт хүсье. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x